Эрэлттэй мэргэжлийн эзэд

2016-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН, Б.ҮЕНЧ

Энэ удаа Төв аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн нэг өдрийн ажилтай танилцаж, сурвалжлага бэлтгэлээ. Оюутан сурагчид амарч,  МСҮТ-ийн хоёр давхар байшин нам гүмхэн байна.  Хоол үйлдвэрлэл, мужааны багаж, үсчний ширээ, гагнуурын аппарат гээд хөдөлмөрчин бэлтгэдэг багаж төхөөрөмжүүд их ажлын ард гарсан мэт “амарч” байна. Тэд энэ жилийн суралцагчдаа үдэж ирэх есдүгээр сард шинэ хүнээ хүлээж авахаар догдолж буй мэт харагдана.   Харин амарч амжаагүй нэгэн хэсэг байсан нь барилгын тэнхим.   Барилгын чиглэлээр суралцдаг хүүхдүүд сургуулийнхаа өнгө үзэмжид анхааран өрлөг, будаг, шавар хийж байна.  36 жилийн түүхтэй энэхүү МСҮТ-ийнхөн барилгын салбарт чадварлаг мэргэжилтэн бэлтгэдэг гэдгээрээ нэлээд алдартай билээ.

Тєв аймгийн МСҮТ нь долоон чиглэлээр барилгын мэргэжилтэн бэлтгэхийн  зэрэгцээ хоол нарийн боов, компьютер, мэдээлэлзїй, бїртгэл тооцоо, їсчин зэрэг мэргэжлїїдийг давхар олгож байна.

 

500-700 ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВЧ, ХӨДӨЛМӨРЧИН ИРГЭН БОЛГОН ТӨГСГӨЖ БАЙНА

Сургалтын албаны хамт олон.

 

Төв аймгийн МСҮТ анх 1980 онд барилгын техник мэргэжлийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаа эхлүүлж байжээ.  1993 оноос мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болж өргөжсөн. Мэргэжлийн сургууль болсноор барилгын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ хоол үйлдвэрлэл, нягтлан бодох бүртгэл, үсчин зэрэг мэргэжлээр элсэлт авч эхэлжээ.  Одоогоор 500-700 хүүхэд хүлээн авч мэргэжилдээ эзэн болсон хөдөлмөрчин иргэн болгон төгсгөж байна.  Тус сургуулийн захирлаар 20 гаруй жил ажилласан С.Шаарийхүү саяхан захирлын ажлаа өгч, сургуулийнхаа захиргаа аж ахуйн албаны менежерээр ажиллах болжээ.

С.Шаарийхүү “Би  1993 онд энэ сургуулийн захирлаар ирж байлаа. Суралцагчийн тоо 50-д ч хүрэхгүй байсан. Жил ирэх бүр нэмэгдсээр 2000 он гэхэд суралцагчийн тоо 500 болсон. Анх сургуулийн байр маань муудсан, бид  дотуур байранд үйл ажиллагаагаа явуулдаг байв. Ингээд 2002 оноос тендэр зарлагдаж  сургуулиа засаж тохижуулсан түүхтэй. Одоогоор сургуулийн нэгдүгээр байрт онолын мэдлэг олгож,  бусад байранд дадлагын үйл ажиллагаа явуулдаг” гэж байна. Эднийх өрөгч, угсрагч, цахилгаанчин, засал чимэглэлч, бетон арматурчин, сантехникч зэрэг барилгын салбарт долоон чиглэлээр  мэргэжилтэн бэлтгэхийн  зэрэгцээ хоол нарийн боов, компьютер, мэдээлэлзүй, бүртгэл тооцоо, үсчин зэрэг мэргэжлүүдийг давхар олгож байна. 

 

Б.Алтанзул: ХӨДӨЛМӨРЛӨСӨН ХҮН АМЖИЛТАД ХҮРДЭГ

Тус сургуулийн захирал Б. Алтанзултай ярилцсанаа хүргэе.

-Та ажлаа аваад 20 гаруйхан хонож байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?

