Б.Санжаажав:Хотын утааг мөнгө зарахгүйгээр шийдэх боломж бий

2016-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

"Люкс Таун” ХХК-ийн захирал, философич судлаач Б.Санжаажавтай ярилцлаа.

-Улаанбаатар хотод шийдвэрлэх олон асуудал байна. Та хотын иргэний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Би Улаанбаатар хотод төрж өссөн унаган хотын хүүхэд. Октябрийн районы Мах комбинатын дэнж дээр бага нас минь өнгөрсөн. Тиймээс ч хотын иргэний хувьд өнөөгийн хөгжилд сэтгэл дундуур явдаг юм. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэд олноороо шилжин ирж хотын хэт төвлөрлийг бий болгож байгаа нь төр засгийн буруу бодлогын үр дүн. Энэ их төвлөрөл нь агаарын болоод хөрсний бохирдлыг ихэсгэж хот гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Хотын төлөвлөлт гэж байхгүй байна. Уг нь 500 мянган хүн амтай байхаар тооцож Улаанбаатар хотыг төлөвлөсөн байдаг. Гэтэл өнөөдөр 1.3 сая хүн чихцэлдэн амьдарч байна. Үүнээс улбаалан хот ачааллаа даахаа больж, олон асуудал үүсч байгаа юм.

Тухайлбал, Баянгол дүүрэгт гэхэд хойд зах руугаа Цагаан давааны ойролцоо айлууд их нүүж ирсэн. III IV хорооллын баруун захаар гэр хороолол ихэссэн. Энэ гэр хорооллоос гарч байгаа их утаа III IV хороолол, 10 дугаар хорооллыг бүрхэж, энэ хавийн иргэд утаан дунд амьдарч байна. Гэтэл утааг арилгах нэрээр асар их мөнгө авсан хотын удирдлага, төр засаг өнөөг хүртэл шийдэж чадаагүй. Үр ашиггүй баахан төсөл хэрэгжүүлсэн байдаг.

-Тэгвэл утааг арилгах үр дүнтэй ямар арга зам байна?

-Манай Улаанбаатар хот уулсын дунд орших хонхор газар байрладаг. Тиймээс Сибирээс ирж байгаа салхины урсгал хойд талын ууланд цохигдоод буцдаг. Үүнийг манай судлаачид, инженерүүд судалж үзээд утааг ямар нэг зардал мөнгө гаргахгүйгээр арилгах боломжтой гэсэн саналыг хотын захиргаанд тавьсан юм билээ. Гэвч ажил хэрэг болгоогүй. Учир нь хотын захиргааны эрх мэдэлтнүүдэд өөрсдөд нь мөнгөний ашиг байхгүй болохоор дэмжээгүй бололтой.

Мөнгө зарахгүйгээр утааг арилгах боломж нь гэр хороолол төвлөрсөн хэсгийн хойд уулыг 2-3 газарт сэтэлж салхи оруулах юм. Энэ ажилд улсын болон хотын төсвөөс ямар ч мөнгө шаардлагагүй. Хайрганы хувийн компаниудад олборлох эрхийг нь олгоод, хаанаас хаа хүртэл, ямар хэмжээтэй сэтлэхийг нь зааж өгөөд л болоо. Тэр сэтэлсэн газраар нь салхи орж ирээд Улаанбаатарын нүүгэлтсэн утааг хөөж гаргах боломж бий. Туул голыг дагасан салхины цикл рүү оруулах юм шүү дээ. Энэ гаргалгаа шийдлийг хэрэглэж хотоо утаанаас гаргах саналыг хотын эрх мэдэлтнүүд хүлээж аваагүй гэж манай ахмад инженер хэлж байсан.

-Гэр хороооллыг байхгүй болгосноор энэ бүхэн шийдэгдэнэ гээд дахин төлөвлөлт хийж байгаа шүү дээ?

