Монголын дайчдыг Нато-гийн медалиар шагналаа

2016-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Афганистаны тэнгэр дор Монголын дайчид энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлсний илэрхийлэл болж энэ сарын 16-нд НАТО-гийн медалиар энгэрээ мялаалаа. НАТО-гийн медаль гардуулах ёслол Исламын Бүгд Найрамдах Афганистан улсын Афганистан улсын Мазар-э Шариф хотын ойролцоох "Мармал" баазын Монголын цэргийн багийн талбайд ёслол төгөлдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Монголын Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга бөгөөд Монголын цэргийн баг хүлээлцүүлэх ажлын хэсгийн дарга, хурандаа Ш.Ганбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын албаныхан, Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны Хойд бүсийн командлагч, бригадын генерал Х.Ренк, "Мармал" баазын захирагч, дэд хурандаа П.Доомен, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа дэлхийн орнуудын цэргийн багийн удирдлагууд, Монголын цэргийн багийнхан оролцлоо. Ёслолын үеэр "Мармал" баазын захирагч, дэд хурандаа П.Доомен хэлсэн үгэндээ "Монголын дайчид үеийн үед энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. Үүнийг бахархалтайгаар хэлмээр байна. Ялангуяа, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Монголын цэргийн багийн гуравдугаар ээлжийнхэндээ тусгайлан баяр хүргэе. Та бүхэн өнөөдөр НАТО-гийн медалиар энгэрээ мялаахаар зогсч байна. Ингээд зогсож байгаа та бүхэн үүрэг гүйцэтгэсэн зургаан сарын дотор эр цэргийнхээ үүргийг биелүүлээд зогсохгүй өөрсдөө асар их туршлага, мэдлэг хуримтлуулж, олон найз нөхөдтэй болоод буцаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол та бүхэн ажиллагааны үеэр хуримтлуулсан дадлага, туршлага, эрдэм мэдлэгээ эх орондоо зориулж, цэргийн хамтран зүтгэгч нартаа зааж сургана гэж бодож байна. Танай баг "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд гүн туслалцаа үзүүлж "Мармал" баазын аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангаж чадлаа. Үүнээс илүү гавьяа гэж үгүй юм. Энхийг сахиулах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн сацуу мөр зэрэгцэн дэлхийн орнуудын цэрэг эрсдээ эх орноо, Зэвсэгт хүчнээ, Монголынхоо соёл, уламжлалаа сурталчилан ажилласан та бүхнээрээ би бахархаж байна.

Танай цэргийн багийн богино хугацаанд түргэн суралцах, юмыг ойлгох, шинэ зүйлсийг суралцах чадвараас үнэлэхэд Монголын Зэвсэгт хүчин жижиг ч гэсэн чадварлаг боловсон хүчинтэйг харуулж байна. Афганистаны хойд бүсэд үүрэг гүйцэтгэж буй эвслийн цэргийн хамтын ажиллагаанаас харахад Монголын цэргийн баг олон үндэстний дунд үлгэр жишээ мэргэжлийн цэргүүд гэдгээ харуулж чадсан. Үүргээ биелүүлээд нутаг буцаж буй дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагч Монголын дайчиддаа баярлалаа. Маш их баярлалаа. Одоо та бүхний үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх дэд хурандаа Д.Содномдаржаа захирагчтай багийнхандаа амжилт хүсье. Танай багийнхантай хамтран ажиллахдаа таатай байна. Монголын дайчдаар бахархахгүй байхын аргагүй" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн Монголын цэргийн багуудын ээлж хүлээлцүүлэх комиссын ажлын хэсгийн дарга, хурандаа Ш.Ганбат, Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн цэргийн багийн захирагч, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ нар үг хэлсний дараа үүргээ нэр төртэй биелүүлсэн Монголын дайчдыг НАТО-гийн медалиар шагнаж урамшуулж, Монголын далбааг үргэлжүүлэн үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо очсон дөрөвдүгээр ээлжийн цэргийн багийн удирдлага, цэргийн багт хүлээлгэн өгсөн юм. Төгсгөлд нь Монголын дайчид гардан тулааны үзүүлбэрээ дэлхийн орнуудын цэргийн удирдлага, дайчдад сонирхуулсан юм. Энэ тухай сурвалжлагыг удахгүй дэлгэрэнгүй хүргэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12