
Т.САЙХАН
Стандартчиллын үндэсний зөвлөлөөс сурагчийн ширээ, сандал шинэ стандартыг хэлэлцэж баталжээ. Стандартаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ, сандлын төрөл болон зориулалтын хэмжээнд тавих шаардлагыг тогтоож өгсөн байна. Мөн ”Сурагчийн ширээ ба сандал, Турших арга” MNS 6583:2016 стандартыг нэвтрүүлэх бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ болон сандлын бат бэхийг шалгах аргачлалыг тогтоох юм. Тэгвэл дээрх хоёр стандартуудыг ирэх хичээлийн жилээс мөрдөж эхлэх юм байна.
Эх сурвалж:www.polit.mn