2025 онд 19.6 сая хүн шинээр хорт хавдраар өвчлөх тооцоотой байна

2016-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Дэлхий дээр жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас бардаг бөгөөд үүний дөрвөн сая нь цагаасаа эрт 30-69 насандаа хорвоог орхидог аж. Хорт хавдрын өвчлөл, нас баралтын талаас илүү хувь нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдэж байна. Судлаачдын үзэж буйгаар 2025 он гэхэд хорт хавдрын шинэ тохиолдол 19.3 сая, шалтгаант нас баралт 16 сая, хүн амын өсөлт болон насжилттай холбоотой хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Харин Монголд хорт хавдраар жил бүр 5000 гаруй хүн өвдөж, 3000 гаруй нь нас бардаг аж. Хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үедээ эмнэлэгт ханддаг ба манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна хэмээн Хавдар судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, сургалтын албаны дарга Ц.Бадамсүрэн ярьж байсан.

Манай улсын хувьд 45 наснаас хойш хавдрын өвчлөл нэмэгдэж, нийт хорт хавдрын өвчлөлийн 87 хувийг энэ насны хүмүүс эзэлж байна. Өнгөрсөн оны зонхилон тохиолдох хорт өвчлөлийг газар нутгийн байршлаар нь авч үзвэл элэгний хорт хавдар Говь-Алтай, Увс, Завхан аймагт, ходоодны хорт хавдар Увс, Архангай, Орхон аймагт, уушгины хорт хавдар Булган, Дархан-Уул, Өмнөговь аймагт, умайн хүзүүний хорт хавдар Сэлэнгэ, Хэнтий, Булган аймагт, улаанхоолойн хорт хавдрын өвчлөл Увс, Баян-Өлгий, Ховд аймагт өндөр байна. 

 

ХҮҮХДИЙН ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТ

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 87 хүүхэд хорт хавдраар өвчилсний 50 нь хөвгүүд, 37 нь охид байжээ. 0-14 насны хүүхдийн өвчлөл нийт хорт хавдрын өвчлөлийн нэг хувийг эзэлж байна.

18 хүртэлх насны хүүхдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын бүтэц 2015 он

 

900 ГАРУЙ ХҮЧИН ЗҮЙЛ ХҮНД ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ

Хорт хавдар үүсгэгч нь хүний биед хорт хавдар үүс­гэхэд нөлөөлдөг хүрээ­лэн буй орчны хүчин зүйлс юм. Энэ хүчин зүйлс нь эсийн геном болон эсийн үржил, хуваагдлын үйл ажил­лагааг гэмтээдэг байна. Олон улсын хавдар суд­лалын агентлагаас хүрээ­лэн байгаа орчны 900 гаруй хүчин зүйл хүнд хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоож, химийн хүчин зүйл, холимог бүрдлийн буюу агаарын бохир­дол, мэргэжлийн /кокс, нүүрсний орчин/, физикийн /нарны хэт ягаан туяа, радио идэвхт цацраг туяа/, биологийн /элэгний В, С вирус, умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг хүний хөхөнцөр вирус, хелико­бактери/, хувь хүний буруу дадал, зан үйл /архи, тамхи, хөдөлгөөний хомс­дол/ гэсэн бүлэгт хуваажээ.

 

ХОРТ ХАВДРЫН 30 ХУВИАС СЭРГИЙЛЭХ БО­ЛОМЖТОЙ

Хорт хавдрын 30 ху­виас сэргийлэх бо­ломжтой байдаг. Хорт хавд­раас сэргийлэхийн тулд нийгмийн бүх сал­­­бар, иргэн бүрийн оролцоо, хүчин чар­майлт чухал. Иргэн та өөрийгөө хорт хавдраас сэргийлэхийн тулд дараах энгийн зөв дадлыг өдөр тутмын амьдралдаа хэв­­шүүлэх нь зүйтэй.

Үүнд архи, тамхинаас татгалзах, эрүүл зохистой хооллох, илүүдэл жингээс сэр­гийлж биеийн жингээ хадгалах, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх,  жирэмслэлтээс сэр­гийлэх эм, бэлд­мэлийг зөв хэрэглэх, эмх зам­ба­раагүй бэлгийн хавьтлаас сэргийлэх зэрэг зөв дадлыг амьдралдаа хэв­шүүлэх нь хамгаас чухал.

 

ТӨРӨЛ БҮРИЙН БОДИС АГУУЛСАН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ

Зохистой хооллох гэдэг нь идэж буй хоол, ундны халуун, хүйтэн нь тохирсон, амны хөндий, залгиур, улаанхоолойг түлэхгүй, цочроохгүй байхын зэрэгцээ өдөрт дор хаяж 3-4 удаа тогтмол хооллохыг хэлнэ. Мөн хэрэглэж буй хоол, хүнсний уураг, өөх тос, нүүрс усны хэмжээ нь тэнцвэртэй, хоол хүнс нь хангалттай аминдэм агуулсан, тохиромжтой илч­лэгтэй байх шаард­лагатай. Гормон, анти­­биотик, төрөл бүрийн будагч бодис, кон­сервант болон хорт хавдар үүсгэдэг төрөл бүрийн бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэг­лэхгүй байх. Түүнчлэн шар­сан, хуурсан, утаж бо­ловс­руулсан бүтээг­дэ­хүүний хэрэглээг багасгах, хүнсний ногоо, жимсийг аль болох түлхүү хэрэглэх нь хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг.

