Миний мэргэжлийн хамгийн сайхан нь шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хийх

2016-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Миний мэргэжил Бизнесийн удирлага, Олон улсын санхүүч

 

Р.ОЮУН

Хүүхдээ ямар хүн болгох вэ”, “Ямар мэргэжил тохирох вэ”, “Энэ нийгэмд хамгийн эрэлттэй, ирээдүйтэй нь аль нь вэ” гэсэн асуулт олон хүнд тулгардаг. Тэгвэл бид мэргэжлийнхээ эзэн болж, салбартаа аль хэдийнэ амжилтын гараас атгасан “үнэт” хүмүүсийн үгсийг цувралаар хүргэж байгаа. Энэ удаа “Орхон” их сургуулийн ректор, профессор Я.Дашдоржийг урилаа.

-Мэргэжлээрээ амжилттай яваа тань сонголтоо зөв хийсэнтэй салшгүй холбоотой байх. Та мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?

-Би дунд сургуульд байхын математикийн хичээлд дуртай байсан. 1998 онд АНУ-ын Арканзас мужид ахлах сургуульд сурч байхдаа мужийн математикийн олимпиадад III байр эзэлж байсан. Мөн хичээлээс гадуур АНУ-ын санхүүгийн системийн тогтолцоо, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг сонирхон судалж, үнэт цаасны арилжаанд оролцдог байсан. Түүнчлэн санхүүгийн чиглэлийн сонирхолтой ном, алдартай санхүүчдын бичсэн нийтлэл, ярилцлагыг сонирхон судалдаг байсан нь мэргэжлээ сонгоход нөлөө үзүүлсэн гэж боддог.

2006 онд Вэбстер их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр чиглэлээр амжилттай дүүргэсэн. Тус сургуульд сурч байхдаа шилдэг оюутанд олгодог санхүүгийн тэтгэлэг авч байлаа. Дараа нь дэлхийд санхүүгийн сургалтаар эхний 50-д багтдаг Тюлень их сургуульд 50 хувийн тэтгэлэгтэйгээр санхүү, олон улсын бизнесийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

-Мэргэжлээрээ бахархах үе олон бий. Таны мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Миний мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь макро болон микро түвшний санхүү эдийн засгийн задлан шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт шийдвэр гаргахад оршдог. Санхүүгийн олон төрлийн загвар боловсруулж прогноз хийх, оновчтой хувилбарыг сонгох нь үнэхээр сонирхолтой ажил.

-Одоогийн нийгмийн байдал таны мэргэжлийг хэрхэн хүлээн авч, яаж үнэлж байна вэ?

-Хөрөнгө босгох, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, хөрөнгө оруулалтын сангийн удирдлага гэдэг ойлголт харьцангуй шинэ болохоор хүмүүс их сонирхон хүлээж авдаг. Ялангуяа, хувийн хэвшлийн томоохон компанийн захирлуудад ийм төрлийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг.  Миний хувьд “Орхон” их сургуулийн ректорын албан ажлаас гадна хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөх үйлчилгээний компани байгуулан сүүлийн дөрвөн жилд амжилттай ажиллаж байна. “Орхон” их сургуулийнхаа бизнесийн сургуулиа дэлхийн шилдэг зэрэглэлийн бизнесийн сургууль болгох зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Манай бизнесийн сургуулийг төгсөгчид дээр дурдсан хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөх үйлчилгээний компанид дадлагажиж шилдэг мэргэжилтэн болж бэлтгэгдэх боломж нөхцлийг бүрдүүлж байгаа болно.

-Та мэргэжлийнхээ ирээдүйг хэрхэн хардаг вэ?

-Өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад манай улсын санхүүгийн зах зээл нь сайн хөгжөөгүй гэж үзэхэд болно. Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын сангийн удирдлагатай холбоотой хууль эрх зүйн орчин саяхнаас л бүрэлдэж эхэлж байна. Одоо зөөлөн дэд бүтэц буюу сүлжээ, программ хангамжийн асуудлыг цогцоор шийдэх гээд олон асуудал бий. Үүний дараа санхүүгийн зах зээл хөгжиж, шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнүүд бий болж мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ нэмэгдэх нь зайлшгүй юм. Санхүүчийн мэргэжил бол цаашид улам ирээдүйтэй, эрэлт хэрэгцээтэй болох нь тодорхой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

10 цаг 56 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

15 цаг 30 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

18 цаг 50 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

22 цаг 55 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

22 цаг 55 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

22 цаг 55 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Уржигдар 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Уржигдар 06 цаг 00 мин