Долоо хоногийн дараа хуралдах чуулганы ирц бүрдэх болов уу

2016-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг тавдугаар сарын 24-нд завсарлуулсан. Ингэхдээ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг улс орны амин чухал асуудлуудыг хэлэлцэхийг хойшлуулан байж яаравчлан завсарлуулав. Юуны учир ийнхүү сандрав гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа. Тодруулбал, оффшорын эсрэг хууль, Авлигатай тэмцэх газрын даргын томилгоо, давхар дээлийг тайлах хуулийн төсөл, Хөгжлийн банкинд оруулсан шалгалтын хариу зэрэг халуун сэдэв рүү халих гээд байсан учраас хашир улс төрч болгоомжилсон бололтой юм. Харин товлосон ёсоор бол энэ сарын 23-нд үргэлжлэн хуралдах хаврын чуулганы ирц бүрдэх эсэх нь эргэлзээтэй. Учир энгийн үед ирцээ бүрдүүлэхгүй элдэв шалтаг шалтгаан тоочдог гишүүд ирэх дөрвөн жилийнхээ улс төрийн төөргийг зурахаар сонгогчидтойгоо өдөр шөнө, өглөө оройгүй уулзаж яваа цөөхөн хоногоосоо хумсалж, дуудсаны зоргоор танхимдаа суух нь юу л бол. Улс орны хэмжээний асуудлыг УИХ-ын дарга З.Энхболд болон даргын зөвлөлийн гишүүд улстөрийн намууд, бүлэглэл, фракциудын талцлаас дээгүүр тавих учиртай байсан ч тэгэж чадсангүй. Чухал хуулийн төслүүдийг юман чинээ тоосонгүй. Сонгууль болохоос 30 хоногийн өмнө завсарлуулах ёстой байсан ч хууль дүрмээ барьсангүй.

Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Угтаа бол УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаж тавдугаар сарын 30-31-нд чуулганыг завсарлуулахаар байсан. Гэтэл энэ удаагийн хаврын чуулганыг хууль зөрчин завсарлуулж, төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж, баталж амжаагүйд харамсч байна. Энэ бол эмгэнэлтэй үйл явдал юм. Хууль эрх зүйн хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, прокурорын тухай хууль Хууль сахиулах ажиллгааны зэрэг хуулийн эцсийн найруулгыг сонсох байсан ч амжсангүй. Мөн оффшор данстай хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хуулийг хэлэлцэх байсан ч АН-ынхан энэ хуулийг хэлэлцэж батлахгүйгээр чуулганыг завсарлууллаа. АН-ын дарга З.Энхболдын ам ажил нь зөрж байна” гэдгийг хэлж байсан. Өөр олон ч гишүүн ийм байр суурьтай байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12