-Хамт олон маань сайхан хүлээж авлаа.  Би хөдөлмөрлөсөн хүн амжилтад хүрдэг гэж боддог. Тиймээс хөдөлмөр буцалсан энэ сургуулийн ажлыг сайн хийх юмсан гэж хичээж байна.  Би энд ирээд Төв аймгийн тэргүүлэх эдийн засгийн салбар юу вэ гэдгийг хамгийн анх олж харсан.  Түүнийг өөрийн сургуулийн үйл ажиллагаатай уялдуулан холбохыг зорьсон. Төв аймгийн хэмжээнд 236 га газрыг мал аж ахуй, газар тариалан эзэлдэг.  Үүнийг түшиглэсэн үйлдвэрүүд босгож, түүний түүхий эдийг боловсруулах сургалтууд манай сургууль дээр явж байх ёстой юм байна гэж бодсон.  Мал аж ахуйн маш олон төрлийн түүхий эд бүтээгдэхүүнүүд байдаг бөгөөд энэ чиглэлийн үйлдвэрүүдийн мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэхийг зорьж байна. Орон нутгийнхаа хөгжилтэй ингэж хөл нийлүүлье гэсэн бодол байгаа.

-Мөн Төв аймаг маань газар тариалангийн бүс нутагт багтдаг. Энэ тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

- Төв аймгийг тойроод маш олон хүлэмж байгаа боловч мэргэжлийн хүн байдаггүй.  Тиймээс дөрвөн улирлын хүлэмжийн ногоочин гэдэг мэргэжлээр элсэлт авах төлөвлөгөөтэй байна. Амжилттай болбол Хятадаас нарийн ногоо авах шаардлагагүй болно.  Энэ тал дээр  манай сургууль ОХУ-ын Читад байдаг коллежтой хамтран ажиллахаар болсон. Тэд бидэнд бүх технологио үнэгүй өгч нутагшуулах боломж олгосон. Судалгаа шинжилгээний үндсэн дээр өөрсдөө боловсруулаад технологийн дагуу хөрсөн дээр буулгахыг зорьж байна. Мөн цаашид сургууль маань  жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст туршилт хийж өгдөг шинэ технологи нэвтрүүлэх мэргэшсэн сургууль болох зорилготой байгаа.

-Танай сургуулийн гадаад харилцаа сайн хөгжиж байгаа юм байна. Өөр ямар чиглэлүүдээр туршлага солилцож байгаа вэ?

-Бид ОХУ-ын адил төстэй сургуультай хамтран ажиллаж байна. Удахгүй багш солилцоогоор ОХУ-д багш явуулахаар яригдаж, эхний гэрээнүүдийг хийж эхэлсэн.  Мөн онц суралцаж төгссөн оюутандаа хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр Буриад, Чита дахь коллежид суралцах боломж олгож байна.  Гадаад руу явуулахад бэрхшээлтэй зүйл нь хэлний асуудал байдаг.  Манай сургууль дээр англи хэлний багшаас өөр хэлний мэргэшсэн багш байдаггүй.   Солонгос, орос хэлний багш шаардлагатай байна гэдгийг яаманд албан ёсоор мэдэгдсэн байгаа.  Мөн сургууль маань  хоёр чиглэлээр  бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг.  Суралцагч маань нэг бүтээгдэхүүн, нөгөө нь түүний хийсэн бүтээгдэхүүн. Төгсөж байгаа оюутнууд маань чанартай чадавхитай зөв байх ёстой. Мөн  хүүхдүүдийн маань бүтээл үр дүнтэй байх ёстой гэсэн зарчмаар ажиллахыг зорьж байна.

-Одоогоор танайх 12 мэргэжлээр элсэлтээ авч байна.  Дөрвөн улирлын хүлэмжийн ногоочин мэргэжлээс өөр ямар анги нээх вэ?

