Ажил хийх хүсэлтэй оюутан залуусыг онлайнаар бүртгэж байна

2016-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Оюутан залуусын  зуны амралт болох гэж байгаатай холбогдуулан  түр болон байнгын ажилд орохыг хүссэн оюутнууд хаана хандаж, зөвлөгөө, сургалтад хамрагдаж болох талаар Нийслэлийн хөдөлмөрийн газрын мэргэжилтэн Г.Долгорсүрэнтэй ярилцлаа.

- Нийслэлийн хөдөлмөрийн газарт одоогоор хэчнээн ажлын байрны захиалга байна вэ. Мөн хамгийн их захиалагатай, эрэлт ихтэй ямар ажил байна?

-Нийслэлийн Хөдөлмөрийн газарт түр болон байнгын 1200 гаруй ажлын байрны захиалга байна. Үүнээс ихэнх нь барилга, уул уурхай болон үйлдвэр үйлчилгээ чиглэлийн ажил байна. Тухайлбал, инженер, зөөгч, худалдагч зэрэг ажлын байр хамгийн их байдаг.

-Одоо  удахгүй оюутнуудын зуны амралт болох гэж байна. Амралтаараа ажил хийх хүсэлтэй оюутнууд танайд хандаж, ажилд зуучлуулж болдог гэсэн. Харин яаж бүртгүүлэх вэ?

-Ажилд орох хүсэлтэй буюу ажил эрчимтэй хайж байгаа оюутнууд нийслэлийн Хөдөлмөрийн газарт нэг хувь цээж зураг, иргэний үнэмлэх болон оюутны үнэмлэхний хамт авчирч, бүртгүүлнэ. Улмаар өөрт тохирох ажлын байранд зуучлуулах бүрэн боломжтой. Оюутнууд манай Хөдөлмөрийн газарт заавал өөрийн биеэр ирэхгүйгээр www.ubbirj.ub.gov.mn гэсэн хаягаар ороод цахим хэлбэрээр холбогдох боломж бий. Сургуулиуд дээр биднийг дэмжих хөдөлмөрийн төвүүд хамтран ажиллаж байгаа. Тодруулбал, МУИС, СЭЗДС, ШУТИС, ХААИС зэрэг есөн сургууль бидэнтэй хамтран ажиллаж байна. Эдгээр төвүүддээ оюутнууд хандаж болно. Бид сүүлийн хэдэн жил маш сайн уялдаа холбоотой ажиллаж оюутнуудыг түр болон байнгын ажлын байраар хангаж байна.

-Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр танайхаас ямар ажлыг зохион байгуулж байгаа вэ?

-Манайхаас олон төсөл хөтөлбөрүүдийг байнга хэрэгжүүлдэг. Мэргэжлийн болон давтан сургалтын хөтөлбөр, оюутны хөдөлмөр эрхлэлт буюу цагийн ажлын хөтөлбөр, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх хөтөлбөр зэрэг олон хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тухайлбал, манайд ажил мэргэжлийн зөв чиг баримжаа олгох үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүд бий. Эдгээр мэргэжилтнүүдээс зөвхөн оюутан гэхгүй ямар ч хүн ирээд ганцаарчилсан болон бүлгээрээ зөвлөгөө авч, сургалтад хамрагдаж болно. Түүнчлэн оюутнуудад хамтран ажиллаж байгаа сургуулиуд дээр очоод багцын зохион байгуулалтад ороод бүлэг бүлгээр нь зөвлөгөө өгөх ажил мөн хийгддэг болсон.

-Хөдөлгөөнт хөдөлмөрийн бирж ажиллуулдаг болсон гэсэн. Уг бирж иргэдэд ямар үйлчилгээ үзүүлдэг юм бэ?

-Хөдөлгөөнт биржийг бид хэрэгжүүлдэг болоод нэлээд хугацаа өнгөрч байна. Алслагдсан дүүрэг хороодын иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил үйлчилгээ үзүүлэх, ажил олгогчдоос ирсэн ажлын байрны захиалга танилцуулах зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

-Албан байгууллагууд оюутнуудыг туршилтаар ажиллуулах нэрийдлээр цалин хөлсгүй ажиллуулах  тохиолдол их гардаг. Нийслэлийн хөдөлмөрийн газарт хандсан оюутан залууст ийм бэрхшээл тулгарахгүй байх гэж найдаж байна?

-Тэгэлгүй яахав ээ. “Оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд оюутны хөдөлмөр эрхлэлтийг хуульчилж өгч байгаа. Тухайлбал, оюутны хөдөлмөр эрхлэлтийн цагийн хөлс хэд байх, хууль эрх зүйн орчин нь ямар байх ёстой гэх мэтийг зааж өгч байгаа. Тиймээс оюутнуудыг туршилтаар ажиллуулж байгаа нэрийдлээр хөдөлмөрийг нь үнэгүйдүүлэх явдал гарахгүй гэсэн үг.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12