Багануурчууд Х.Тэмүүжингийн шийдвэрийн эсрэг нэгдэж эхэлжээ

2016-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.Дуулим
 
Шинэхэн хот болоод удаагүй байгаа Багануур дүүргийг бие даасан УИХ-ын сонгуулийн нэг тойрог болгох тогтоолын төслийг СЕХ-ноос УИХ-д өргөн барьсан ч Х.Тэмүүжин болон АН-ын хэсэг бүлэг гишүүд түүнийг нь өөрчлөн, Багануур хотыг дөрвөн жижиг хэсэгт хувааж нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэгтгэснийг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл уг шийдвэрийг Багануур дүүргийн иргэд эсэргүүцэн, Үндсэн Хуулийн Цэцэд хандахаар гарын үсэг цуглуулж эхлэсэн байна. Иргэд Х.Тэмүүжинг үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд хэрэв иргэдийн саналыг ҮХЦ хүлээн авбал УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох хууль эрх зүйн боломжтой юм.
 
Иргэдийн гарын үсгийг цуглуулж буй өргөдөлд ингэж бичигджээ:

Сонгуулийн тойрог, мандат, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах тухай тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурал(МУИХ), 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцэн батласан. Ингэхдээ МУИХ-ын гишүүн Х.Тэмүүжин болон Ардчилсан намын МУИХ дахь бүлгийн гишүүд Сонгуулийн Ерөнхий Хорооноос өргөн барьсан хувилбар буюу Багануур хот тусдаа бие даасан УИХ-ын сонгуулийн нэг тойрог байх агуулгыг өөрчлөн, Багануур хотыг дөрвөн жижиг хэсэгт хувааж тухай бүрийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойргуудад нэгтгэх тогтоолыг гаргасан. Ингэхдээ хүн амын тоог нэн тэнцвэргүй байдлаар буюу 150.000 орчим хүн амтай Сүхбаатар дүүрэгт, 30.000 гаруй хүн амтай Багануур хотыг шууд хуваан нэгтгэсэн нь Багануур хотын иргэдийн сонголт сонгуулийн дүнд үл нөлөөлөх, зөвхөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдийн саналаар сонгуулийн үр дүн шийдэгдэх, төрийн эрх барих дээд байгууллагад өөрсдийн гэсэн төлөөлөлгүй болох нөхцөл үүсээд байна.

Багануур дүүргийн иргэдэд Үндсэн хуулийн 16. 9-д заасны дагуу олгогдсон "Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох" эрх ноцтой зөрчигдөж байна хэмээн үзэж байна.

Иймд Багануур хотыг дөрвөн хэсэгт хувааж, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэгтгэн сонгуулийн тойрог байгуулсан УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн Хуулийн Цэц шийдвэр гарган хүчингүй болгож өгнө үү.

Эх сурвалж: www.zuvsongolt.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12