Хачиг хазуулсан хүнд саажилт үүсэх муу нөлөөтэй

2016-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Туул

Ойрын өдрүүдэд гэмтлийн эмнэлэгт хорхой шавьжинд хазуулсан  иргэд олноор хандаж байгаа ажээ. Ялангуяа ойт хээрийн  бүсээс  жимс ногоо, эмийн ургамал түүх гэж яваад хачигт хазуулсан иргэд цөөнгүй байна гэдгийг эмч нар хэлж байна. Тиймээс  хачигны халдварын талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн халдвар судлагч эмч Г.Ганбилэгээс тодрууллаа.

-Хорхой шавьжинд хазуулаад, түүнийгээ тоодоггүй хүн олон байдаг. Гэтэл сүүлийн үед хачигт хазууллаа гэх иргэд олноор хандах болж. Энэ өвчний талаар товчхон мэдээлэл өгөхгүй юү?

-Манай улс  дэлхийн хачигт халдварын байгалийн голомтын идэвхтэй бүс нутагт хамаардаг. Ялангуяа ОХУ-тай хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод, Архангай, Говь-Алтай, Төв аймагт  хачигт хазуулсны улмаас гардаг хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг өвчний тохиолдол  байнга бүртгэгдэж байна. Ер нь хачигт  хазуулсаны улмаас хүнд дамжин халдварладаг 30 гаруй  халдварт өвчин бий. Үүнээс манайд дээрх гурван өвчин зонхилон тохиолддог.  

-Эдгээр өвчин нь нэг төрлийн хачгаар дамждаг уу, эсвэл...?

-Өөр, өөр. Тухайлбал, хачигт энцефалит, хачигт боррелиоз нь хусан ой бүхий нутагт байдаг хачгаар, харин хачигт риккетсиоз өвчин нь манай орны ихэнх нутгаар тархсан бэлчээрийн хачгаар дамждаг. 2004 оноос эхлэн манай улсад хачгаар дамжих халдварт өвчний  тохиолдлыг бүртгэн мэдээлж, эхэлсэн. Үүнээс хойш дээрх гурван өвчнөөр 300 гаруй хүн өвчилсөн.

-Багагүй тоо сонсогдож байна. Хүнд ямар замаар, яаж халддаг юм бэ?

-Хачгаар дамжих халдварт өвчний голомтот бүс нутагт амьдрах, түр оршин суух, самар жимс, эвэр, эмийн ургамал түүх, албан томилолтоор ажиллах зэрэг үедээ хачигт хазуулснаар халдвар авч өвчлөх тохиолдол бүртгэгдэж байна. Мөн зарим тохиолдолд түүхий сүүгээр дамжин халдварладаг гэсэн мэдээлэл байдаг ч харьцангуй ховор тохиолддог.

 -Хачгаар дамжих халдварт өвчний үед хүний биед ямар зовиур  илрэх вэ?

-Гурван  өвчнөө тус тусад нь авч үзвэл иргэдэд илүү ойлгомжтой болох байх.  Хачигт боррелиоз өвчний үед толгой   өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе, мөч өвдөх шинж тэмдэг илэрнэ. Мөн хачиг хазсан газарт цагирган хэлбэртэй улайлт үүсч, цаашид төвдөө цайвар захаараа улаан  эсвэл ягаан өнгөтэй болно. Хачигт риккетсиоз өвчний үед хачиг хазсан газарт  2мм-3 см диаметр бүхий анхдагч үрэвсэл үүсэх, ойролцоох тунгалгийн булчирхай томрох, арьсаар тууралт гарах, халуурах шинж тэмдэг ажиглагдана. Харин  энцефалит өвчний үед толгой хүчтэй өвдөх, халуурах, нойр муудах, бие сулрах, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, олон удаа бөөлжих, саажилт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.  Хамгийн их хүндрэл, үлдэц ихтэй нь хачигт энцефалит өвчин. 2005-2009 онд хачигт энцефалит өвчнөөр өвчилсөн нийт 72 хүнд судалгаа хийж үзэхэд 50 хувьд нь  ямар нэг үлдэц шинж тэмдэг илэрсэн гэсэн судалгаа байдаг. Тухайлбал,  мартамхай  болох, толгой байнга өвдөх, булчин хатангирших зэрэг муу нөлөө бий.  

-Тэгвэл хачигт хазуулсны дараа ямар арга хэмжээ авах вэ?

-Хачгийн голомтот бүс нутагт байх үедээ хачигт хазуулбал хачгийн хошууг биед үлдээхгүйгээр сугалан авч, харьяа эрүүл мэндийн байгууллагад  өгч, шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Мөн хачиг хазсан газраа спирт, иодоор арчих хэрэгтэй.  

-Урьдчилан сэргийлэх тарилга, вакцин бий юү?

- Дээрх гурван   өвчнөөс зөвхөн хачигт энцефалит өвчин нь вакцин тарьж сэргийлдэг. Хачигт энцефалит өвчнийг тодорхой товлол, зааврын дагуу  гурван  удаа давтан тарьсаны дараа хамгаалах чадвартай болдог. Тиймээс иргэд өөрсдөө энэ вакцинд  идэвхтэй хамрагдах хэрэгтэй.Мөн хачигт хазуулахгүй байх нь чухал. Байгалийн  голомттой бүс нутагт   явахдаа хачиг дайжуулагч хэрэглэх хэрэгтэй. Мөн хачигт энцефалит өвчний эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай гэж зөвлөх байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12