Л.Эрдэнэчимэг: Х.Бат-Ялалт долоо хоногийн турш тасралтгүй мөнгө нэхсэн

2016-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Гэрэл

“Шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, сэтгүүлч Т.Алтаншагай нар уржигдар /2016.06.13/ УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн талаарх бичлэг болон түүнтэй холбоотой 50 сая төгрөг өгсөн гэх мэдээллийг олон нийтэд мэдээлсэн. Түүний хийсэн үйлдэл болоод 50 сая төгрөг ямар учиртай болох тухай УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өчигдөр тайлбар хийв. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Таны бичлэг болоод үүнтэй холбоотой 50 сая төгрөгийн талаар ямар тайлбар өгөх вэ?

-Энэ сарын 6-нд Х.Бат-Ялалт надтай ирж уулзаад, бичлэгийг үзүүлсэн. Бичлэгээ 200 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Бичлэгийг нь үзээд миний төрсөн өдрөөр Г.Уянга гишүүн гар утсан дээрээ тоглоом, шоглоомоор хийсэн бичлэг болохыг таньсан. Тэгээд “Г.Уянга гишүүний гар утсан дээрээ хийсэн бичлэг байна. Яагаад өөрт чинь энэ бичлэг очсон талаар би Г.Уянга гишүүнтэй ярьж, хуулийн байгууллагад хэлж, асуудлыг шалгуулна гэж” өөрт нь хэлсэн. Х.Бат-Ялалттай уулзсаны дараа Г.Уянга гишүүнтэй ярихад гар утсаа хулгайд алдсан гэж хэлсэн. Энэ талаар Чингэлтэй дүүргийн цагдаад хандсан байгаа. Та ч гэсэн цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсэн. Ингээд энэ сарын 7-нд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст очиж Х.Бат-Ялалт гэдэг хүн Г.Уянга гишүүний хийсэн бичлэгийг үзүүлж 200 сая төгрөг нэхсэн тухай гомдол гаргасан. Энэ асуудлаар цагдаад хэрэг үүсгэгдээд, шалгаад явж байгаа. Миний өгсөн гомдлын дагуу Х.Бат-Ялалт, Г.Уянга гишүүний утсыг яаж хулгайлж авсан талаараа мэдүүлэг өгсөн байх гэж бодож байна.

-Таны нэр дээрээс хуульч Х.Бат-Ялалт руу 50 сая төгрөгийг насан туршийн зээл гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн нь ямар учиртай юм бол?

-Уулзсан өдрөөс хойш Х.Бат-Ялалт надаас долоо хоногийн турш тасралтгүй мөнгө нэхэж байгаа. Сүүлдээ ядаж сонгуулийн дараа өгнө гээд түр мөнгө зээлээч гэсэн. Тэгээд би 50 сая төгрөгийг өөрийнхөө нэр дээрээс зээл гэж бичээд шилжүүлсэн. Тодруулбал, Л.Эрдэнэчимэгээс 50 сая төгрөг зээлж байгаа гэсэн утгатай шилжүүлгийн баримт нь надад байна. Харин зээлээ төлөхгүй бол насан туршдаа би нэхнэ шүү гэж хэлсэн. Үүнийг насан туршийн зээл гэж Х.Бат-Ялалт өөрөө ярьж байх шиг байсан. Би ажлын байран дээр вино ууж, тамхи татаж ёс зүйн алдаа гаргасандаа ард түмнээсээ уучлалт гуйж байна. Миний хэлсэн үг бол хүний эрхийн асуудал гэж бодож байна. Хууль зөрчсөн үйлдлийнхээ төлөө зохих торгууль болох 50 мянган төгрөг төлсөн. Цаашид өөр хариуцлага хүлээх ёстой бол түүнийгээ хүлээнэ. Би Болгар улсад сургуульд сурч байхдаа тамхи татаж сурсан. 20 жил тамхи татсан. Өөрөө тамхи татдаг хүний хувьд Тамхины хяналтын тухай хууль гаргах нь тамхичдад хэрэгтэй гэдэг үүднээс хуулийг гаргасан. Мэдээж өөрийнхөө санаачилсан хуулийг зөрчиж байгаа нь ёс зүйн том алдаа боллоо.

