
Д.ОЮУН
Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүллээ. Энэ зун ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд том оврын гурван автобус 36 минутын зайтай явах юм байна. Түүнчлэн ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 01:38 минутын хүлээлгийн хугацаатайгаар, ЗҮ:3 “Баянбулаг Тэнгис кино театр” чиглэлд нэг автобус хоёр цаг тутамд үйлчилгээ үзүүлэхээр болсон тухай Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Мөн зуслангийн чиглэлийн ХО:1 “Санзай-Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд хуучин маршрутаараа иргэдэд үйлчлэх ажээ.