УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарт "Тэс петролиум" ХХК ийм хариу өгчээ

2016-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

А.ОТГОНЖАРГАЛ

Эрхэм гишүүн Б.Гарамгайбаатарыг өмнө нь “Монроуд”-ын Гарамгай захирал гэдэг байв. 2012 оноос тэрээр УИХ-ын гишүүн, улмаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга болсон. Гэсэн ч  “Монроуд” ХХК түүнийх хэвээрээ л байсан. Тэрээр хамгийн сүүлд 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т өгөхдөө “Би “Монроуд” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг” гээд мэдүүлчихсэн байдаг. Тэгвэл Б.Гарамгайбаатарын 100 хувийн эзэмшлийн энэхүү “Монроуд” ХХК нь “Тэс петролиум” ХХК-иас хагас тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий нефтийн бүтээгдэхүүн авч хэрэглэчихээд мөнгийг нь өгөлгүй луу унжсан тухай мэдээлэл цацагдаад нэлээд хэд хонолоо. Үүнийг хоёр ч шатны шүүх нотолж, шийдвэр гүйцэтгэх хуудас хүртэл гараад ажиллаж буй ажээ. Анх “Тэс петролиум” ХХК-иас хоёр ч удаа мэдэгдэл гаргасан бол дараа нь энэ асуудлаар УИХ-ын 41 дүгээр тойрогт түүнтэй өрсөлдөж буй МУНН-ын гишүүн, яруу найрагч, судлаач Д.Одгэрэл хэвлэлийн бага хурал хийж Б.Гарамгайбаатарыг нэрээ татахыг шаардсан юм. Энэ бүхний дараа Б.Гарамгайбаатар гишүүн “Миний нэр хүндэд халдлаа, гүтгэж байна” гэсэн агуулга бүхий мэдэгдэл гаргажээ. Тэгвэл “Тэс петролиум” ХХК-ийнхан дээрх мэдэгдэлд хариу өгсөн байна. Уг хариуд “...Нэр бүхий компаниудын  хооронд үүссэн өр төлбөрийн асуудал нь 2014 онд үүссэнийг танд сануулах нь зөв байх. 2014-2015 онд улс орны бүтээн байгуулалтын ажлыг тасалдуулахгүй явуулах үүднээс та бүхний удаа дараагийн хүсэлт, гуйлтыг харгалзан хамтын ажиллагаандаа хүндэтгэлтэй хандан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд энэхүү өр, төлбөртэй холбогдох бүхий л хохирол, алдагдал зэргийг манай компани үүрч, та бүхний ажилд тусалж, дэмжиж ирснийг мартаагүй байх гэдэгт найдаж байна. ...Гэтэл  “Монроуд”ХХК нь бидний итгэлийг хөсөрдүүлж амлалтаа биелүүлээгүй учир манай зүгээс шүүхэд хандан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал, мөн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн боловч  506.000.000 төгрөгийн төлбөрөө өнөөг хүртэл төлөлгүй, биднээс зугтаан хохироосоор байна.

     Иймд манай зүгээс Сонгуулийн Ерөнхий Хороонд “Сонгуулийн тухай хууль”-ийн 125 дугаар зүйлийн “Нэр дэвших нийтлэг журам”-ын 125.4.1 дэх заалт “банк, бусад хуулийн этгээд,иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх” “ нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх” үндэслэлээр хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа тул нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай гомдлыг холбогдох баримтын хамт гарган, хуульд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Энэ нь хуулиар олгодсон эрхийнхээ дагуу төрийн зохих байгууллагад хандсан гэж үзэж байна. Гэтэл дээрх маргаан бүхий асуудлаарх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаанд /давж заалдах шатны шүүхийн магадлал 2016 оны 04 сарын 20-нд гарсан/ буюу 2016 оны 5 сарын 02-ны өдөр Та өөрийн эзэмшлийн “Монроуд” ХХК -аа өөрийн төрсөн хүү болох Г.Тэнгисийн нэр дээр “Бэлэглэлийн гэрээ”-гээр шилжүүлсэн байна. Энэхүү хууран мэхлэх, булхайтай, бусармаг үйлдэл тань сонгуулийн жил буюу нэг дэвшигч нарыг бүртгэх ажиллагаатай холбогдож байгаа нь хэн бүхэнд тодорхой билээ. “Монроуд” ХХК нь  Завхан аймгийн Солонготын даваа, Халзан Бүргэдэй чиглэлийн 46.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй авто замын болон бусад тендерүүдийг 2013 онд авч, дээрхи өр авлага 2014-2015 онд тус компани Таны өмчлөл, эзэмшилд байх хугацаанд бий болсныг Та сайн мэдэж байгаа.

Дээрх мэдээ, мэдээлэл нь бүгд бодит үйлдэл, үнэн зөв нотлох баримтанд тулгуурласан болохыг дахин илэрхийлж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, “Тэс петролиум” ХХК-ийнхан эрхэм гишүүн Б.Гарамгайбаатарыг өр төлбөрийн асуудлаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаанд “Монроуд” ХХК-иа хүү Г.Тэнгисийнхээ нэр дээр шилжүүлсэн. Энэ нь УИХ-д нэр дэвшихийн тулд хийсэн хууран мэхэлсэн, булхайтай үйлдэл хэмээсэн байна.
 

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12