-Ер нь бичлэгтэй холбоотойгоор мөнгө нэхсэн энэ үйлдлийн цаана ямар нэг улс төрийн эсвэл хэн нэгний ашиг сонирхол байна гэсэн хардлага танд байна уу?

-Сүүлийн нэг жилийн хугацаанд Тавантолгойн ажлын хэсгийг ахалж эхэлсэн үеэс намайг байнга дарамталж, заналхийлж байгаа. Аятайхан байхгүй бол ална гэж утсаар байнга заналхийлдэг. Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авбал 50 тэрбум төгрөг Ц.Оюунгэрэл гишүүн та хоёр төлөөрэй, хараарай гэж заналхийлэх болсон. Энэ хэргээс болж биологич залуу амь насаа алдсан гэдгийг олон нийт мэдэж байгаа. Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай хоёр мөнгөтэй, биднийг байнга заналхийлж байгаа энэ бүлэглэлийн гар хөл нь юм гэж ойлгож байна.

-Нөгөө талаасаа сэтгүүлч Т.Алтаншагай тантай хамт нэг тойрогт нэр дэвшиж байгаа. Тэгэхээр өрсөлдөгчийн зүгээс хийж байгаа үйлдэл байж болох талтай шүү?

-Энэ хоёр уг нь нэр дэвшигч хүмүүс. Энэ цаг хугацаанд иргэдтэйгээ уулзаад, мөрийн хөтөлбөрөө танилцуулаад завгүй явж байх ёстой баймаар юм. Би энэ хэргийг цаанаасаа нэлээд хэд хоногийн өмнө маш нарийн төлөвлөсөн гэж ойлгож байгаа. Т.Алтаншагай 72 дугаар тойрог дээр надтай хамт яагаад өрсөлдөхөөр болов. Х.Бат-Ялалт 71 дүгээр тойрогт намайг өрсөлдөнө гэж андуураад тойргоо сольж чадалгүй 71 дүгээр тойрогт нэрээ дэвшүүлсэн. Ер нь эрчүүд нийлээд яагаад эмэгтэйчүүд рүү дайрч байгаа юм. Зөвхөн эмэгтэйчүүдийн эсрэг хийж буй ийм үйлдэл удаа дараа гарч байгаа. Дараагийн удаа хэнийг онилж байгаа бол. Би сонгуулийнхаа уриаг 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж хийсэн. Иргэд хувьцааныхаа мөнгийг авах гээд банкин дээр дугаарлаж байна. Би энэ ажлын эхлэлийг тавьсан. Өнгөрсөн жил Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан бол 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлэх ажил хийгдэхгүй байх байсан. Цаашид 1072 ширхэг хувьцааг амьд байлгаж, жил бүр ногдол ашиг өгдөг болгохын төлөө ажиллах болно. Монголын баялгийг монголчуудын гарт үлдээхийн төлөө бүх тэмцлээ явуулна. Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай нар хэний санхүүжилтээр үүнийг хийж байгаагаа хуулийн байгууллагад өгнө. Хууль, хяналтын байгууллага асуудлын үнэнийг олно гэж итгэж байна. Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай мэтийн шантаажлагчдыг битгий сонгоорой. Нам харгалзахгүй эмэгтэйчүүдээ дэмжээрэй гэж уриалмаар байна.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

5 мин
Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

18 мин
Эрдэнэт Бурханы сүмийн итгэгчид цусаа хандивлаж, алтан амь аврах үйлсэд оролцлоо

“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын аянд Эрдэнэт дэх Бурханы сү

38 мин
"Итгэл найдварын ой" аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Дэндийн амыг цэвэрлэлээ

Энэ онд 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Баянзүрх дүүрэг энэхүү онцгой тэмдэглэлт ойгоо т

2 цаг 3 мин
Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

7 цаг 46 мин
“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ор

12 цаг 13 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын б

12 цаг 13 мин
АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “.

12 цаг 13 мин
Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын сайд нар томилогдоод ажилдаа орлоо. Шинэ сайд нарт олон нийт янз бүрийн л үнэлэлт, дүгнэлт өгч байна.

12 цаг 13 мин
Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

Өчигдөр 15 цаг 06 мин