-Улаанбаатар хотыг дахин төлөвлөх ёстой. Ямар ч улс манайх шиг ингэж төвдөө шамбааралдуулан шинэ барилга барьдаггүй. Харин дэд бүтцийг тэлэх боломжтой газар луугаа тавиад, тэнд нь хувийн хэвшлүүд барилгаа барьсны дараа төр дэд бүтцэд зарцуулсан мөнгөө компаниудаас бага багаар нь гаргуулж авах боломж байсан. Харамсалтай нь хотын захиргаа ийм ажил хийгээгүй. Одоо хотын төвд машинаа тавих зогсоол бүү хэл явах ч боломжгүй болчихоод байна.

2012 онд Э.Бат-Үүл ахлагчтай баг хотын удирдлагад гарч ирээд дахин төлөвлөлтийг ярьсан боловч үр дүн муутай, хий хоосон хөрөнгө зарсан ажил боллоо. Үүнийг ашиглалтад орсон цөөхөн барилгуудаас харж болно. Хийгдчихэж болохоор ажлууд нь ч энэ хугацаанд ажил болсонгүй. Энэ нь хотын иргэдийг ихээхэн бухимдуулсан. Ялангуяа дахин төлөвлөлтөнд газраа өгсөн хүмүүс хохирч, одоо хүртэл орон гэр байхгүй айлаар, ах дүүсээрээ хэсээд явж байна.

Мөн барилгын салбарт бүтээн байгуулалт хийлээ, олон барилга барилаа гэж байгаа боловч нэг нь нөгөөгийнхөө цонхыг хаасан, дотроо бөгс эргэх зайгүй шахуу жижигхэн орон сууцнуудыг иргэдэд өндөр үнээр шахаж байгаа нь харамсалтай.

Сүүлийн үеийн барилгуудад стандарт гэж байхаа больжээ. Хүн хэвийн амьдрах боломжтой хэмжээг тогтоосон байх ёстой. Том өрөө, унтлагын өрөөний талбайн стандарт алдагдсанаас өнөөдөр хэтэрхий жаахан талбайд айлууд амьдарч байна.

-Замын түгжрэл бас хамгийн их бухимдал үүсгэдэг. Үүнийг шийдэх гарц гаргалгаа юу байна?

-Түгжрэлийн асуудал Улаанбаатар хотын хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг. Бид өдрийн цагийн 30-40 хувийг түгжрэлд өнгөрөөж байна. Түгжрэл бол эдийн засгийн хувьд маш хор уршигтай. Энэ их цагийн машиндаа өнгөрөөж байхаар хийж бүтээж, сурч боловсорч, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх нь хэчнээн чухал билээ.

Гэтэл түгжрэлийг шийдэх тийм хэцүү асуудал биш юм. Улаанбаатарын зам дааж давшгүй их машин явдаггүй. Түгжрэлд хоёр л шалтгаан бий. Нэгдүгээрт, төв рүү орж ирж байгаа машины урсгал их байдаг. Учир нь төвд хэтэрхий их барилгажилт явагдсан, бүх албан байгууллага байрладаг. Мөн замын буруу зохицуулалт юм.

Уг нь дөрвөн замын уулзваруудыг нэгийг нь дээгүүр, нэгийг нь доогуур явдаг болгочихвол түгжрэлийн асуудал шийдэгдэнэ. Учир нь манай зам барууны орнууд тэр дундаа Франц, Германы замыг бодвол өргөн. Тэр нарийн замуудаар манайхаас олон машин түгжрэлгүй явж байгаа нь зохицуулалт сайных юм. Мөн гадны улс орнуудад паркин хауснууд их байдаг учраас машины зогсоол түгжрэл үүсгэдэггүй. Энэ бүхнийг шийдэж болох байтал хотын удирдлагууд ажлаа хийсэнгүй.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН 

2016.06.10 №20

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

10 цаг 56 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

15 цаг 30 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

18 цаг 49 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

22 цаг 55 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

22 цаг 55 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

22 цаг 55 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Уржигдар 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Уржигдар 06 цаг 00 мин