Тусгаар тогтнолын талбайд өнөө цагийн баатрууд цуглалаа

2016-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б. Номинжаргал

Тусгаар тогтнолын талбайд шовх цагаан асрууд байршуулж, цомхон тайз зассан байна. Талбайд одон тэмдгээ зүүсэн ахмадууд, “Цусаа бэлэглэж амьдралыг тэтгэе” гэсэн уриатай залуус, улаан эс ба сийвэнг илтгэх шаар барьсан жаалууд цугларчээ. Тэд “Цусны донорын дэлхий өдөр”-ийг тэмдэглэж байна.  Тайзны урд суух ахмадуудын нэг нь 21 жилийн турш 80 литр цусаа өгч гурван зуугаад хүний амь аварсан гэнэ. Цаана цусаа хандивлах асарт хүмүүс цусаа өгч байна. Үүдэнд нь олон танилцуулга байна. Үүнд цусаа өгөхийн өмнө зургаагаас дээш цаг амарсан байх, эм тариа 10-14 хоног хэрэглээгүй байх, өөх тостой хоол хэрэглээгүй байх, өнгөтэй ундаа жүүс уугаагүй байх гэсэн шаардлагууд байна.  Асарын өмнө өндөр бор залуу зогсож байв. Тэр залуу бол 15 жилийн туршид 800 гаруй удаа цусаа өгсөн алтан донор Бум-эрдэнэ юм. Тэрээр анх хүүхдүүдийнхээ эмчилгээнд цус сэлбэх шаардлагатай болсноос Цус Судлалын Үндэсний төвтэй холбогдсон гэнэ.

“Цусны донорын дэлхий өдөр”-ийг 2004 оноос эхлэн бусдад амьдрал бэлэглэсэн ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулах, залуучуудыг цусны донорын үйлсэд оролцуулах зорилгоор жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдөр тэмдэглэж иржээ.  Та бүхэн донорын эгнээнд нэгдэхийг хүсвэл Сүхбаатар, Баянгол, Бянзүрх дүүргүүд дэх цус цуглуулах төвд хандаарай.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12