-Саяхнаас Төв аймагт ноос ноолуурын үйлдвэр байгуулагдсан. Үүний дагуу сургууль дээрээ ноос ноолуурын машин угсран энэ чиглэлээр элсэлт авахаар яригдаж байна.  Ер нь цаашид бид аймаг орон нутгийн салбар зөвлөлүүдтэй хамтарч, шаардлагатай гэсэн мэргэжилүүдээр элсэлт авах болно. Мөн сургуулиа коллеж болгох чиглэлээр ярьж байгаа.

Ийнхүү тус сургуулийн шинэхэн захирал нь хийж буй ажил, зорилгоо танилцууллаа.  Б.Алтанзул Орхон аймгаас томилогдон иржээ.  Ажлаа аваад удаагүй ч зорилго чиглэлээ аль хэдийнэ тодорхойлсон бөгөөд энэ салбарт элэгтэй гэдэг нь яриа бүрээс нь мэдрэгдэж байв. Тус сургуулийн багш нарын 70 хувь нь магистрын зэрэгтэй.  Цаашид  удирдлагын чиглэлээр биш ямар нэгэн бүтээлээр зэрэг хамгаалбал сургуулийн зүгээс багш нараа дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж байв.

 

ТЭДНИЙ ТӨГСӨГЧИД ТОМООХОН ТӨСЛҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА

Их бүтээн байгуулалтын эзэд. Олон улсын нисэх онгоцны буудал.

 

Төв аймгийн МСҮТ будаг нь ханхалсан нэгэн танхим хүлээн аваад байна.  Энэ нь талх нарийн боовны сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий сургалтын бааз юм. Солонгосын Koica-гийн тусламжтайгаар ийнхүү танхимаа тохижуулжээ.  Солонгосоос   талх нарын боовны чиглэлээр  суралцдаг хоёр оюутан, нэг мэргэжилтэн туршлага солилцохоор ирээд байна.  Тэд ирэх аравдугаар сар хүртэл байрлаж, тухайн чиглэлээр суралцаж буй оюутнуудад хичээл заах юм.  Барилгын салбарт мэргэжилтэн бэлтгэдгээрээ нэлээд нэр хүндтэй бол тэдний дараагийн тэргүүлэх чиглэл нь хоол, нарийн боовны мэргэжил юм.  Ер нь тус сургуулийн  дадлага хийх тоног төхөөрөмжүүд орчин үеийн стандартад нийцэж чаджээ. 2012 онд  АНУ-ын мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалттайгаар гагнуур, арматур, сантехникийн салбарын гурван лаборатори ашиглалтад оруулсан байна.  Ийнхүү оюутнууд сургалт үйлдвэрлэлийн баазаа түшиглээд шинэ зүйлүүдийг туршиж үүнийхээ хажуугаар баялаг бүтээхээр аж ахуй нэгж компаниудтай хамтарч ажиллан, дадлагажих ажлуудыг хийдэг байна.  Одоогоор Хөшигийн хөндий нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын төсөлд суралцагчид нь ажиллаж байна. Мөн тэдний брэнд болгон хөгжүүлж ирсэн нэгэн зүйл нь  керамикийн урлал юм.  Монголдоо анх удаа керамикийн анги нээж олон бүтээлийн эзэн болжээ.   Захиргаа аж ахуйн албаны менежер С.Шаарийхүү “Хоёр жил керамикийн урлал чиглэлээр суралцагч авч төгсгөсөн.  Хүмүүс их сонирхож, тухайн үедээ сайхан хүлээж авсан. Одоо суралцах хүсэлтэй хүүхдүүд байдаг юм. Бид судалгаа хийж үнэхээр сурах хүсэлтэй хүн олон байвал элсэлтээ дахин авч болно” гэж байв.

 

ОТГОН АЛБА

Тус сургуулийн багш нарын 70 гаруй хувь нь магистраас дээд зэрэгтэй. Цаашид  удирдлагын чиглэлээр биш ямар нэгэн бүтээлээр зэрэг хамгаалбал сургуулийн зүгээс багш нараа дэмжиж ажиллана гэдгээ захирал Б.Алтанзул хэлж байв.