 

АРХИ НЬ ТАМХИТАЙ ИЖИЛ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ

Архийг аль болох бага хэрэглэх. Этилийн спирт эсийг шууд гэмтээх үйлчилгээтэйгээс гадна ар­­хинд олон төрлийн хортой бодис агуулж бай­даг. Архи нь тамхитай ижил хорт хавдар үүсгэх чад­­вартай. Архийг хэт­рүү­­лэн хэрэглэдэг дээр нь тамхи татдаг бол хорт хав­дар үүсэх магадлал хоёр да­хин нэмэгддэг. Үүнээс тат­галзсанаар ходоод, улаан­х­оолой, элэгний хорт хавд­раар өвдөх эрсдэлийг бууруулдаг. Тамхи татахад хорт хав­­­дар үүсгэдэг олон төрлийн бодис хүний биед ордог. Тамхидалт нь уушги, уруул, амны хөндий, залгиур, ходоод, улаан­хоолой, давсагны хорт хавдрын эрсдэлт хү­чин зүйл болдог. Судал­гаагаар уушгины хорт хавд­раар өвчилсөн 10 хүний ес нь тамхи татдаг болохыг тогтоожээ.

 

ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ ХҮМҮҮС ХАВДРААР ӨВДӨХ МАГАДЛАЛТАЙ

Зохисгүй хооллох, хө­д­өл­­­­гөөний хомсдол нь тар­га­лах үндсэн шалтгаан бол­­дог. Өөхөн эд нь гор­моны бодисын солил­цоог алдагдуулж гор­мон ха­мааралтай олон төрлийн хавдар үүсэх хүчин зүйл бол­дог. Илүүдэл жинтэй хү­­мүүс умайн, хөхний, өнд­­гөвчний, бөөрний, улаа­н­­хоолойн, нойр бул­чирхай болон бүдүүн гэ­­­­дэсний хорт хавдраар өв­­­дөх өндөр эрсдэлтэй байдаг.

 

ӨДӨРТ 30 МИНУТ ДАСГАЛ ХИЙГЭЭРЭЙ

Өдөрт багадаа 30 ми­­нут ямар нэг дасгал хө­­­­­­дөл­­­­гөөн хийснээр бо­­­­­дисын солилцоог хэвийн байлгах улмаар стресс, сэтгэл гутралаас сэргийлэх, сэтгэл санааг өөдрөг болгох, цусны эр­­гэлтийг сайжруулах, дарх­лааг дээшлүүлэх сайн нө­­лөөтэй. Та идэвхтэй хө­дөл­гөөнтэй байснаар бүдүүн гэдэс, умайн болон хөхний хорт хавдрын эрс­дэлийг бууруулж чадна. Үр хөндөлт нь эмэг­тэйн биед ялангуяа, до­тоод шүүрлийн болон дарх­­­лааны тогтолцоонд нө­лөө­лөхөөс гадна хүнд сэт­­­гэл санааны гэмтэл уч­­­руулдаг. Үр хөндөлтөөс сэр­­гийлж чадсанаар умай, хөх­ний болон бамбайн хорт хавдраас сэргийлж чадна.

 

НАРНЫ ХЭТ ЯГААН ТУЯА ХОРТ ХАВДАР ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ

Сэт­гэл санааны гүн хямрал, стресс, депресс нь хорт хавдар үүсэхэд нө­лөөл­дөг. Хорт хавдраас сэргийлэхэд сэтгэл санаа өөдрөг байх, мөн эерэг, сөрөг сэтгэлийн хөдлөлөө зөв удирдаж чаддаг байх нь чухал сэргийлэлт болдог. Мөн нарны хэт ягаан туяа нь хорт хавдар үүсгэх хүчин зүйл бөгөөд наранд хэт шарах, төрөл бүрийн арьс ша­рах төхөөрөмжүүдэд орох хэрэггүй.

 

ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДАХ НЬ ЧУХАЛ

В гепатит нь элэгний хорт хавдар үүсэх эрс­дэлийг бий болгодог. Хүү­­хэд төрснөөс хойш 24 цагийн дотор элэгний В вирусийн халдварын эс­рэг вакцинжуулалтад хам­руулдаг. Хэрэв та В вирусийн халдваргүй бол сайн дурын дархлаа­жуу­лалтад хамрагдаж болно. Хүний хөхөнцөр вирус нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг бэлгийн замаар халдварладаг ви­рус юм. Энэ вирусээс сэр­­­гийлэх вакцинд 10-14 насны охидыг хам­руулс­наар умайн хүзүүний хорт хавдраас сэргийлнэ.

 

ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ НАС АХИХ ТУСАМ НЭМЭГДДЭГ

Эрүүл мэндийн үзлэг, шин­­жилгээнд тогтмол хам­­­рагдах нь эрт үед нь ил­рүүлж, бүрэн эмчлэгдэх боломжтой. Эмэгтэйчүүд 30 наснаас дээш умайн хүзүү, хөхний хорт хавдрын үз­­лэг шинжилгээнд өрх, сумын эмнэлэгт хандаж хамрагдана. Хорт хавдрын өвч­­лөл нас ахих тусам нэ­мэгд­дэг тул 40 наснаас дээш үзлэг, шинжилгээнд тогт­мол хамрагдаж бай­гаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12