
Т.ДАЛАЙ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) “Рио-2016” олимпийн наадмыг шүүх 50-н шүүгчийн нэрийг зарлалаа. Энэхүү жагсаалтад Монгол Улсын иргэн, олон улсын олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар багтжээ. Тэрээр ДАШТ, Азийн АШТ зэрэг томоохон тэмцээнүүдийг чамгүй олон удаа дэнсэлсэн туршлагатай. Сонирхуулахад, Одоогоор Монголын шүүгчдээс Б.Төмөрбаатар, М.Бөхбат нар “Рио-2016” олимпод шүүгчээр оролцох эрх өвөртлөөд байна.
Эх сурвалж:www.polit.mn