Ур чадвараараа хөдөлмөрөө үнэлүүлэх боломжтой боллоо

2016-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Тогтсон ажилгүй ч хувиараа гэрийн тавилга, гагнуур хийдэг хүн цөөнгүй бий. Мөн үсчин, тогооч гээд ямар ч мэргэжилтэй хүмүүс ур чадвараа тогтоолгоод ажилтай болох боломж нээгдлээ. Эдгээр хүмүүс өчигдөр нээлтээ хийсэн Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ мэдээллийн төвд хандсанаар ур чадварын зэргээ тогтоолгох юм. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлэх Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ мэдээллийн төвд мэргэжлээрээ ажиллаж байгаа болон ажилгүй хүмүүс онол, ур чадварын шалгалт өгснөөр ажил олгогч, мэргэжлийн холбоод таны чадварыг баталгаажуулах юм. Ингэснээр иргэд ур чадварынхаа түвшингөөр цалин авах, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж байна. Нөгөө талаар хөдөлмөрийн зах зээл дээр ажиллаж буй бүртгэлгүй иргэдийг албан ёсоор цахим бүртгэлтэй болгож байгаагаараа онцлогтой юм.

Монгол-Солонгосын политехник коллежид нээлтээ хийсэн Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ мэдээллийн төвийн тууз хайчлах ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон холбогдох албаныхан оролцсон юм. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Мэргэжлийн боловсролын тухай хуулийг энэ оны хоёрдугаар сард баталсан. Энэ хуулиар Мэргэжлийн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа МСҮТ, политехник коллежууд оюутнуудынхаа бүтээл зэргээр орлого олох боломжийг нээсэн. Олсон орлогоо  сургуулийнхаа техник хэрэгслийг сайжруулах, боловсон хүчнээ мэргэшүүлэх, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх гээд олон зүйлд зарцуулж болно. Нөгөө талаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжлийн өндөр ур чадвартай залуус олон бий. Тухайлбал, гадаадад ажиллаж туршлага хуримтлуулаад ирсэн мөртлөө албан ёсны үнэмлэхгүй гагнуурчин хүн, Үнэлгээний төвөөр мэргэжлийнхээ ур чадварыг тогтоолгодог боллоо. Мэргэжлийн багш нар шалгалтыг нь аваад ур чадварыг тогтоох юм. Ингэснээр сурсан мэдсэндээ тааруулж хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж орлого нь нэмэгдэнэ. Мөн хөдөлмөрийн зах зээл дээр албан ёсны үнэмлэх, сертификаттай залуус ажил эрхэлнэ. Хамгийн гол нь албан бус сектор албан ёсны болж байгаад гол онцлог нь оршиж буй юм. МСҮТ-үүдэд 200 гаруй мэргэжлээр сургалт явуулж байгаа. Энэ бүх мэргэжлээр шалгалтаа өгөөд ур чадвараа тогтоолгож болно. Хөдөлмөрийн яам мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсад жишиг болж буй чадамжид суурилсан сургалт үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлж, сургалтын стандарт, хөтөлбөрийг ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор боловс­руулах, хөндлөнгийн үнэлгээг бий болгож байгаа юм. Өнөөдөр үйлдвэрлэл үйлчилгээний салбар болон улс орны томоохон бүтээн байгуулалтад мэргэжилтэй ажилтны хэрэгцээ их байна. Энэ хэрэгцээг хангах иргэдийн ур чадварыг үнэлэх, баталгаатай ажлын байраар хангахад өнөөдрийн Үнэлгээ мэдээллийн төв чухал үүрэгтэй” гэдгийг хэллээ. 

Үнэлгээний төв одоогоор 12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд иргэдийн ур чадварыг үнэлэх бодлого, журам нь батлагдсаны дараа бие даасан байгууллага болж албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлэх аж. Иргэдийн чадварыг хэрхэн үнэлэх талаар Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ мэдээллийн төвийн дарга Ц.Өсөхгэрэлээс тодруулахад “ Ирэх оноос манай төв санхүүжилтээ олж, бие даасан байгууллага болох учраас ур чадварын зэрэг тогтооход тодорхой хэмжээний төлбөртэй. Хөдөлмөрийн зах зээл дээр компаниуд дээр очоод ажилд ороход мэргэжлийн үнэмлэхтэй дээгүүр зэрэгтэй байхад өөрсдийгөө сайн үнэлүүлнэ. Иргэд болон төгсөгчдийн мэргэжлийн ур чадварын үнэлгээг хийхдээ мэргэжлийн холбоод үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж бид хөндлөнгийн хяналт хийж зохион байгуулна. Үнэлгээ хийх хүмүүсийг бэлтгэж, давтан сургаж гэрчилгээ олгоно. Ингэснээр үнэлгээ хийлгэсэн хүмүүсийн мэдээллийн сан үүснэ. Бодлого, журам нь хийгдэж байгаа учраас шалгуур журмын дагуу явагдана” гэлээ.

Үнэлгээ мэдээлийн төв хөндлөнгийн шалгалт зохион байгуулах, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг тогтоохоос гадна ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах чиг үүрэгтэй юм байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ

ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ

6 цаг 47 мин
Ц.Мөнх-Оргил нарын 13 улсад суух Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

Ц.Мөнх-Оргил нарын 13 улсад суух Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

8 цаг 46 мин
Парламентын эзэн эрхт ёс ба парламентын халдашгүй дархан байдал

Парламентын эзэн эрхт ёс ба парламентын халдашгүй дархан байдал

9 цаг 15 мин
О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн хуульд УИХ-ыг дархлаагүй болгох үзэл санаа явж байна

О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн хуульд УИХ-ыг дархлаагүй болгох үзэл санаа явж байна

10 цаг 17 мин
Дундговь аймгийн боловсролын салбарт 100 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийв

Дундговь аймгийн боловсролын салбарт 100 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийв

11 цаг 16 мин
Sky News Australia: Австрали улс Ормузын хоолойг бүслэн хаахад оролцохгүй

Австрали улс АНУ-ын Ормузын хоолойг хаахад оролцох талаар бодо

11 цаг 22 мин
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй

АНУ болон Иран Пакистаны нийслэл Исламабад хотод болсон өндөр түвшний хэлэлцээний дараа энхийн хэлэлцээр ба

17 цаг 17 мин
25 дахь илтгэл: Хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд ахиц гараагүй байна

ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг өнгөрсөн баасан гарагт танилцуулсан юм.

17 цаг 17 мин
Боловсролын яамны “генсек” МУИС-ийн нэрийг дахин булаалдах боломжийг МҮИС-д гаргаж өгчээ

Өмнө нь ажиллаж байсан яамандаа саяхан буцаж томилогдсон Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт нэлээд бухимдалтай байв.

17 цаг 17 мин
Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

Өчигдөр 11 цаг 39 мин