Газрын тосоо ашигласан орон баараггүй баяждаг гэв үү

2016-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Түрүүч нь 103, 104 /5289, 5290/ дугаарт

Б.ЭНХЗАЯА

“Монголиа гладвилл Увс петролиум” компани өнгөрсөн жилээс Увс аймгийн Малчин суманд газрын тосны хайгуулыг эхлүүлсэнд нутгийнхан ямар байр суурьтай байгаа, хайгуулын үйл ажиллагаа байгаль орчин, уугуул малчдын эрх ашгийг хамгаалж байгаа эсэхийг манай сонин сурвалжлан хүргэж байгаа билээ.

“Монголиа гладвилл Увс петролиум” компани Малчин сумын Хар азаргын сайд өнгөрсөн жил 1000-2000 метрийн гүнд хоёр цэгт газар өрөмдсөн нь усны судал, уур амьсгалд нөлөөлж байна гэж нутгийн өвгөчүүл үзэж байв. Учир нь энэ жил хур бороо татарч, байнгын салхи шуургатай байх болсныг тэд хэлж байна. Бүтэн долоо хоног нүүр нүдгүй шуурснаас болж илүү гэртээ чихэлдэн ямаагаа самнаж байгаа айл ч таарсан юм.

Үнэндээ газрын тос гээчийн талаар Увсын малчид, нутгийн иргэд нарийн сайн ойлголтгүй байна. Газрыг олон мянган метрийн гүнд өрөмдөж гаргаж авдаг энэ элемент, үйл явц байгаль орчинд халтай эсэх, хууль сахиулж хийж байгаад Монгол Улсын иргэний хувиар, газар нутгийнхаа эзний хувиар хянах, мэдээлэл авах эрхгүй. Зөвхөн иргэдээр зогсохгүй төрийн дээд албан тушаалтан, шийдвэр гаргах эрх мэдэл бүхий хүмүүс нь ч мэдлэг, мэдээлэлгүй хэрнээ их хэмжээний мөнгө, бүтээн байгуулалт орж ирнэ, малчид малаа маллах бус газрын тосонд ажиллавал цаашид ирээдүйтэй гэсэн хий хоосон амлалтыг хаа очсон газар бүртээ том дуугаар ярьж хэлж, нутгийнхны “тархийг угааж” байна.

Компанийн зүгээс сумын хэсэг хүнийг Шиньжян руу өнгөрсөн жил аваачиж туршлага судлуулж, газрын тосны олборлолттой газар дээр нь танилцуулсан гэх боловч мөнгө өгөөд зугаалуулсан гэсэн мэдээлэл Малчин сум даяар газар авчээ. Бүр нэг, нэг сая төгрөг өгсөн болохыг албаны хүн баталж ярьсан билээ. Аяллын багт малчдыг тө­лөөлж ганцаар явсан Б.Доржготовынд бид очсон юм. Тэрээр “Газрын баялгаараа юу байгуулж болдгийг өөрийн нүдээр харлаа. Газрын тосоо ашигласан нутаг орон баараггүй баяждаг юм байна. Бүтээн байгуулалт ч гэж сайхан юм байна. Газрын тос олборлож байгаагийн хажууд бидэн шиг малчид таван хошуу малаа маллаж байна. Эргэн тойрон нь нов ногооноороо. Эрчис мөрнөөс 480 км-т ус татаж тэр орчныг ундаалдаг гэсэн” гэж ирээд л очсон газраа өөд, уруугүй магтаж байв.

Ёс ёмбогор, төр төмбөгөр улс мэдээж олон бий. Ялангуяа хууль цаазат Хятад улсад. Харин манайд бол эсрэгээрээ. Гаднынханд байгалийн баялгаа олон жил ашиглуулж ирсэн ч өнөөдрийг хүртэл нүдэнд торох томоохон бүтээн байгуулалт алга.

Тэгвэл “Монголиа Гладвилл Увс петролиум” компани Увсын талыг ногооруулж, тэг дунд нь газрын тосны үйлдвэр барьж, дэргэд нь малчид таван хошуу малаа тал дүүрэн бэлчээх боломжтой хэмээн бодож байна уу гэвэл Б.Доржготов малчин таг гацаад хариулж чадсангүй. Үнэндээ Монголын чадал ийм байдалд арай хүрэх болоогүй. Тийм атал малчдын тархийг ингэтэл нь угааж нутаг усныханд нь адлуулах шаардлага юун. Аялалд явж ирснээс хойш түүнийг нутгийнхан нь ихэд нүд үзүүрлэх болсон гэнэ. Сум, багийн хурал цуглааны үеэр үг хаях нь энүүхэнд. Зарим нь дарамтална. “Аяллын багийнханд мөнгө өгсөн юм уу” гэж асуувал тэрээр эрс эсэргүүцэв. “Ямар маршруттай явсан бэ” гэвэл “Би ч малчин хүн болохоор нэг их уулзалт энэ тэрд ороогүй. Дайллага цайллагад оруулж, юм үзүүлж харуулсан” гэв.