 

Мөн тус сургууль энэ хичээлийн жилд нэгэн шинэ албатай болжээ. Отгон албаны нэр нь Нийгмийн түншлэл олон нийттэй харилцах алба юм. Энэхүү албаны үйл ажиллагаатай танилцсан юм. Мэргэжилтэн Б.Отгонбаяр энэхүү ажлыг хариуцан сургуулийнхаа гадаад харилцааны бүхий л асуудлыг нугалж байна.  Тэрээр “Бид төгсөгчиддөө хэрхэн ажлын байранд зуучлах вэ гэдэгт хамгийн нэгдүгээрт анхаарч байна.  Ер нь манай албаны гол ажил нь юм. Өнгөрсөн жилүүдийн судалгаагаар манай сургуулийг төгссөн хүмүүсийн 70-80 хувь нь ажилтай болсон гэдгийг харуулж байна. Энэ тоог нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна” гэлээ. Мөн тэрээр “Судалгаагаар бол манайх 80 хүртэлх хувь нь ажлын байртай болсон. Хүүхдүүд маань төгсөхөөсөө өмнө гурван сарын хугацаатай уртын дадлага гэж хийдэг. Аж ахуйн нэгж байгуулагууд дээр ажил огогчийн захиалгаар хийж болно. Байгууллагууд дээр гурван сарын хугацаатайгаар дад­лагад гараад дадлагынхаа хугацаанд сайн үнэлгээтэй байвал төгсөөд ажлын байранд уригдах  боломжтой. Мөн хүүхдүүд маань хаана ажиллах хүсэлтэй байгаа орон нутаг сум гэх зэргээр хүсэлтээ гаргавал ажлын байрны эрэлтын судалгааг нь харж байгаад өөрийн мэргэжлийн чиглэлээр нь зуучилж өгч байгаа. Үүн дээр хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллах нь чухал байдаг.  Учир нь хөдөлмөрийн хэлтэс дээр хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлтийн су­­далгаа буюу ажил ол­гогч нараас хүсэлт ирсэн байгаа. Үүнтэй уялдуулан төгсөгчдөөс ажлын  байргүй байгаа хүүхдүүдээс хаана ажиллах хүсэлтэй байгааг нь асууж мэдээд зуучилдаг байгаа” гэсэн юм.  Мөн тухайн алба нь хүүхдүүдийн дадлагын ажлыг чанаржуулах,  орон нутгийн салбар, олон улсын байгууллагуудтай хэрхэн ажиллах тал  дээр нь анхаарч ажилладаг байна.  Тус МСҮТ-ийг төгссөн хүүхдүүд коллежид орохдоо шууд гуравдугаар курсээс эхлэн суралцдаг бол гэрээ хийсэн их дээд сургуулиудад хоёрдугаар курсээс эхлэн суралцах боломжтой байдаг юм байна.   Мөн сургууль бүрт дотуур байрны асуудал чухал байдаг.  Тэдний дотуур байр 120 хүүхэд хүлээн авах чадалтай. Нэг өрөөнд 6-10 хүүхэд амьдарна. Хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх хүмүүжлийн өрөөтэй. Номын сантай дотуур байрны дөрвөн багштай. Багш нар хүүхдүүдэд сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулан тэмцээн уралдаан зохиодог байна. Эрүүл мэндийн байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтарч хүүх­дүүдэд эрүүл мэн­дийн боловсрол олгох сургалтуудыг дотуур байранд тогтмол зохион байгуулдаг гэлээ.  

