Монгол залуус ажилгүй, эрх мэдэлгүй байна

2016-06-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Манай улсын хүн амын гуравны нэгийг хөдөлмөрийн насныхан эзэлдэг.  Зүүн хойд Азийн орнуудаас хамгийн залуу хүн амтайд тооцогддог Монгол Улс далайд гарцгүй ч ойрын жилүүдэд хурдацтай хөгжих боломжтой гэж НҮБ-ын Хүний хөгжлийн VI илтгэлд онцолж байна. Тиймээс ч нийт хүн амын 35 орчим хувийг эзэлдэг 15-34 насны залуусын оролцоо, манайллыг судалжээ. Энэхүү судалгаагаар залуус хөгжиж дэвшихэд бодит хөрөнгө оруулалт шаардлагатай, амьдралын чанарыг сайжруулах хэрэгцээ бий болсон гэдэг нь тодорхой болсон юм. Учир нь монгол залуус ажилгүйдэлд өртөмтгий, төр, засаглалын үйл ажиллагааны чанарт итгэл багатай ханддаг аж. Тухайлбал, үндэсний хэмжээнд ажилгүйдлийн төвшин 7.9 хувьтай байхад 20-24 насны бүлгийнхний дунд 17.4 хувьтай байна. Мөн залуучууд сонгуулийн насны хүн амын 45 хувийг эзэлдэг ч талаас илүү хувь нь саналаа өгдөггүй.

  Уг илтгэлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр дэлхийн улсууд хамтран боловсруулж, үр дүнг нь хэлэлцүүлснээр хүний хөгжлийн өнөө болон ирээдүйн бодлого, сорилт, шийдлүүдийг тодорхойлсон юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Уг нь өнөөгийн Монголын залуучууд ардчилсан нийгэмд шинэ үзэл бодол, эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй өсч өндийж буй анхны үеийнхэн. Тэд асуудлыг дэлхийн хэмжээнд сэтгэх чадвартай. Урьд өмнөхөөс ч илүү харилцаа холбоотой, өөрчлөлт шинэчлэлийн энэ зоримог хүчийг Монголын нийт иргэдийн тогтвортой, шударга, баялаг ирээдүйг бүтээхэд дайчлан чиглүүлэх нь чухал” гэж үзэж байна. 

Манай улс хүний хөгжлийн индексээ сайжруулахад үлэмж дэвшил гаргаж, өнгөрсөн онд анх удаа өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүрчээ. Гэвч залуус энэхүү үр шимээс хүртэж чадалгүй, анхаарлын гадна байсаар байна. Тиймээс залуусын хэрэгцээ, хүсэл эрмэлзлэлд анхаарал хандуулах, тэдэнд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэх, сургалтын тогтолцоог ажил олгогчийн шаардлагатай уялдуулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог болгохыг Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зөвлөлөө.

Харин Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Аливаа улс оронд залуучууд ирээдүйн том нөөц, ихийг бүтээх асар их хүч байдаг. Залуучуудын хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь хүний хөгжлийн томоохон үр дүн болох төдийгүй ядуурлаас ангижрах, ажилгүйдлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтийг авчирдаг” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

10 цаг 2 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

14 цаг 35 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

17 цаг 55 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

22 цаг 0 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

22 цаг 0 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

22 цаг 0 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Уржигдар 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Уржигдар 06 цаг 00 мин