Төрийн ордонд татами, тайз хоёр засъя

2016-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Ирэх дөрвөн жил төрийн жолоог атгалцах эрхмүүд хэдийнэ батламжаа авч сунгаандаа орлоо. Өмнөх жилүүдийн сонгуулиар монголчууд улстөрд бууриа олж сууриа сахьсан гишүүдээ ээлжлэн сонгож, тойрогтоо дархлагдсан гишүүд ажил хийсэн хийгээгүй өндөр сэнтий, зөөлөн суудалд тухалдаг  байсан бол энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид шинэчлэлийн салхийг сэвэлзүүллээ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, дуучин Нара шиг сонгогдох эрхээ эдэлж байгаа шинэковууд ард түмний итгэл дээр дөрөөлж амташсан хашир гишүүдийг багагүй сандаргаж байгаа бололтой. Тухайлбал, Говь-Алтай аймгийнхан сүүлийн хэдэн сонгуульд Ц.Дашдорж, Ариунсан, Ж.Энхбаяр нараас өөр гишүүний царай харсангүй. Тэгвэл энэ жил хэний ч бодож, таамаглаагүй шинэ хүмүүс гарч ирсэн нь сонгогчдын санаа бодлыг эргүүлэх талтайг ч таашгүй.

Тэдэн дунд бие дааж дэвшинэ гээд гараад ирсэн Бэки, өмгөөлөгч Г.Батбаяр, О.Алтангэрэл,  "Босоо Хөх Монгол" хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, Хүний эрхийн хуульч М.Ичинноров,  Ийгл телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, "Гал Үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр "Шударга шvvх" ТББ-ын тэргvvн Х.Бат-Ялалт, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа гээд сонин содон эрхмүүд олон бий. Гэхдээ бие даагчид сонин содон гэхээсээ илүү энэ удаагийн сонгууль бөх, урлагийн авъяастнуудаар хүрээгээ тэлсэн сонгууль болох нь. Тухайлбал, Баянхонгор аймагт Олимпийн аварга Н.Түвшинбаяр дэвшиж байгаа бол “Эх орончдын эвсэл”-ээс боксын дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв, МАН-аас аварга А.Сүхбат,  МАХН-аас улсын начин Н.Одхүү, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар бий. Мөн Д.Сумъяабазар, Б.Бат-Эрдэнэ, Х.Баттулга гээд хууччуул ч нэр дэвшинэ. Харин урлаг соёлын оддоос дуучин Г.Эрдэнэтунгалаг, М.Нарантуяа, Бэки, МУГЖ С.Жавхлан, ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, хөтлөгч П.Анужин гээд бөхчүүдээс лав цөөдөхгүй шинжтэй. Олон жил төрийн эрхийг барьж булхай луйвраас залхсан ард түмэн энэ удаад МАН, АН-ыг сонгохгүй ч байж мэднэ. Хэрэв тэгвэл одооноос Төрийн ордондоо бөх, дуучдынхаа бүлэгт зориулсан татами, тайз хоёрыг засч байвал дээр бишүү. Н.Түвшинбаяр аваргаас эхлээд олимпийн найдвар хийгээд  ард түмэндээ ая дуугаараа бэлэг барих дуучид байгаа л байх. Ажлаа хийнгээ алжаалаа тайлж, бэлтгэл сургуулилтаа нэг дороо базааж байвал дээр бишүү. Тиймээс саарал ордонд татами, тайз хоёр засвал ямар вэ?

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12