Д.Цогтбаатарын цензургүй яриа

2016-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Одоогоос сар шахмын өмнө Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн тусламжтайгаар оффшор бүсэд данстай Монгол Улсын 49 иргэний нэр нийтэд ил болсон юм. Тэгвэл тэрхүү мэдээлэл цацагдсаны маргааш Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар Төрийн ордонд мэдээлэл хийж, “Надад оффшор бүсэд данс байхгүй” гэсэн. Хамгийн хачирхалтай нь түүний нэр дээрх 49 хүний нэрсийн жагсаал­тад байгаагүй юм. Д.Цогтбаатар үүнээс хэд хоногийн дараа сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгчээ. Нэгэнт ил болсон мэдээллийг нууцлаад хэрэггүй гэж тэр үзсэн бололтой. Түүний ярьсныг элдэв дүгнэлт хийлгүй буулгаснаа хүргэе. Д.Цогтбаатар “...Тэр үед би Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх байсан нь үнэн. Би га­даад бодлого хариуцдаг байсны хувьд гадаад бод­логын салбарынхан гад­наас хөрөнгө оруулалт Мон­гол руу оруулж ирэ­хийн төлөө ажилладаг бай­сан. ...Манай найзууд гад­наас хөрөнгө оруулъя гэж ярихад нь дэмжсэн. Хувь­цаа авах боломж байгаа гээд. Би хууль ёсны дагуу өөрийнхөө мөн­гөөр хувь­цааг нь аваад орсон. Би түүнийг хаана ч нуу­гаагүй. Бүх баримт нь байгаа.

-Таны хувьцааг худалдаж авсан хүн ямар данснаас мөнгө шилжүүлсэн бэ?

-Энэ нь ил тод. Юу ч нуугаагүй. “Капитрон” банкнаас шилжсэн хуулга байна. Хоёр хүний мөнгийг нэгтгэсэн. Оюунгэрэл захирал бид хоёрын банк. Тухайн үед “Капитрон” банкны ТУЗ-ийн дарга хийж байсан байх. Хоёр хуваахад 9385 ам.доллар болсон байх.

-Яагаад та хоёр мөнгөө нийлүүлсэн юм бэ?

-Тэр үед тус тусдаа мөн­гөө өгөөд “Бату майнинг” руу мөнгө өгье гэхэд ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь шилжүү­лэг хийсэн. Би бол мөнгөө аваа­чаад өгсөн. Харин цааш нь хамтатгаад өгсөн юм байна.

-Оюунгэрэл захирал таны хувьцааны мөнгийг даачихсан гэж харагдаж байна?

-Үгүй. Тус тусдаа төлсөн мөнгө. Тэр үед “Капитрон” банкинд хувьцаа эзэмшигч байсан. Би өөрөө тэр үед янз бүрийн бизнес хийгээд үзчихсэн, мөнгө олдог байсан үе.

-Та тухайн үед Багабанди Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх байсан. Оюунгэрэл захирал таны өмнөөс мөнгө төлж хувьцаа худалдаж авах ямар нэгэн шаардлага байсан байх. Магадгүй таны төрийн албан тушаалтай холбоотой юу?

-Тийм байсан бол би Д.Цогтбаатар гэж өөрийнхөө нэрээр бүртгүүлж яах юм бэ. Хэн нэгний ард орох байсан бол одоо намайг хэн ч мэдэхгүй байх байсан. Нэг банкнаас төлөгдөхдөө ТУЗ-ийн нарийн бичгийн дарга хамтатгаад төлсөн.

-Та “Бату майнинг” компанийн захирал байсан гэсэн. Гэхдээ Монгол дахь захирал биш. Виржиния арал дахь компанийн захирлаар нэг хэсэг ажилласан байсан. Тэр үед та бас Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх байсан. Энэ нь ямар учиртай вэ?

-Тийм нэг юм бол­сон юм. Гадны хөрөнгө оруулагчдыг татаад оруулаад ирсэн. Дөнгөж байгуулагдаад явж байна. Та англи хэлтэй хүн юм байна. Дараагийн захирал иртэл та захирал хийж байгаач гэсэн. Ямар ч цалингүй. Гэх­дээ Монголын талаас тавигдсан захирал” гэ­сэн. Сэтгүүлч Л.Мөнх­баясгалан, Д.Цогтбаатар хоёрын дунд ийм яриа болсон байдаг. Түүний хариултаас олон ноцтой мэдээлэл харагдаж байгааг учир мэдэх хүмүүс ярьж байна. Яагаав нөгөө, юун гуя гэдэг шиг...

Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12