Д.Оюунхорол: Ээжүүд одонгийн мөнгөө үр хүүхдэдээ л зориулдаг

2016-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас  нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын сонгуулийн сурталчилгаа амжилттай үргэлжилж байна.

Түүнийг нийгмийн салбараар мэргэшин ажилладгийнх нь хувьд сонгогчид өөрсдийн амьдралын амин чухал асуудлуудыг шийдэж чадна гэж  итгэж найдаж, хамаг л бэрхшээлээ тоочих аж. Нэр дэвшигч ч аль хэзээний асуудлуудыг олоод харчихсан, бүр тоо баримттай нь хариулт өгч явна. Ялангуяа эдийн засаг хямарсан энэ нөхцөлд төрийн хайр халамж хамгийн их шаардлагатай хэсгийг амьдралын баталгаатай болгох  олон оновчтой санааг Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Хүнлэг энэрэнгүй нийгмийн хүнд зориулсан тэдгээр заалтын заримыг  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол  олон жилийн судалгаа, мэдээллийнхээ үр дүнд боловсруулж оруулжээ. Тухайлбал, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт, хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгасан. Хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байх,   төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг жилээр нэмэгдүүлэх зэрэг заалт тусгасан.

Түүнчлэн хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгох, хүүхдийг хувийн даатгалд хамруулж, боловсрол эзэмших, эмнэлгийн тусламж авах, тэжээгчээ алдсан үед тэтгэмж авах санхүүгийн нэмэлт баталгааг бүрдүүлэх юм.  Гурав хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг болон орлого багатай өрхүүдийг төрөөс дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор мөн Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусаад байна.

Өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол  санаачилж,   Монголын гэр бүлийн 10 хувьд хүрсэн ганц бие эцэг,эхчүүдийн нийгмийн тулгамдсан асуудлуудыг төр бодлогоороо шийдэх ёстой гэж үзсэн. Сүүлийн 3 жилийн дунджаар Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа гэсэн судалгааны дүн гарсан бөгөөд  эдний 80 гаруй хувь нь 5 хүртэлх  насны хүүхэдтэй ажээ.

Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээл учруулдаг амьдралын үнэнийг олж харж, хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд олон ээж уйлан байж талархал илэрхийлдэг. Өнөөдөр ч сонгуулийн сурталчилгааны явцад уулзсан хүмүүс эдийн засаг хямарсан үед хүнээ гэж бодож байгаа түүнд баярлаж талархсанаа илэрхийлсээр байна. Баянзүрх дүүргийн иргэн Г  гэхэд 29 настай, хоёр хүүхэдтэйгээ нөхрөөсөө салжээ. Хүүхдүүдээ харуулах аав, ээж, хамаатан садан байхгүй учраас ажил хийж амьдрах аргагүй болоод байгаагаа нэр дэвшигч Д.Оюунхоролтой уулзахдаа хэлж  байв. Ядаж цэцэрлэгт оруулчихдаг бол...гэж тэр ээж аргаа баран хэлж байсан. Д.Оюунхоролын санаачилсан уг хуулийн төслөөр бол өрх толгойлсон ээж, аавын хүүхдийг харьяаллын цэцэрлэгт оочер дугааргүй оруулах заалт туссан юм.

Хүүхэд төрсөн цагаасаа хойш өмчийн эзэн болох асуудлыг хуульчилж өгөхөөр Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн л Д.Оюунхорол санаачилсан. Өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулиар зах зээлийн нийгмийн давалгаанд олширсон нийгмийн эмзэг хэсгийн эрх ашгийг хамгаалж, тэдний хүүхдүүдийн ирээдүйд санаа тавьж байгаа. Харин Гэр бүлийн тухай хуульд хүүхдийг төрсөн цагаас нь өмчийн эзэн байх асуудлыг хуульчилснаар гэр бүл салалт буурна, эцэг, эхчүүд илүү хариуцлагатай болно гэж тэрбээр үзжээ. Ингэж   гэр бүлийн асуудлыг цогцоор нь  харж төрийн бодлого болгох гэж хөөцөлдөж яваагийнх нь төлөө Д.Оюунхоролыг энэ удаа Баянзүрхчүүд сонгоно гэдгээ ч хэлж байна.

Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт мөн гурав ба ба түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, одонтой ээжүүдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлэхээр туссан. Д.Оюунхорол Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг санаачлан, боловсруулж өргөн барьсан ч эрх баригчид хэлэлцээгүй юм. Уг хуулийн төсөлд  Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээжүүдэд төрөөс 500 мянга, нэг сая төгрөг өгөхөөр тусгасан. Энэ асуудлаа хэдийгээр хэрэгжүүлж чадаагүй ч Монгол Ардын Намын энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулаад байгаад Алдарт эхийн одонтой ээжүүд маш их  талархаж байна. Д.Оюунхорол "Ээжүүд одонгийн мөнгөө аваад үр хүүхдэдээ л зориулдаг. Төрөөс олон хүүхэд төрүүлж өсгөснийх нь төлөө тэр ээжийг төр урамшуулж байх ёстой" гэж ярьдаг билээ.

Ингэж хүний төлөө хийсэн, хийж байгаа,хийхээр төлөвлөсөн бүхнийх нь төлөө Баянзүрхчүүд Д.Оюунхоролыг сонгохоо илэрхийлсээр байна.

 

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв.

 

 

 
 
 
 
 
 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12