Хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг хаачив?

2016-06-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Бараг гурван жилийн өмнө дөө, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн гэх дуулиан шуугиан дагуулсан олон тэрбумын асуудал дэгдсэн.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж явсан хүргэн Г.Дэнзэн эхнэрийнхээ “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээгээр олгосон Эрүүгийн хуулийн 150.3, 265.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гадагшаа явж, тэндээсээ ил захидал бичиж явсан Г.Дэнзэнг эх орондоо ирснийх нь дараа өнгөрсөн оны тавдугаар сард түүнийг АТГ-аас баривчилж байв.

Хүргэн Г.Дэнзэн одоо батлан даалтад байна. Харин түүнд холбогдох хэргийн материал АТГ-ын сэйфэнд дараастай хэвтэж байгаа аж. АТГ-ынхан дөрвөн сарын өмнө хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ “Г.Дэнзэнгийн хэргийн мөрдөн байцаалт дуусч байгаа. Удахгүй прокурорт шилжүүлнэ” гэж байсан. Тэгвэл Г.Дэнзэнгийн өмгөөлөгч “Надад албан ёсоор прокурорт шилжүүлсэн тухай мэдэгдээгүй” гэж байна. АТГ-ынхан ч уг хэргийг шилжүүлсэн эсэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Тиймээс улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд байсан хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг хаачив гэдэг асуудал анхаарал татаж байна. Эсвэл тэр гэм буруугүй байсан хэрэг үү?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

9 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

14 цаг 32 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

17 цаг 52 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

21 цаг 57 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

21 цаг 57 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

21 цаг 57 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Уржигдар 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Уржигдар 06 цаг 00 мин