 

М.Ганбаатар: МАЛЧИН СУМААС 43 ХҮН АВЧ АЖИЛЛУУЛСАН

Сурважлагын явцад Увс аймаг дахь газрын тосны салбарын дарга М.Ганбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.

 

-“Увс-1” талбайд өнгөр­сөн жил ямар ажил хийгдэв?

-Би өөрөө аймгийн ИТХ-ын төлөөлөгч хүн. Газрын тосны газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, зохицуулах үүрэгтэй. Өнгөрсөн жил тэд таван өрөм тавина гэж байсан. Би мэргэжлийн хүн биш  учраас сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн жил гэрээ байгуулагдсан. Түүний дараа ажлаа эхэлсэн. Өрмөө авчрах, угсрах, шинжилгээ хийх, байгаль орчны үнэлгээ зэрэг ажлууд хийгдсэн. Энэ асуудалд бэлчээрийг талхлахгүй, байгаль орчин бохирдохгүй, нутгийн иргэдийн ёс заншил алдагдахгүй байх асуудлыг хангах ёстой. Тэнд мэргэжлийн хүмүүс ажилладаг юм билээ. Бид ч хуулиа барьсан. Боловсон хүчний асуудалд 30, 70-ын  харьцаатай ажилласан.

-Хэд гэсэн үг вэ. Орон нутгаас хэчнээн ажилтан авав. Тэд чухам ямар ажил хийсэн бэ?

-Малчин сумаас 43 хүн авч ажиллуулсан. 70 гаруй нь хятад ажилчин байсан. Монголчууд голдуу туслах ажил хийнэ. Цалингийн хэмжээ доод тал нь 700 мянган төгрөг.

-Өнгөрсөн жилийн ажлын төлөвлөгөө хэр биелэгдсэн бэ?

-Бичиг баримтаа бүрдүүлж, сургалт явуулж, лиценз авсны дараа ажил орой эхэлсэн. Таван өрмийн талбай зассан. Хэдэн өрөм тавихаа тэд өөрсдөө л илэрхийлсэн. Тэр хүрээндээ ажилласан байх. Би мэргэжлийн хүн биш учраас үр дүнг ярьж мэдэхгүй байна. 

-Энэ жилийн ажил хэзээ эхлэх вэ. Нутгийнхны дунд үүнтэй холбоотой янз бүрийн яриа байна лээ. Уг нь дөрөвдүгээр сарын 15-наас эхлэх ёстой гэж?

-Заавал тэдэнд эхэлнэ гэсэн хууль ёсны зүйл байхгүй. Одоогоор надад энэ ажлыг эхлүүл гэсэн даалгавар өгөөгүй байна. Хайгуулын аргуудаас алийг нь сонгож авч байгаа юм, түүнийгээ өөрсдөө компани дээр тендерээ зарлах байх.

-Та газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй гэлээ. Энэ ажиллагаа байгаль орчин, тэр дундаа Увс нуурт нөлөөлөх эрсдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс анхааруулж байгаа?

-Хайгуулын талбай Увс нуурын хамгаалалтын талбайгаас хангалттай хол байгаа.  Бүх мэргэжлийн үнэлгээчид ирж энэ асуудлаар хурал цуглаан хийж хэлэлцсэн. Манай аймгийн ЗДТГ-т бүх сумын дарга нар, байгаль орчны байцаагч нарын төлөөллийн хамтарсан том хурал гурван удаа болсон. Дэлхий дээр нуур далай дээр хэдэн зуун жилээр газрын тос олборлож байгаа. Тэглээ гээд ширгэсэн нуур ус байхгүй.

-Газрын тосны компани “Монголиа глад­вилл Увс петролиум” Увс аймгийн 90 жилийн ойгоор компани 600 сая төгрөг хандивласан. Хандивын мөнгө хууль бусаар байгуулагдсан ТББ-ын дансаар шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэсэн мэдээлэл байгаа. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Би мэдэхгүй. Энэ асуудал хэвлэл мэ­дээллийн хүрээнд явдаг байх. Би санхүүгийн асуудалд оролц­доггүй. Хууль тог­тоомж хэрхэн хэрэгжиж байгааг талбай дээр харах ёстой.

Түүнээс гадна зөв­хөн Малчин сум гэлтгүй бусад суманд хай­­гуулын ажиллагаа хийхэд эсэргүүцэх иргэд олон байв. Бидний замд Зүүнговь сумын иргэд таарч энэ талаарх сэтгэгдлээ хуваалцсан. Тэд хамгийн гол нь Дор­нодын араас орох эрс­дэлтэйг сануулж тэмцэхээ илэрхийлж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

11 цаг 50 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

16 цаг 23 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

19 цаг 43 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

23 цаг 48 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

23 цаг 48 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

23 цаг 48 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Уржигдар 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Уржигдар 06 цаг 00 мин