Элсэгчдээс сонсох чадварын даалгавар авахгүй гэв

2016-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Шалгалтын хугацаа 13:40 минут хүртэл үргэлжлэх бөгөөд их, дээд сургуульд элсэн суралцах хүүхэд бүр энэ шалгалтыг өгч, бусад 10 хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхээ  авна. Тэр утгаараа энэ шалгалт эхний бөгөөд хамгийн их хариуцлага шаардсан шалгалт гэж хэлж болно.  Гурав дахь жилдээ авч буй монгол хэл, бичгийн шалгалтын үр дүнд улсын дундаж онооны дүн өссөн үзүүлэлттэй байгаа гэдгийг албаныхан хэлж байсан. Тиймээс энэ жилээс эхлэн монгол хэл, бичгийн шалгалтад дүн, оноог бичиж баталгаажуулсан батламж хуудас олгохоор болжээ гэдгийг БҮТ-ийнхэн хэлж байна.   

Энэ жил нийт 37164 хүүхэд элсэлтийн шалгалт өгө­хөөр бүртгүүлсэн байна. Үүнээс хотод 15123 шалгуулагч, хөдөө орон нутагт 22041 шал­гуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр хувийн  бэлтгэлээ базааж байгаа аж. Шалгалт өгөх хүүхдүүд  тав­дугаар сарын 15-наас хойш  суудлын ху­ваариа хэвлэн  авч байгаа.

Өнөөдөр монгол хэл, бичгийн шал­галтаа өгсөн хүүхдүүд маргаашаас эхлэн гу­рван өдөр сонгосон хичээ­лээрээ элсэлтийн шалгалтаа өгнө. Эл­сэлтийн ерөнхий шалгалт гурав хоног үргэлжлээд энэ сарын 19-нд орос хэлний хичээлээр өндөрлөнө.

Эл­сэгч­дэд мэдээлэл дуулгахад, 2016 оны эл­сэлтийн ерөнхий шал­галтын жу­рамд монгол хэл, англи хэл, орос хэлний шал­­галтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулахаар заасан. Үүний дагуу хөдөө орон нутгийн шалгалтын байруудад сонсох тоног төхөө­рөмжийг бүрэн суу­ри­л­уулж дууссан. Гэ­сэн ч  Улаанбаатар хотын шал­галтын бай­руу­дад тавих тоног төхөө­рөмжийн тендерийг Сангийн яамнаас дахин зарлаж,  шалгаруулалтын хугацаа нь ЭЕШ-аас хойш товлогдсон  тул энэ жилийн сонсох чадварын даалгаврыг авахгүйгээр хуучин шалгалтын бүтцээрээ авах болсныг Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэж байна. Харин дээрх тоног, төхөөрөмжүүдийг хөдөө орон нутагт  бүрэн суури­луулж дууссан учраас тур­шилтын журмаар дүн оноонд нөлөөлөхгүйгээр сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг авна гэдгийг БҮТ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн З. Цолмончимэг хэлж байна.

2016 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Сар/өдөр

Цаг

Шалгалт

06 дугаар сарын 15

12:00 – 13:40

Монгол хэл бичиг

06 дугаар сарын 16

10:00-11:20

Монгол улсын түүх

13:00-14:40

Хими

16:00-17:20

Англи хэл

06 дугаар сарын 18

08:30-09:50

Газар зүй

11:30-13:10

Математик

14:30-15:50

Биологи

17:00-18:20

Монгол хэл

06 дугаар сарын 19

08:00-09:40

Физик

11:30-12:50

Нийгмийн тухай мэдлэг

14:20-15:40

Орос хэл

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12