Зусланд амрах хүүхдүүдэд дараах зөвлөгөөг уншаарай

2016-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Зуныхаа амралтын нэгээхэн хэсгийг зусланд өнгөрүүлэхээр шийдсэн хүүхдүүд хамгийн эхлээд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой байдаг. Энэ жил улаанбурхан, гар хөл амны өвчин дулааны улиралд дахин дэгдэх магадлалтай байгаатай холбогдуулан Нийслэлийн хүүхдийн төлөө газраас дараах санамжийг өгч байна.

Хүүхдийнхээ төлөө эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулаарай

Зарим эцэг, эхчүүд  зуслангийн бичгийг  бөглөхдөө эрүүл мэндийн үзлэгт хамрагдалгүй, таньдаг хүнээрээ гарын үсэг зуруулчих тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд зусланд очсон хойноо тухайн хүүхдийн биеийн байдал хүндрэх, эсвэл бусаддаа халдвар тарааж болзошгүй гэдгийг анхаарууллаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ зусланд амраахаар шийдсэн бол эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулах ёстой. Энэ жил ариутгал халдваргүйтгэлийг маш сайн хийж, зуслан тус бүрийн ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг шалгасны үндсэн дээр зөвшөөрөл олгон энэ сарын 8-наас  зуслангууд эхний ээлжийн амрагчдаа аваад байгаа аж.

Нийслэлийн хүүхдийн төлөө газрын мэргэжилтэн Х.Нарангэрэл “Хүүхдийнхээ биеийн байдлыг анзааралгүй зуслан руу явуулчихдаг эцэг эхчүүд бий. Хэд хоног гэдэс нь эвгүйрхсэн хүүхэд зусланд очоод биеийн байдал хүндэрдэг. Харин эцэг эхчүүд өөрсдийнхөө хайхрамжгүй байдлыг зуслангийн захиргаа, хоол ундтай холбон тайлбарлаж хэл ам гаргадаг. Тиймээс хүүхдийнхээ эрүүл мэндтэй холбоотой асуудалд хариуцлагатай хандаж эрүүл мэндийн үзлэгт үнэн зөвөөр хамруулаарай” хэмээн анхааруулж байсан юм.

Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төв дээр очиж, зуслангуудтай танилцаарай

Нийслэлийн ногоон бүст 24 зуслан үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг бөгөөд энэ жил нийслэлийн 16, орон нутгийн 12 зуслан үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Эдгээр зуслангууд дунджаар нэг ээлжиндээ тус бүр 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэтэл зөвхөн нийслэл хотод л гэхэд 360 гаруй мянган хүүхэд байдаг гэсэн тооцоо бий. Зуслангууд бүрэн хүчин чадлаараа ажиллаа ч нийт 25 гаруй мянган хүүхдийг энэ зун амраах тооцоотой. Хэдийгээр энэ жил эрхийн бичгийн үнэ нэмэгдсэн ч бүх хүүхдийг “Прайм” гэнэтийн ослын даатгалд даатгуулж байгаа юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын байранд 9-18 цагийн хооронд ирж, зуслангуудын танилцуулгыг үзэж болох юм байна.

Зусланд зайлшгүй авч явах шаардлагатай зүйлсийн жагсаалт:
• Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
• Дулаан хувцас /борооны цув, куртка, ноосон өмд, цамц/
• Спорт хувцас
• Нарны малгай
• Цагаан хэрэглэл
• Өрөөний шаахай
• Ариун цэврийн хэрэгсэл /оо, сойз, бактерийн эсрэг саван, нойтон сальфетка/
• Хальтардаггүй гутал

Эрүүл мэндийн үзлэгт хаана хамрагдаж болох вэ?
• Харъяа дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэл
• Эх нялхасын эрдэм шинжилгээний төв
• Төмөр замын эмнэлэг
• Халдвар судлалын үндэсний төв
• Баянгол эмнэлэг
• Номун эмнэлэг
Хамрагдах үзлэг, шинжилгээ:
• Дотор
• Арьс өнгө
• ДОХ, БЗХӨ /16-18 насны хүүхдүүд/
• Шээсний шинжилгээ
• Цагаан хялгасан хорхойн шинжилгээ
• Сүрьеэгийн шинжилгээ

Зуслан болгон өөрийн давуу талтай

Найрамдал – Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв 1974 онд байгуулагдсан. Энэ хугацаанд бүх аймаг хотоос хүүхэд багачуудыг хүлээн авч амраасан. Жил бүр олон улсын ээлжийг зохион байгуулж нийтдээ 40 гаруй орны хүүхэд багачуудыг хүлээн авч амруулан монгол орны үзэсгэлэнт сайхан байгаль , түүх соёл , ардын зан заншилтай танилцуулж байна. Одоогоор жилдээ 10000 гаруй хүүхэд амрааж соёл хүмүүжлийн ажил болон сэдэвчилсэн сургалт зохион байгуулж , амт чанартай хоол ундаар үйлчилж байна. Олон орны хүүхэд багачуудтай нөхөрлөн зуныхаа амралтыг өнгөрөөхийг хүсвэл тус зусланг сонгоорой.

Нарлаг – Хүүхэд хөгжлийн “Нарлаг” төв нь 1985 онд Горхи Тэрэлжийн аманд Мэлхий хад, Хүүхэн уулын энгэрт байгуулагдсан. Тус зуслан хотоос 65 километрт байдаг бөгөөд Нийслэлийн өмчид үлдсэн ганц зуслан юм. Тав тухтай байр, амт чанартай хоол, цэвэр агаар, боловсон бие засах газар, урлаг спортын олон сонирхолтой тоглоомууд манай зуслангийн давуу тал.

English camp – Тус зуслан “Манай зусланд замбараагүй байдал, архи, тамхийг хориглоно” гэсэн уриатай. Англи хэлийг төрөлх хэл шигээ сурахад тус зуслангийн 14 хоногийн ваакуумжуулсан сургалт тусална. Тус зуслан нь америк, монгол мэргэжлийн багштайгаас гадна амралтын хөтөлбөрт адал явдалт спортын төрлүүд, урлаг уран сайхны арга хэмжээнүүд ч багтаж байгаа ажээ.

Нарны хотхон – 2002 онд байгуулагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумд Үнэгтийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Мэргэжлийн боловсон хүчин, мэргэжилтэй ажилчдаар бүрэн хангагдсанаас гадна нэг ээлжиндээ 8-14 насны 140 хүүхэд хүлээн хүлээн авна. Зуслангийн онцлог нь сувиллын үйлчилгээ явуулж гэр бүлээрээ буюу өвөө эмээ нар хүүхэдтэйгээ хамт амрах боломжтой. Нар, ус, агаар, ямааны сүү, гүүний саам уулган уламжлалт аргаар сувилж амраадагаараа бусад зуслангаас давуутай. Амралтын хөтөлбөрт “Хээрийн хоол амттай”, “Хөдөлмөрийн амт–Амьдрах ухаан”, “Хөлөгт тоглоом”, “Урлагийн наадам”, “Спортоор хичээллэцгээе” зэрэг олон төрлийн ажил зохиогддог


Эх сурвалж: www.polit.mn

 

 

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

10 цаг 59 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

15 цаг 32 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

18 цаг 52 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

22 цаг 57 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

22 цаг 57 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

22 цаг 57 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Уржигдар 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Уржигдар 06 цаг 00 мин