Нас барагсдын нэрээр шилжүүлсэн тэтгэврийн мөнгийг эргүүлэн татжээ

2016-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Нийгмийн даатгал сангаас арав гаруй мянган нас барсан хүний данс руу 1.5 тэрбум төгрөгийн тэтгэврийн мөнгө шилжүүлсэн хэрэг өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм. Энэ талаар өнөөдөр /06.10/ Нийгмийн даатгалын ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дээрх хэрэг үүссэнээс эхэлж өнөөдрийг хүртэл зургаан удаагийн хяналт шалгалт НДЕГ-т явуулжээ. Үндэсний аудитын газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар, аймаг, нийслэл дүүргийн хяналт, НДЕГ, ХАХНХЯ зэрэг байгууллагууд хамтран нас барагсдын болон оршуулгын тэтгэмжтэй холбоотой асуудлаар нарийвчлан шалгасан байна.  Шалгалтаар 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо муу байснаас болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцсон зөрчил гарсан. Мөн нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсан. Энэ хоёр зөрчлөөс болж нас барсны мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа авснаас тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө нь банкны данс руу шилжжээ. НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр “Шалгалтын үр дүнд 150-300 орчим хүний мөнгө нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжсэн гэх тооцоо гарч нас барсан гэх мэдээллийг баталгаажуулаад энэ мөнгөний 90 хувийг харилцах данснаас буцаан татаад  байна. Одоо 19 сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байна. Олон улсын нягтлан бодох бүртгэлээс зөвшөөрөгдөх алдааг нэрлэсэн байдаг. Тухайлбал, манай байгууллага сард 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, жилд нэг их наяд тэтгэвэр тэтгэмжийг 360 гаруй мянган иргэнд олгодог. Ийм нөхцөлд дээрх алдааг зөвшөөрөгдөх хэмжээ гэж үзэж болно. Дээрх байдлаас сургамж авч цаашид зөрчил дахин гаргахгүйн тулд тусгай  төлөвлөгөө гарган ажиллаж байна" гэлээ.

 

Эх сурвалж:www.polit.mn

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

10 цаг 57 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

15 цаг 31 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

18 цаг 51 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

22 цаг 56 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

22 цаг 56 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

22 цаг 56 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Уржигдар 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Уржигдар 06 цаг 00 мин