Э.Бат-Үүл: Хууль бусаар олгосон газрын үнэ Улаанбаатарын 50 жилийн төсөвтэй тэнцсэн

2016-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, 2012 оноос өмнөх Улаанбаатар хотын газрын наймааны талаарх баримтуудыг дэлгэв. Тэрээр хурлын өмнө хоёр асуудлыг онцолсны нэг нь өөрийнх нь болон нийслэлийн АН-аас НИТХ-д нэр дэвшигчдийн нэр хүндэд халдсан гүтгэлэг, дайралт гэв. Хоёрдугаарт, 2012 оноос өмнө хотын удирдлагад ажиллаж байсан газрын наймааг цэцэглүүлсэн, одоо алдагдсан эрх мэдлээ олж авахын тулд сонгуулийг ашиглах гэсэн улайрсан үйл ажиллагаа хэмээн онцлов.

Хотын дарга асан Г.Мөнхбаярын хууль бусаар олгосон газруудын талаарх мэдээллийг задалбал:

Хотын удирдлагуудын санаачлагаар Дэлхийн банк “Монгол Улс: Улаанбаатар хотын газрын харилцаа ба менежмент” тайланг өнгөрсөн онд боловсруулж гаргажээ. Уг тайланд 2012 он хүртэл Улаанбаатар хотод газрыг дэлхийн жишгээр үнэлсэн бол хэр хэмжээний орлого хотын төсөвт орох бололцоотой байсныг судалжээ. Судалгааны дүнд онц их хэмжээний буюу 26.9 их наяд төгрөг газрын орлогод тооцогдох байж. Энэ хөрөнгө Улаанбаатар хотын 50 жилийн төсөв, дахиад шинэ Улаанбаатарыг босгох хөрөнгө, 26 мянган сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж болох байсныг тооцжээ. Гэвч 2012 он хүртэлх хугацаанд дээрх хөрөнгө хотын төсөвт биш тодорхой бүлэг хүмүүсийн халаасанд орж байсныг хотын дарга Э.Бат-Үүл онцлов. Өөрөөр хэлбэл, хотын өмнөх удирдлагуудын хууль бус шийдвэр, захирамжаар их хэмжээний газрыг бусдад хувьчилсан байдаг аж. Тэдгээрийн дуудлага худалдааны үнийг бодож үзэхэд л дээрх онц их хэмжээний хохирол яригдаж буйг хурал зохион байгуулагчид ярив.

Тэгвэл газар наймаалцаж улсад их хэмжээний хохирол учруулсан хүмүүсээр хотын өмнөх дарга М.Энхболд, Т.Билэгт, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарыг нэрлэжээ. М.Энхболд даргын үед гэхэд 2003-2005 онд 82.291.300 ам метр газрыг хууль бусаар хувьчилжээ. Уг газрын анхны дуудлага худалдааны үнээр бодоход улсад 117.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн хотын дарга асан Ц.Батбаярын хууль бусаар олгосон нь бүрэн тогтоогдсон хэмжээ нь 3.784.000 ам.метр талбай гэж байна. Тэгвэл Т.Билэгтийн үед мөн л 3.339.000 ам.метр, Г.Мөнхбаяр 5.360.000 ам.метр талбайг хууль бусаар хувьчилжээ. Албан ёсоор тогтоогдоод байгаа дээрх тоон мэдээллээр гэхэд Улаанбаатар хотын 9477.4 га газрыг хууль бус захирамжаар бусдад олгож улсыг 1.2 их наяд төгрөгөөр хохироосон байна.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ тухай “Энэ их хөрөнгө хаашаа орсон нь ойлгомжтой. Ийм их хэмжээний баялаг хяналтдаа байлгасан газрын наймаачид, бүлэглэл өнөөдөр сонгуулийн боломжийг алдахыг хүсэхгүй байна. Тэр газрын наймааг цэцэглүүлсэн хүмүүс ямар их хүч чадалтай гэдгийг нийслэлчүүд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Асар их нийгмийн болон эдийн засгийн баялгийг хяналтдаа авч байсан хүмүүс тэр эрхээ буцааж авахын тулд юу ч хийхээс буцахгүй байна” гэлээ.

Э.Бат-Үүлийн баг 2012 онд олуулаа болж нийслэлийг удирдаж эхлээд гаргасан хамгийн анхны шийдвэр нь газартай холбоотой байв. Газрыг хэн нэгэнд хувьчилж, эзэмшүүлэхдээ иргэдийн хурлаар оруулж зөвшөөрсөн тохиолдолд олгох журам гаргаж байлаа. Энэ бол хотын дарга Э.Бат-Үүлийн санаачлага байсан юм. Тэрээр газрыг олон нийтийн хяналттайгаар олгох журам боловсруулах санал гаргаад зогсохгүй хууль зөрчсөн Засаг дарга огцрох заалтыг оруулж байлаа. Ингэснээр газрын наймаа, авлигын асуудал цэгцрэх эхлэл тавигджээ.

Хууль бусаар олгогдсон газрын үнэлгээг тогтоосны дараа хохирлыг барагдуулахын тулд газар эзэмшигчдээс газрынх нь дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх болсон байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 68.4 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ.

Нийслэлийн дүүрэг бүрт явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай, сургуулийн биеийн тамирын талбай зэргээр олон нийтийн эзэмшлийн газрыг булааж хууль бусаар олгосон 200 газрын зөвшөөрлийг одоогийн удирдлагууд цуцалжээ. Тухайлбал, Чингисийн талбайн өмнөд хэсэг, Төв шуудангийн өмнөх явган хүний замын хэсгийг хувьчилсан байсан байна. “Чингисийн талбайн эргэн тойронд олон тооны барилга баригдсан. Та бүхэн мэдэж байгаа. Тэдгээрээс нэг ч төгрөг хотын төсөвт ороогүй. Тэгэхээр тухайн үеийн Засаг даргын нэг гарын үсэг ямар үнэтэй байсныг илтгэнэ. Ийм бүлэглэлтэй тэмцэхэд бидэнд амаргүй байна. Тиймээс сонгогчид маань биднийг дэмжээрэй, сонор сэрэмжтэй байгаарай гэж уриалъя” хэмээн хотын дарга Э.Бат-Үүл онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12