 

СУРГУУЛЬ АМАРСАН Ч АМРАЛТ НЬ ЭХЛЭЭГҮЙ АНГИ

 

Оюутан сурагчдын амралт эхэлсэн ч Б.Хишигзул багштай барилгын засал чимэглэлийн ангийнхан сургуулийнхаа өнгө үзэмжид анхаарч байв. Тэд засал чимэглэлийн ажлаа эхлүүлжээ. Сургуулийнхаа өнгө үзэмжид анхаарахын зэрэгцээ дөрвөн улирал ногооны хүлэмжийн  ажлыг хийж байна.  Энэхүү хүлэмждээ энэ жилээс эхлэн ногоо тарьж дотуур байрны хүүхдүүдийн хүнсний хэрэгцээг хангахаар ажиллаж байгаа юм. Багш Б. Хишигзул  “2012 оноос одоог хүртэл энэ сургуульд барилгын засал чимэглэлийн мэргэжлээр багшилж байна. Манай сургууль багш ажилчдаа хөгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Багш солилцооны хөтөлбөрийг тогтмол зохион байгуулдаг. Би Зүүнхараа руу багш солилцоогоор явж туршлага солилцоод ирсэн.  Турш­лага солилцох хөтөлбөр нь бидэнд танилын хүрээгээ нэмэх ур чадвараа ахиулах гээд олон давуу талыг олгодог гэж байв. Мөн энэ үеэр зарим суралцагчтай уулзлаа.

 

Суралцагч Д.Одгэрэл:

МЭРГЭЖЛЭЭСЭЭ МАШ ИХ УРАМ АВДАГ

-Би барилгын дотоод зас­ал чимэглэлээр су­рал­­цаж байгаа. Энэ мэр­гэжлийн эзэмшиж бай­гаадаа маш их баярладаг. Үргэлжлүүлэн их  дээд сургуульд орохыг тө­лөв­лөж байгаа. Би  мэргэж­лээсээ маш их урам авдаг.

 

Суралцагч С.Цэрэнтогтох:

БАГШ НАР МААНЬ ЗААХ АРГА ЗҮЙ САЙТАЙ

-Манай сургууль ерөнхий боловсролын гэр­чилгээ мөн мэргэжлийн үнэм­лэхтэй төгсгөдөг  нь надад их таалагдсан. Одоо барилгын дотоод засал чимэглэлээр сурч байна. Мөн манай багш нар заах арга зүй маш сайтай. Барилгын дотоод засал чимэглэл, цахил­гаан, гаг­­нуураа зэрэг мэр­­гэж­лээрээ илүү давуу мэд­лэгийг олгодог болов уу гэж боддог.

Ийнхүү Төв аймгийн МСҮТ-ийнхөн нэгэн хи­чээлийн жилээ амжилт бүтээл шинэ зо­рилго зо­рилт­тойгоор үдэж байна.  Тэд удахгүй ноос ноо­луур, хүлэмжийн но­гоо­­чин чиглэлээр шинэ анги нээхээр төлөвлөн ажилдаа оржээ.  Мөн 36 жилийн түүхтэй сургуулиа коллеж болгон өргөжүүлэх шинэ зорилт дэвшүүлэн ажиллаж буй юм.

“Коicа” сайн дурын байгууллагын гурван гишүүн.

2015-2016 оны элсэлтийн үеэр.

Дотуур байрны туслах тогооч Ц.Алиманцэцэг дєрєв дэх жилдээ ажиллаж байна.

2015 оны тогоочийн I ангийн элсэн суралцагчид.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“SocialPay loves coffee” аян CU сүлжээ дэлгүүрт хэрэгжиж байна

Хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ үргэлж бэлэг барьдаг SocailPay аппликэйшн

2 цаг 24 мин
Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

3 цаг 17 мин
АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

3 цаг 28 мин
Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

3 цаг 41 мин
Эрдэнэт Бурханы сүмийн итгэгчид цусаа хандивлаж, алтан амь аврах үйлсэд оролцлоо

“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын аянд Эрдэнэт дэх Бурханы сү

4 цаг 1 мин
"Итгэл найдварын ой" аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Дэндийн амыг цэвэрлэлээ

Энэ онд 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Баянзүрх дүүрэг энэхүү онцгой тэмдэглэлт ойгоо т

5 цаг 26 мин
Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

11 цаг 9 мин
“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ор

15 цаг 36 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын б

15 цаг 36 мин
АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “.

15 цаг 36 мин