Энэ сонгуулийн элдэвтэй сурталчилгаа

2016-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ОЧИР

Сонгуулийн сурталчилгаа дөнгөж эхлээд байна. Намууд, нэр дэвшигчид хэдэн өдөр, сарын турш нухан байж бэлдсэн уриа үгтэй зурагт хуудас,видео сурталчилгаагаа олон нийтэд ид цацаж байна.

Ардчилсан нам энэ жилийн сонгуульд зориулж “Ахиулан хийх- 2020” гэсэн мессеж уриа тараажээ. Үүнийг зарим нь “...Их бүрхэг утга агуулгатай байна. 2020 он хүртэл тэвч гээд байгаа юмуу, 2020 онд ялна гээд байгаа юмуу, яг юу гээд байгааг сайн ойлгодоггүй .... Дөрвөн жил битгий хэл дөрөв хоног ч энэ хүнд амьдралаар амьдрах хэцүү байна шүү миний монголчууд” гэсэн агуулга бүхий жиргээ сошиал ертөнцөд нэлээд байна.

Энэ сонгуулийн хамгийн марзан сэдэлтэй видео сурталчилгаагаар Дундговь аймгийн Ардчилсан намынхыг шалгаруулбал болохоор байна. Энэ сурталчилгааны зохиолыг ямар PR-чин бичсэн юм, бүү мэд. Сонирхвол, видео эхлээд УИХ-ын гишүүн Б.Наранхүү гараа зангидсан байдлтай гарч ирнэ. Тэрээр “Хөгжлийн машиныг хөдөлгөх хүчирхэг мотор нь байя” гээд дүрс солигдоно. Дараа нь аймгийн ИТХ-д нэр дэьшигч дөрвөн эр гарч ирээд бас л гараа зангидан “Амьдралд хөгжил авчрах арзгар хээтэй дөрвөн дугүй нь байя” гэж хоороороо хэлнэ. Тэгээд хоёр хоёроороо гарч ирээд “Хөгжлийн машины тэнхлэг нь бид хоёр”, “Хөгжлийн машины нум болсон хоёулаа хугарахгүй нугарахгүй зүтгэе” гэж араас нь нэгэн буурал толгойтой нэр дэвшигч гарч ирээд “Хөгжлийн машины хөдөлгөгч хүч нэгдүгээр араа нь байя” гэнэ. Үргэлжлүүлэн нэр дэвшигч бүсгүй “Хүчийг хэлүүлэгч хоёрдугаар араа нь би” гэвэл нэгэн залуухан нэр дэвшигч “Хөгжлийн төлөө хөнгөн араагаар бид зүтгэнээ” гэж байна. Үүний дараа машины рам, бүхээг, тэвш гээд гараа зангидан, чанга дуугаар хэлсээр бүтэн машин “босоод” ирж байгаа юм. Яагаав, дунд сургуульд 35 үсгээ үзэж дуусахаар Үсэглэлийн баярг гэж хийдэг дээ. “В үсэг би байна” гээд л. Тэр лугаа л санагдав. Хамгийн гол нь үзсэн хүмүүс инээгээд байх ажээ. Уг нь тэд  “...Дундговь аймгт хөгжил дэвшлийг авчрах хөгжлийн машин бүтээхээр 2016 оны сонгуульд оролцож байна. Сонгогч та энэхүү машины жолооч нь юм шүү. Хөгжлийн машинаар иргэд нь эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй, бизнесийн орчин тунгалаг, төрийн алба нь хурдан шуурхай Дундговь аймагт очицгооё” гэсэн санааг нутгийнхандаа хүргэхээр зорьсон нь энэ ажээ.

Өмнөговиос нэр дэвшдэг УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ “Өмнөговио өөрсдөө хөгжүүлье” гээд уриалчихаж. Гэтэл хүмүүс “Заавал хотоос “Ажнай” Бат-Эрдэнэ нарыг аваачиж хөгжүүлэх гэж байхаар...” гээд даапаалах жишээтэй. Бас УИХ-ын 34-р тойрогт бие даан нэр дэвшигч Сүхбаатарын Төмөр гэдэг эрхэм монгол дээл өмсөж, шүүр барьж зогсоод зурагт хуудсаа хийсэн байна. Тэрээр “Их цэвэрлэгээ, их ажил, их амжилт” гэсэн уриа дэвшүүлсэн нь мөн л олон нийтийг хөгжөөж байна.

Сонгуулийн сурталчилгааны элдэв марзан инээд хүргэсэн уриа лоозонгууд үүгээр дуусахгүй. Ховд аймгийн 24-р тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Пүрэвдорж “Айлын ихээр ховдгоо хөгжүүлнэ” гээд самбар өлгөчихөж. Уг нь Ховдоо гэх гэж байсан бололтой юм. Ховдгоо хөгжүүлнэ гэхээр бас л нэг утга гарч ирнэ. Ховдгоо хөгжүүлэх гэж байгаа хүнийг эрхэм гишүүнээр сонгох уу гэдэг сонин асуулт бас байгаа юм.  Түүнчлэн нэр дэвшигчид сурталчилгааныхаа самбар, зурагт хуудасны үгийн хэн нэгэн монгол хэлний багшаар хянуулахгүй бол "Шаравдоржын Түвдэндорж", "Отгондаваагын Амартүвшинг дэмжигчидийн хуудас", "Амаараа биш Ажилаараа өрсөлдөе" гэх зэрэг дүрмийн алдаатай сонгуулийн уриа, фейсбүүк хуудас харагдах болов. Нэг ёсондоо штабынх нь нөхөд нэр дэвшигчээ алж байгаа хэрэг болов уу гэж таая. Түүнээс биш Сонгуулийн ерөнхий хорооны шаардлагыг гүйцээгээд Монгол Улсын Их хуралд нэр дэвшиж буй  Ш.Түвдэндорж, О.Амартүвшин, Б.Пүрэвдорж нар арай ингэж бичдэггүй биз ээ гэж найдъя.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12