"Guys" хамтлагийнхны хүн чанар хаачив

2016-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

"Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины хэрэгт холбогдоод буй. Түүнийг хотын ойролцоо нэгэн байгууллагын үйл ажиллагаанд оролцоод буцаж явахад нь цагдаа нар баривчилж өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа гэх. Тэгвэл муу ч сайн ч хамтлагийнх нь гишүүн, нэгэн үе салж хагацахааргүй нөхөрлөж явсан анд нь улс орон даяар муугаар зарлагдаж, төмөр торны цаана байхад  "Guys" хамтлагийнхан юу ч болоогүй юм шиг хэвлэлийн хурал зарлаж инээж баясч сууна. Х.Бат-Ундралыг хэрэгт холбогдсоны дараахан тэднийг хэвлэлийн хурал зарлахад олон нийт хамтлагийн гишүүнээ өмөөрч, хамгаалж мэдээлэл хийх нь гэж хүлээж байсан. Гэвч хамтлагийн гурван гишүүн “Goodluck” хэмээх шинэ уран бүтээлээ танилцуулж байгаагаа зарласан юм. Сэтгүүлчид тэднээс Х.Бат-Ундралын талаар асуухад  "Х.Бат-Ундралын тухайд сар гаруй хугацааны өмнө хамтлагаасаа гарсан. Хар тамхины хэргийн талаар мэдэхгүй байна. Тэгээд ч хуучин гишүүнийхээ талаар юм ярихгүй.Бид хийж байгаа уран бүтээлээрээ хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон гэж үзэгчиддээ ойлгуулаад яваад байна гэж бодож байсан боловч тэр бүр хүмүүс мэдээгүй байсан байна" гэж  өөрсдөөсөө түлхсэн тайлбар өглөө. Хамтлагийн гишүүдийн энэ тайлбар олон нийтийн дургүйцлийг хүргэж, тэрдундаа цахим орчинд хүчтэй эсэргүүцэлтэй тулж байна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвэнгээр тусал гэдэг үг бий. Х.Бат-Ундрал хамтлагаасаа “жийгдэж”, хар тамхины хэрэгт холбогдоод нэр хүнд нь унасан ч найз нөхдийнхөө мөн чанарыг таньж яваа биз. Нэгэн үе ард түмний сонсдог, шинэ уран бүтээлийг нь хүлээдэг байсан  "Guys" хамтлангийнхан хүн чанаргүй зангаасаа болж олон нийтийн дургүйцлийг хүргэлээ.

Харин Х.Бат-Ундрал “Хүү нь, дүү нь, найз нь та нартаа амлая, Уугий хэзээ ч тийм зүйл хийх хүн биш” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

 Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12