Хадгалуулсан улаанбуудай хаачсан бэ, Х.Болорчулуун гишүүн ээ?

2016-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

З.БОЛД

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Дорнод гурил” ХХК-ийн эзэн. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас дотоодын гурилын үйлдвэрүүдийг хүнсний буудайгаар хангах бодлогын хүрээнд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2013 оны намрын шинэ ургацын улаанбуудайнаас нөөц бүрдүүлэхээр Х.Болорчулуун гишүүний эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-ийн агуулахад 1275.5 тонн хүнсний улаанбуудай хадгалуулахаар 2013 оны аравдугаар сарын 28-нд АҮ/2013/12 тоот “Хүнсний улаанбуудай хадгалах, хадгалуулах гэрээ”-г байгуулжээ.

Ингээд “Дорнод гурил” ХХК гэрээний дагуу улаанбуудайг агуулахдаа хураажээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан 2014 оны хавар тавдугаар сард улаанбуудайгаа авах гээд очтол хоосон агуулах угтах нь тэр. Юу болов гэтэл “Дорнод гурил” ХХК-ийнхан “...Манай нөөц дөрөвдүгээр сард дууссан учир танай буудайг хэрэглэчихсэн” гэсэн тайлбарыг хэлсэн байна. Үнэн хэрэгтээ тэд хадгалж байсан буудайгаа аль эрт хоёрдугаар сард хэрэглээд, үлдсэнийг нь зарж борлуулсан тухай эх сурвалжууд хэлдэг ажээ.

Уг нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гэрээнд заасны дагуу сар бүр 19 133 000 /Арван есөн сая нэг зуун гучин гурван мянга/ төгрөгийг “Дорнод гурил” ХХК-д шилжүүлсэн байдаг байна. Үүнээс хойш “Дорнод гурил” ХХК болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хооронд албан бичиг шийдэлцэж эхэлжээ. 2014 оны дөрөвдүгээр сарын 9-нд “Дорнод гурил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхбаатар “2014 оны намрын ургац хураалт хүртэл манай компанид улаанбуудай нэмж авах хэрэгцээ шаардлага гарсан тул Хэнтий аймагт хадгалж байгаа 1000 тонн улаанбуудайг манай компанид 2013 оны үеийн зах зээлийн ханшаар худалдахыг хүсье” гэсэн хүсэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл энэ үед “Дорнод гурил” өөрийн нөөцгүй болсон гэсэн үг. Мөн долдугаар сарын 9-нд “...Энэ оны дөрөвдүгээр сард манай улаанбуудайн нөөц дууссан тул сүүлийн хоёр сард гурилын үйлдвэрлэл зогсоход хүрч, иргэд ихээхэн бухимдан, хүндрэл үүсч байна. Дээрх нөхцөл байдлын улмаас манай компани Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулан агуулахдаа хадгалж буй 1275.5 тонн улаанбуудайгаар алслагдсан зүүн бүсийн иргэдийн хүнсний гол хэрэгцээг хангах зорилгоор үйлдвэрлэл явуулах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлж байна” гэсэн бичиг хүргүүлсэн байна. Долдугаар сарын 10-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ ҮХАА-н сайдын 2014 оны А/76 дугаар тушаалаар үнэ тогтоож, тус компанид 315 тонн буудай авах зөвшөөрөл олгож, бусдыг нь өөр гурил үйлдвэрлэгчдэд хүртээмжтэй байдлаар олгох болсныг мэдэгджээ. Энэ мэдэгдлийн дараа долдугаар сарын 17-нд “Дорнод гурил” ХХК-иас Тариалан эрхлэлтийг дэмжих санд тулгалтын шинжтэй “хүсэлт” илгээсэн байна. Үүндээ “...Манай агуулахад хада­га­­лаг­даж буй Тариалан эрх­лэлтийг дэмжих сангийн 1275.5 тонн улаанбуудайг анх аман байдлаар ярилцлаж тохиролцсоны дагуу манай компани бүрэн хэмжээгээр худалдан авах хүсэлтээ онцгой нөхцөл, шаардлагын үүднээс дахин уламжилж байна. Бидний дээрх хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдэх боломжгүй тохиолдолд манайд хадгалагдаж буй улаанбуудайн агуулахын болон элеваторын бодит зардлыг бүрэн барагдуулж, улаанбуудайг авах нь зүйд нийцэх болохыг мэдэгдье” гэжээ.

Энэ үед улаанбуудай хэдийнэ алга болсон байсан талаар эх сурвалжийн мэдээлэлд бий. Тиймээс арга ядсан Тариалан эрхлэлтийг дэмжих сан цагдаагийн байгууллагад хандсан аж. УМБГ-аас энэ хэрэгт 2016100055 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад “Дорнод гурил” ХХК-ийг улсад 586.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ. Гэсэн ч өнөөдөр энэ хэргийн сураг алдраад байгаа ажээ. Үүнээс гадна УМБГ-ын тогтоосон 586.7 сая төгрөг дээр хадгалалтын хөлс гэж авсан 172 193 000 төгрөг нэмэгдээд, нийтдээ 758.9 сая төгрөгийн хохирол учирсныг эх сурвалж хэлж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“SocialPay loves coffee” аян CU сүлжээ дэлгүүрт хэрэгжиж байна

Хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ үргэлж бэлэг барьдаг SocailPay аппликэйшн

6 цаг 36 мин
Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

7 цаг 29 мин
АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

7 цаг 40 мин
Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

7 цаг 52 мин
Эрдэнэт Бурханы сүмийн итгэгчид цусаа хандивлаж, алтан амь аврах үйлсэд оролцлоо

“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын аянд Эрдэнэт дэх Бурханы сү

8 цаг 13 мин
"Итгэл найдварын ой" аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Дэндийн амыг цэвэрлэлээ

Энэ онд 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Баянзүрх дүүрэг энэхүү онцгой тэмдэглэлт ойгоо т

9 цаг 38 мин
Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

15 цаг 21 мин
“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ор

19 цаг 48 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын б

19 цаг 48 мин
АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “.

19 цаг 48 мин