Шинэ төмөр замын хэрэг Х.Баттулгын сөрөг пи-ард дарагдав уу?

2016-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид одоогоос долоон сарын өмнө эдийн засгийн томоохон хэргийг илрүүлж гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шинэ төмөр замтай холбоотой хэрэг байв. “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэж байсан Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих шинэ төслийг гүйцэтгэх явцад холбогдох төрийн болон хувийн хэвшлийн албан тушаалтнууд мөнгө угаасан баримтыг тэд олсон байлаа. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Х.Баттулгын баруун гар гэгддэг, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Samsung CT” компанийн захирал Ли Жонг Ёл нарыг дуулиантайгаар баривчилсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас шинэ төмөр замын төслийн 483 сая ам.долларын 134 сая ам.доллар нь зориулалтын бусаар зарцуулагдсан хэмээн мэдэгдэж байв. Уг хэрэгт Б.Батзаяа, Ли Жонг Ёл нараас гадна төмөр замын төслийг эхлүүлж байхад Монголын төмөр зам, Зам тээврийн амны шийдвэр гаргах төвшний хүмүүс ч холбогдон одоог хүртэл эрэн сурвалжилж буй.

Хамгийн гол нь уг хэрэг УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачилж эхлүүлсэн ажил, түүнтэй холбоотой хэмээх хардлага олон нийтийн дунд түгэж байсан ч хууль хяналтынхан албан ёсоор батлаагүй. Харин Х.Баттулгатай холбоотой хүмүүс уг хэрэгт холбогдсоор байсан юм. Цагдаа нар төмөр замын хэргийг шалгах явцад Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын санхүүжилт, оролцсон компани, албан тушаалтнууд холбогдож эхэлснийг олон нийтэд зарласан билээ. Тодруулбал, Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг баривчилж, өөр нэгэн туслахыг мөн л баривчлахаар очоод бага насны хүүхэдтэй хэмээн гадуур байцааж эхэлсэн. Уг хэрэгт Х.Баттулгын “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” компаниуд ч холбогдож нэгжлэг хийсэн билээ. Энэ бүхний цаад гогцоо нь шинэ төмөр замын төслөөс их хэмжээний мөнгө дутагдсан бөгөөд дээрх компаниудад эх сурвалж нь тодорхойгүй их хэмжээний мөнгө орж ирсэн нь баримтууд хоорондоо сүлбэлдэж ийнхүү баривчилгаа, нэгжлэгт хүрсэн гэх.

Шинэ төмөр замын хэрэг ийнхүү хөвөрч Монголын Засгийн газраас их хэмжээний хөрөнгө оруулалт хаясан томоохон төслүүдийг хөлдөө чирж, одоо бүр Их майдар төсөлтэй ч холбогдож буйг эх сурвалжууд хэлж байсан. Гэвч сүр дуулиантай баривчилгаагаар эхэлж хэд, хэдэн компанийн санхүүгийн нэгжлэгээр өрнөсөн хэргийн мөрдөн байцаалт сүүлийн үед таг чиг болов.

Гэвч энэ бүхний эцэст УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийгөө энэ хэргүүдэд холбоогүй, нэр цэвэр хэмээн баталж захиалгат нэвтрүүлэг хүртэл хийгээд амжсан. Шинэ төмөр замын төсөлтэй холбоотой мөнгө угаах хэрэг Х.Баттулгын сөрөг пи-ард ингээд л дарагдчихав уу.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12