Хүүхдээ сургууль, цэцэрлэгт даатгадаг эцэг эхчүүдийн хандлага өөрчлөгджээ

2016-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Туул

Хэдийгээр хичээл, сургууль амарсан ч бага боловсролын хөтөлбөр хөдөө орон нутагт амжилттай хэрэгжиж байгаад эцэг, эхчүүд ам сайтай байна. “Хөтөлбөрийг шинэчилж, хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг нь зөвхөн сургуулийн хариуцах ажил биш юм. Иймд манай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэд үүнийг маш сайн ойлгож, эцэг эхийн зөвлөл байгуулан  сургуультайгаа нягт холбоотой ажилладаг болсон” гэдгийг Хөвсгөлийн  иргэд ярьж байна. Тухайлбал,  “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн бага ангийн эцэг эхийн зөвлөл 88 гишүүн, зөвлөлийн 22 даргатай.  Бүлэг дундын 5 ахлагчтай. Дөрөвтийн системээр ажиллаж, өнгөрсөн хичээлийн жилд багш нартайгаа нийлээд, хүүхдүүдээ чамгүй хөгжүүлсэн талаар бахархан ярьж байна.

Тэд  үдийн цай уух дэг, өдрийн дэглэм, завсарлагааны дэг /төрийн дуулал, сургуулийн сүлд дуу, сурагчийн тангараг унших гэх мэт/ сургуулийн дотоод журам, ангийн дэг зэргийг хэрэгжүүлэхэд хүүхэддээ зөвлөж тусалдаг юм байна.  Мөн  лхагва гараг бүр “ Уншлагын цаг”, “Үлгэрийн цаг” нэртэй хичээлийг эцэг эхчүүд хоёр, хоёроороо зохион байгуулдаг болжээ.  Одоогоор 376 ээж, аавууд 88 эх, болон үлгэрийг хүүхдүүдэд уншиж , хүүхдүүдээр уншуулж, дүр бүтээлгэн, утгыг яриулсан байна. Энэ мэтчилэн эцэг эхчүүдийн хүүхдээ сургуульд нь даатгаад л орхидог байсан хуучинсаг хандлага өөрчлөгдсөн байна. Эцэг эхчүүдийн төлөөлөл энэ тухай ярихдаа “Хүүхэд нэг өдөрт хамгийн олон цагийг гэртээ л өнгөрүүлдэг. Сургууль дээр хичнээн сайхан юм үзэж, харж, сурч ирсэн ч гэрт нь түүнийг нь ойшоохгүй, сонсохгү

й, дэмжихгүй бол тэр хүүхэд яаж хөгжих вэ дээ. Тийм болохоор бид багштайгаа хамтраад хүүхдээ хамтдаа хөгжүүлье гэж зорьдог болсон” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12