А.Хауленбек: Монгол Улс 77.8 хувийн цөлжилттэй байна

2016-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

А.Отгонжаргал

Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөрт зориулан “Даян дэлхийн асуудлуудыг бичил санаачлагаар шийдвэрлэх нь” сэдэвт уулзалт өнөөдөр /06.13/ боллоо.  Хурлын үеэр Цөлжилтийн судалгааны төвийн эрхлэгч, доктор А.Хауленбекээс зарим зүйлийг тодрууллаа.

-Манай орны цөлжилтийн индекс одоогоор хэдэн хувьтай байна вэ?

-Цөлжилт бол үе дамжсан үйл явц тийм учраас судалгааг тав, арван жилийн шатлалтайгаар хийдэг. Бидний сүүлийн үеийн судалгаагаар Монгол Улс  77,8 хувийн цөлжилттэй байна гэсэн дүн гарлаа. Энэ нь бас харамсмаар тоо юм.

-Цөлжилтийг багасгаж ногоон орчинг бий болгох чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ?

-Энэ жил бүс нутгийн хэмжээнд  цөлжилттэй тэмцэх ажил хийж байна. БОНХАЖ-ын яамнаас орон нутагт  жил бүр төлөвлөгөө  гарган ажил хийдэг. Энэ төлөвлөгөөгөөр малчидтай гэрээ байгуулан иргэд өөрсдөө орон нутгаа цөлжилтөөс хамгаалж, ойжуулалтаа өөрсдөө хийдэг. Энэ төсөл нь нэг талаараа малчдын амжиргааг дэмжиж буй үйл явц юм.

-Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй ямар ямар байгууллага байна вэ?

-Хүнс хөдөө аж ахуйн байгууллагууд, НҮБ-ийн  хөгжлийн хөтөлбөрийн газраас судлаачид ирж ажиллаж байна. Мөн 2007 оноос эхлэн цөлжилтийг сааруулахад хувь нэмэр оруулж буй Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл хэрэгжиж буй юм. Одоогоор төслийн хүрээнд 3000 га-д ойжуулалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж, жил бүр мод үржүүлэг болон тарилт хийж байна.

-Манай орны нөхцөлд цөлжилттэй тэмцэхэд хүндрэлтэй асуудал юу байна вэ?

-Монголын нөхцөлд нэгдүгээрт цөлжилтийн ойлголт буруу байна. Дараагаар нь төрийн дэмжлэг, боловсон хүчин, санхүүгийн асуудал хүнд байгаагийн учраар төсөл ажлууд маань маш бага талбайд хэрэгжиж байгаа.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12