Т.Алтаншагай: Үзэгчид сэтгүүлчийн мэдээлэлд эргэлзэх болжээ, үүнд төр засаг буруутай

2016-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Миний мэргэжил сэтгүүлч

Т.БАТСАЙХАН

“Хүүхдээ ямар хүн болгох вэ”, “Ямар мэргэжил тохирох уу”, “Энэ нийгэмд хамгийн эрэлттэй, ирээдүйтэй нь аль нь вэ”  гэсэн асуулт олон хүнд тулгардаг. Тэгвэл бид мэргэжлийнхээ эзэн болж, салбартаа аль хэдийнэ амжилтын гараас атгасан хүмүүсийн үгсийг цувралаар хүргэж байгаа.  Энэ удаа бид Төрийн соёрхолт зохиолч Д.Төрбатын хүү, “Eagle news” телевизийн тоймч Т.Алтаншагайтай ярилцлаа.

-Та мэргэжлээ хэрхэн сонгосон бэ. Амжилтын гараа, амьдралын баталгаа мэргэжил сонголттой холбоотой гэдэгтэй санал нийлэх үү?

-Би сурагч байхдаа ном их уншдаг байлаа. Ном уншихгүй бол нойр хүрэхгүй. Хоолны ширээнд суухдаа, унтахдаа, зурагт үзэнгээ хүртэл номоо тэврээд л үздэг байв. Ер нь ганц би ч биш ер нь тэр үеийн хүүхдүүд ном сайн уншдаг байсан болов уу. Тэгээд ч тэр үеийн номнууд олон шүүлтүүрээр гардаг байсан. Уран зохиол,  орчуулга, шинжлэх ухаан танин мэдэхүйн, сурах бичиг гээд ном агуулгын хувьд чанартай учраас боловсрол мэдлэг хүмүүжлийг сайн өгдөг  байсан. Харин одоо эрх чөлөө гээд мөнгө л байвал хоёр өгүүлбэртэй ч хамаагүй ном хэвлүүлдэг болж. Түүнд хэн ч хяналт тавихгүй байна.  Би ном уншсаар сүүлдээ ядаргаанд орж  эмнэлэгт хүртэл хэвтсэн /инээв/. Түүнээс хойш ном уншихаа багасгаж тоо бодох болсон. Тэгээд тоонд дурлаж аравдугаар анги төгсөтлөө хичээллэсэн. Математикт дөртэй хүн хөрвөх чадвар сайтай байдаг.  Гэхдээ аравдугаар ангиа төгсөөд эдийн засгийн коллежид шалгалт өгсөн ч унасан. Тэгээд л жил алдахгүйн тулд нийгэм монгол хэлний хичээлээр шалгалт өгөөд сэтгүүлчийн ангид орсон.  Хувь хүн мэргэжил сонгосноосоо биш өөрт заяасан байгалийн өгөгдлөөс шалтгаалдаг. Ямар ч мэргэжилтэй болсон бай түүнийгээ яг өөрийн болгох хэрэгтэй. Ингэхийн тулд хичээл зүтгэлээс гадна ген буюу эцэг эх байгалиас заяасан өгөгдөл заавал байх ёстой болов уу гэж бодож байна. Мэдээж гэр бүлийн хүмүүжил өссөн орчин бас нөлөөлнө. Гэхдээ хэчнээн хичээгээд, олон дээд сургууль төгсөөд ч явдаггүй нөхөд байна л даа.

-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Бусад мэргэжлийг бодвол давуу тал ихтэй. Ялангуяа телевизийн сэтгүүлчид. Нүүр царайгаараа танигдах учир энгийн мэдээ сурвалжлагыг ямар нэг хаалтгүйгээр бэлдэж түмэнд хүргэж бол болж байна.Сэтгүүлч бол сайхан мэргэжил. Дээр хэлсэнчлэн энгийн мэдээ сурвалжлагуудыг хийгээд хэнд ч гэмгүй олны танил эрхэм яваад байж болно.Харин эрэн сурвалжлах ухаж төнхөх асуудал дээр бол манай Монголын сэтгүүлзүй унтаа байдалтай байгаа нь үнэн. Ээдрээтэй материал олдох боловч гаргаж тавихын зуургүй дайралтад өртөнө. Дайралт гэдэг нь бүх төрлийх. Занах, зүхэх, мөнгө амлах, зодох, ажил албатай ярих, хувийн бизнест нөлөөлөх гэх мэт. Би саяхан “Ийгл” телевизээрээ Иргэний мэдээ нэвтрүүлэгтээ “Үнэнээ хэлэх мөч” гэж булан нээсэн. Анхны хүнээр С.Ганбаатар гишүүн орж дипломтой эсэхээ шалгуулсан. Энэ нэвтрүүлгийн шугамаар баримт нотолгоотой маш олон хүнтэй холбоотой материалууд ирсэн. Шууд дэлгэж телевизээр гаргаж болдоггүй материал голдуу. Илүү нотолгоотой болгож байгаад гаргаж тавина.

-Одоогийн нийгмийн байдал таны мэргэжлийг хэрхэн хүлээн авч, яаж үнэлж байна вэ?

-Би 1999 он буюу намайг сэтгүүлзүйн ертөнцөд хөл тавьж байх үед   сэтгүүлчдийг үнэлэх үнэлэмж өндөр байсан. Одоо олон нийт сэтгүүлчдийн үгэнд мэдээлэлд эргэлзэх болжээ. Үүнд төр баригчид буруутай. Бид  төр засгийн удирлагуудтай холбоотой бас томоохон төсөл хөтөлбөр идэж уусан гэх мэт маш олон мэдээ сурвалжлага нэвтрүүлэг бэлддэг боловч бидний мэдээллийн дагуу шалгадаг , эргээд мэдээлдэг нь ямар газар хэд байдаг билээ. Сүүлдээ сэтгүүлчид ингэж хуцаж л байдаг юм гэсэн шиг л ханддаг болчихоод байгаа. Иргэд ч бидний мэдээллийг үзээд тэр үедээ шогшироод л өнгөрдөг. Бид ч эфирийн цагаа дэмий үрдэг болчихоод байна.

-Та мэргэжлийнхээ ирээдүйг хэрхэн хардаг вэ?

-Сэтгүүлчдийг мэргэшүүлэх ёстой гэж бодогдсон. Хамгийн боломжийн шалгалт өгөөд сургуульд орчих боломжтой нь сэтгүүлзүйн сургууль. Зүгээр л их сургуульд орж дипломтой болохын тулд амархан шалгалт өгдгөөр нь сэтгүүлчийн ангид орж болохгүй байх. Миний бодлоор сэтгүүлч бэлддэг сургуулийг  маш өндөр босготой болгох ёстой юм шиг санагддаг. Тэгэхгүй бол сэтгүүлчдийн нэр хүнд цаашид улам унасаар байна. Сэтгүүлч бол ярилцлага авч байгаа хүнээсээ тухайн сэдвээсээ илүү мэдлэг мэдээлэлтэй байх ёстой болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12