Шилийн богд уулын тахилга боллоо

2016-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Зуны дунд сарын шинийн 4-ний /06.08/ өдөр Шилийн богд уулын тахилга боллоо. Тахилгын үеэр шилийн сайн эр Тоорой бандийн амьд дүр гэгддэг МУСТА, жүжигчин Х.Ганхуяг тоорой бандийн хувцастай уулан дээр гарч, сүсэгтэн олны хамтаар Шилийн богд ууландаа тангараг өргөжээ. Мөн сүсэгтэн олонд Шилийн богд уул болон Тоорой бандийн талаар мэдээлэл өгсөн нь олны сонирхлыг татсан байна. Анхны тахилгыг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Агшуун хайрхан" компани Хөх тэнгэрийн зам аялал жуулчлалын бааз, Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийд, нутгийн зон олны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгууллаа.

Шилийн богд уулын тахилгыг Сүхбаатар нутгийн зон олноос гадна Улаанбаатар хот болон хөрш зэргэлдээх Хэнтий, Дорнод төдийгүй баруун аймгуудаас хүртэл сүсэгтэн олон зорин очсон байна. Тус тахилгыг зохион байгуулсан Эрдэнэмандал хийдийн Да лам Ж.Энхбаатар “Шилийн богд уул тахилгыг таалж, орой дээр нь гарахад хийсгэм салхитай байдаг. Уул маань энэ өдөр сэвэлзэх ч салхигүй нар хураа тэгшлэн сайхан хүлээж авлаа” гэв.

 

Эх сурвалж:www.polit.mn

ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ

ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ

5 цаг 15 мин
Ц.Мөнх-Оргил нарын 13 улсад суух Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

Ц.Мөнх-Оргил нарын 13 улсад суух Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

7 цаг 14 мин
Парламентын эзэн эрхт ёс ба парламентын халдашгүй дархан байдал

Парламентын эзэн эрхт ёс ба парламентын халдашгүй дархан байдал

7 цаг 43 мин
О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн хуульд УИХ-ыг дархлаагүй болгох үзэл санаа явж байна

О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн хуульд УИХ-ыг дархлаагүй болгох үзэл санаа явж байна

8 цаг 45 мин
Дундговь аймгийн боловсролын салбарт 100 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийв

Дундговь аймгийн боловсролын салбарт 100 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийв

9 цаг 44 мин
Sky News Australia: Австрали улс Ормузын хоолойг бүслэн хаахад оролцохгүй

Австрали улс АНУ-ын Ормузын хоолойг хаахад оролцох талаар бодо

9 цаг 50 мин
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй

АНУ болон Иран Пакистаны нийслэл Исламабад хотод болсон өндөр түвшний хэлэлцээний дараа энхийн хэлэлцээр ба

15 цаг 45 мин
25 дахь илтгэл: Хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд ахиц гараагүй байна

ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг өнгөрсөн баасан гарагт танилцуулсан юм.

15 цаг 45 мин
Боловсролын яамны “генсек” МУИС-ийн нэрийг дахин булаалдах боломжийг МҮИС-д гаргаж өгчээ

Өмнө нь ажиллаж байсан яамандаа саяхан буцаж томилогдсон Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт нэлээд бухимдалтай байв.

15 цаг 45 мин
Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

Өчигдөр 11 цаг 39 мин