Лицей сургуулиуд элсэлтээ авч эхэллээ

2016-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

Эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь сайн сургуульд оруулахыг хүсдэг. Зарим аав, ээж сайн сургуулийг телевизийн сурталчилгаанаас хайдаг. Цөөнгүй хэсэг нь төлбөр өндөртэй сургуулийг сургалт сайтай гэж ойлгодог. Иймд бид энэ удаа  олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын лаборатори сургуулиуд элсэлтээ хэзээ авахыг тодруулсан юм.

Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх, олон улсын төвшинд өрсөлдөх чадвартай ерөнхий боловсролын үйлчилгээг бий болгох зорилгоор манай улс хэдэн жилийн өмнө  “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулийг сонгож, олон улсын хөтөлбөрийг туршилтаар эхлүүлж байсан. Дээрх гурван сургууль өдгөө Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр, англи, монгол хос хэл дээр сургалтаа зохион байгуулдаг. Мөн тус сургуулийг төгссөн сурагчид олон улсын нэр хүндтэй их сургуулиудад шууд элсэн суралцах эрхтэй байдаг. Дээрх гурван сургуулийн сонгон шалгаруулалтыг зургадугаар сарын эхээр товлосон байсан. Тэгвэл энэ удаа элсэлт авах хугацааг түр хугацаагаар хойшлуулж, ирэх наймдугаар сард авахаар болжээ. Шалгаруулалтын зарыг тухайн үед  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, шалгалтыг Боловсролын үнэлгээний төвийнхөн зохион байгуулна.

Шалгалтын журам нь одоогоор гараагүй байгаа учир ямар хичээлээр шалгалт авах нь тодорхойгүй байгааг БҮТ-ийнхөн хэлж байв. Элсэгчдэд тавих шаардлагыг сонирхвол, энэ хичээлийн жилд V, VIII ангийг төгсч буй, 2016-2017 оны хичээлийн жилд VI,  IX ангид суралцах сурагч элсэх эрхтэй. Сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байна. IX ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын  VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх шалгуурыг тавьсан байдаг гэв.

 

“БАЙГАЛЬ ЭХ” ЛИЦЕЙ ЭЛСЭГЧДЭЭ ӨНӨӨДРӨӨС БҮРТГЭНЭ

 

Харин төрийн өмчийн их, дээд сургуулиудын дэргэдэх лицей сургуулиудын элсэлт өнөөдрөөс эхэлж байна. Тодруулбал, МУИС-ийн “Байгаль эх” лицей ахлах сургууль  2016-2017 оны хичээлийн жилд 10 дугаар ангид суралцах элсэгчдээ өнөөдрөөс эхлэн бүртгэж байгаа аж. Бүртгэл долоо хоногийн хугацаатай буюу энэ сарын 14-нийг хүртэл явагдах юм байна. Элсэгчдээс математик, англи хэл, физик, химийн хичээлээр шалгалт авах юм байна. Шалгалт өгөх сурагчид суурь боловсролын гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, хураамж 10 мянган төгрөгтэй өөрийн биеэр ирж бүртгүүлэх хэрэгтэй гэдгийг элсэлтийн комиссынхон хэлсэн.  

 

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ ЭНЭ САРЫН 10-НД ДУУСНА

 

Харин ШУТИС-ийн лицей сургууль өнгөрсөн тавдугаар сарын 10-наас элсэгчдээ бүртгэж  эхэлжээ. Бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ, энэ сарын 15-нд шалгалтаа авна. Элсэгчдээс математик, физикийн хичээлээр шалгалт авах аж. Хүүхдийн тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй  гэдгийг багш нар нь хэлж байв. ШУТИС-ийн ахлах сургууль нь 10 дугаар ангидаа элсэгчдийг бүртгэх бөгөөд 11 болон 12 дугаар ангидаа нэмэлт элсэлт авч байгаа аж.  Тус сургууль нь  байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг сайтай, техник технологид сонирхолтой, авьяас чадвартай су­рагчдыг элсүүлэн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухаан технологийн ахлах сургуулиудын тусгай хөтөлбөрөөр хичээл­лэдэг.  Гадаадын таван хэлнээс сонгон суралцах бо­ломжтой. Сайн сурал­цагчдад үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал ихтэй. Математик, физикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалдаг бөгөөд байгалийн ухааны хичээл болох хими, физик, газарзүйн иж бүрэн лабораторийн төхөөрөмжийг ашиглан судалгаа шинжилгээ хийдэг.  Бүх анги танхим ухаалаг самбар, тохилог орчинтой гэдгийг багш нар нь  хэлж байсан. 

 

МУБИС-ИЙН ЛИЦЕЙ II-XII АНГИД СУРАЛЦАХ ХҮҮХДҮҮДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

Р.ОЮУН

МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдээ хэрхэн бүртгэж байгаа талаар тус сургуулийн захирал, гавьяат багш, клиникийн профессор Д.Цэцгээгээс тодруулсан юм. 

-Танай сургуульд хүүхдээ өгөхийг хүссэн эцэг эхчүүд хэднийг хүртэл бүртгүүлэх боломжтой вэ?

-Манай сургууль нэгдүгээр ангийн хүүхдүүдээ бүртгээд дууссан. Харин II-XII ангид суралцах хүүхдүүдийг бүртгэж байгаа. МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль маань өнгөрсөн хичээлийн жилд шинэ байрандаа орж I-XII ангийн хүүхдүүдээ авсан. Энэ жил хоёр дахь XII ангийн төгсөлтөө хийгээд байна.

-Ямар хичээлээр шалгалт авч байгаа вэ. Нэг ангид хэдэн хүүхэд суралцах боломжтой вэ?

-II-XII ангийнхан Монгол хэл, математикийн хичээлээр шалгалт өгч байгаа. Элсэлтээ авч дуусахад цөөхөн хоног үлдсэн байгаа. Энэ өдрөөс хойш бүртгүүлсэн хүүхдүүдийг намар шалгаж авна. Харин нэгдүгээр ангийн хүүхдүүдийг ой тогтоолтоор нь шалгаж авсан. Нэг ангид 25 хүүхэд суралцах боломжтой.   

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

10 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

15 цаг 32 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

18 цаг 51 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

22 цаг 57 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

22 цаг 57 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

22 цаг 57 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Уржигдар 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Уржигдар 06 цаг 00 мин