Хувьцаагаа хэрхэн худалдах вэ

2016-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг өчигдөр /06.09/ Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Энэ шийдвэр 2012 онд гарсан. Үүний дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрөөс өмнө Монгол Улсын иргэний бүртгэлтэй байсан бүх иргэдэд нэг сая төгрөгийн хувьцаа эзэмшүүлсэн. Түүнээс хойш тодорхой тооны иргэдэд буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад энэ мөнгийг санхүүжүүлж олгосон. Үлдсэн 2.4 сая иргэнийх хувьцаа хэлбэрээр байршиж байгаа. Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний эзэмшиж байгаа нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1072 хувьцааны эхний ээлжинд 30 хувьтай тэнцэх хувьцааг 300, 426 төгрөгөөс иргэдээс холбогдох журмын дагуу шууд худалдан авах, цаашид 70 хувьтай тэнцэх хувьцааг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан худалдан авах зохицуулалтыг Засгийн газар хийлээ. Энэ нь санхүүгийн зах зээлийг хөл дээр нь босгох зорилготой юм. Цаашид Монгол Улсын иргэд бирж дээр байгаа өөрийнхөө дансуудыг цахим хаяг ашиглан идэвхжүүлээд биржийн ажиллагаанд өдөр бүр чөлөөтэй ордог болох тогтолцоог бий болгосны дараа хоёр дахь үе шат буюу 70 хувьтай тэнцэх хувьцааны олголтын ажиллагаа бий болно гэж үзэж байгаа. Хувьцааг худалдан авах үйл ажиллагаа 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ. Иргэдийн ачааллыг хөнгөвчлөх үүднээс хэрэгжилтийг арилжааны банкуудаар дамжуулан хийх юм. Ингэснээр банкууд иргэдийн хүсэлтийг бүртгэн Монголбанкны үндэсний цахим гүйлгээний төвөөр дамжуулан Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт өдөр бүр хүргүүлнэ. Хувьцаа худалдан авах үйл ажиллагаанд хувьцаатай иргэд буюу 30 хувиас доошгүй хувьцааны үлдэгдэлтэй, өөрөөр хэлбэл 322 ширхэгээс дээш хувьцаатай иргэд хамрагдана. Харин урьд нь хувьцаагаа зарсан хүмүүс хамрагдахгүй байхаар зохицуулагдсан. Мөн энэ хувьцаанд насанд хүрсэн иргэдийг хамруулахаар шийдвэрлэсэн. 18 нас хүрээгүй иргэд төрөөс өгсөн хувьцаагаа насанд хүрсэн хойноо өөрсдөө захиран зарцуулах эрхийг өгөх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс 6 дугаар сарын 13-наас иргэдийн хүсэлтийг хүлээн авахад 18 нас хүрсэн иргэн хамрагдах боломжтой ажээ.
 Эх сурвалж:www.polit.mn         

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12