Хотын дарга Э.Бат-Үүлийн нэрийг ашиглаж, иргэдийг төөрөгдүүлжээ

2016-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлээд дөрөв хонож байхад нэг нэгийгээ тал бүрээс нь дайрч давшилсан хар пи-ар эхэллээ. Нэг тойрогт өрсөлдөж буй нөгөөхөө намнах гэсэн төлөвлөгөөгөө ил гаргаж, гудамжинд хадсан зурагт самбаруудыг нь урах, улаан будаг цацах гэх мэтээр дайрч доромжлох боллоо. Мөн хар пи-арын ажиллагаагаа нуун далдлахын тулд өөрийг нь хийсэн болгож харагдуулах өөр нэгэн арга заль сэдсэн нь эхнээсээ ил болоод байна.

Тухайлбал, Нийслэлийн Ардчилсан намынхны сурталчилгааны сэтгүүл, ухуулах бичиг дунд мөнгө хавчуулж айлд тараасан явдал гарсан байна. Ийм үйлдлийг мэдээж нөгөө намынхан нь, өрсөлдөгчид нь хийсэн байж таарна. Уг нь нэгийнхээ самбарын зургийг улаан будгаар будаж, хар пи-ар хийдэг болхи ажиллагаа хэт хуучирсан баймаар. Ийм хуучин санааг одоо хуулбарлах нь үр дүнгүй бөгөөд эргээд өөрсдийг нь ороох сөрөг талтайг ч энд сануулах гэсэн юм. Ингэж байснаас хийж бүтээснээрээ өрсөлдөх хэрэгтэй. Цаашид хийх, хэрэгжүүлэх ажлаа ярьж, цэвэр, шударга өрсөлдөх нь сонгуулийн соёл юм. Түүнээс бусдынхаа хийснийг үгүйсгэж сонгуульдах нь соёлтойн шинж яав ч биш.

Харин Нийслэлийн Ардчилсан намын нэр дэвшигчид хотод хийсэн ажлаа тайлагнаж, цаашид хийх 5+ төлөвлөгөөгөө танилцуулж явна. Тэдэнд хар пи-ар хийх зав зай ч алга. Тийм шаардлага ч байхгүй.

Хотын дарга Э.Бат-Үүл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Баянзүрх дүүрэгт бус Хан-Уул дүүргийн 36 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа юм.

 

Сонгуулийн сөрөг сурталчилгаагаар хийж буй үйлдлүүдээс дурдвал Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны айл, өрхөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн сонгуулийн сурталчилгааны материал дунд өрсөлдөгч намын ухуулагчид мөнгө хийж тараасан тохиолдол гарсан юм байна. Энэ тухай Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн н.Гантөмөр мэдээлжээ. Уг нь Хотын дарга Э.Бат-Үүл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Баянзүрх дүүрэгт бус Хан-Уул дүүргийн 36 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа юм. Энэ тухай Нийслэлийн Ардчилсан нам сэрэмжлүүлэг гаргажээ. Уг сэрэмжлүүлэгт “Нэрийг нь ашигласан нь иргэдийг төөрөгдүүлээд зогсохгүй сонгуулийн хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн, зохион байгуулалттай увайгүй үйл ажиллагаа юм. Нийслэлийн АН-ын сонгуулийн штабаас үүнийг шалгуулахаар цагдаа, Сонгууль зохион байгуулах төрийн байгууллагад албан ёсоор хандаад байна. Удахгүй үнэн мөнийг нь тогтоож, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцно гэж найдаж байна. Ийм төрлийн явуургүй өдөөн хатгалгад хууртахгүй байхыг Нийслэлийн АН-ын сонгуулийн штабаас мөн сэрэмжлүүлж байна. Улаанбаатарын хөгжлийг урагшлуулах их бүтээн байгуулалтыг ухраах гэсэн бусармаг оролдлогоо нэн даруй зогсоож, хуулийн хүрээнд шударгаар өрсөлдөхийг уриалж байна” гэсэн байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар иргэдэд бэлэн мөнгө тараахыг хориглосон. Энэ заалт өнгөрсөн сонгуулиас хойш хэрэгжиж буй. Хотын эрх баригчид хуулийн зүйл заалтыг мэдсээр байж сонгуулийн сурталчилгааг хууль бусаар хийнэ гэдэг хэнд ч итгэл үнэмшилгүй байгаа биз дээ. Тэгэхээр өрсөлдөгчид нь хууль бус үйл ажиллагаа явуулж, нэгнийгээ намнах хуучирсан аргыг ашиглаж байгаа нь илт. Ингэж байснаас ажлаараа, амлалтаараа, түүнийгээ хэрэгжүүлэх арга замаараа шударга өрсөлдөх нь улс төрийн соёл мөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12