“Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр алсдаа эдийн засагт эерэгээр нөлөөлнө

2016-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлсэн “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг тайлагнах, хөдөлмөрийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор өчигдөр Чингисийн талбайд “Хөдөл­мөрийн өдөрлөг” зохион байгууллаа.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Ажилтай, орло­готой Монгол хүн” хөтөлбөрийг баталсан. Өнөөдөр энэ хөтөлбөрийн хэрэг­жилтийг ард түмэндээ тай­лагнаж байна. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдсан энэ яармагаар ажил олгогч, ажил хайгчдыг зуучлан уулзуулж байгаа юм. Мөн үеэр Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг ард иргэддээ сурталчлан танилцууллаа. Тухайлбал, 35-аас дээш насны иргэдэд ажил, мэргэжлийн чиг баримжаа өгөх, сур­гал­тад хамруулан сан­хүүгийн дэмжлэг үзүү­лэх, хөнгөлөлттэй зээлд хам­руулах гэх мэт ач хол­богдол өндөртэй олон төсөл хөтөлбөрийг хэрэг­жүүлдэг” хэмээн ярилаа.

Энэ өдөр худалдаа, үйлчилгээ, шатахуун түгээх станц, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулч­лал, хөнгөн үйлдвэр зэрэг салбарт 500 гаруй ажлын байр нээлттэй зарлагдсан байв. “Хөдөлмөрийн өдөрлөг”-т ирсэн иргэд эдгээр санал болгосон ажлын байрыг сонирхож анкет бөглөн өгч байлаа. Гэхдээ “Цалингаа цагтаа тавьж байна уу. Нэг газар ажилд орно. Цалингаа тавихгүй. 2-3 сар хүлээж ядаад дараагийн ажлаа хайж байна” гэх үг ч дуулдав. Мөн жуулчны баазад үйлчлэгч, зөөгч, хамгаалагч, барилгын салбарт туслах ажилтан, засал чимэглэлчин гээд улирлын чанартай ажлын байр ч эрэлттэй байгаа нь анзаарагдаж байлаа. 

Уг нь “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөр нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр бий болгох бодлогыг зөвхөн хөдөлмөрийн салбарын эрхлэх асуудлын хүрээгээр хязгаарлалгүй салбар дундын зохи­цуулалт­тайгаар үндэсний болон орон нутгийн төвшинд хэрэгжүүлжээ. Харин энэ мэтээр төөрч будилж явсан иргэд ийм өдөрлөг зохион байгуулж буйг ихэд олзуурхан хүлээн авч байлаа.

ШУТИС-ийн III курсийн оюутан Г.Хулан “Ихэнх компани анкет бөг­лүүл­чихээд ажилд авдаггүй. Ажлын байр нь баталгаатай биш байдаг. “Ажилд авна” гэсэн зарын дийлэнх нь мөн “Орифлэйм Монгол” компанийн сүлжээний бизнесийг санал болгодог юм билээ. Харин би “Гранд плаза”-д байдаг “Алтан фокус” компанид анкет бөглөөд их хурдан цагийн ажилд орсон. Оюутнууд ихэвчлэн цагийн ажил хайдаг. Одоо шалгалт шүүлгийн цаг учраас бүтэн өдрөөр ажиллах боломжгүй л дээ. Харин ирэх сараас л зав чөлөөтэй болно“ хэмээн өөрийн туршлагаа залуустайгаа хуваалцав.

Г.Хулан шиг идэвхтэй ажил хайдаг 48 мянган хүн бий. Тэдний 60 хувь нь ид хийж бүтээх насны залуучууд гэдгийг Хөдөлмөр эрхлэлтийн үйл­чилгээ, судалгаа, мэдээллийн хүрээ­лэнгийнхэн хэлж байна. Энэ залуучуудын 30 хувь нь бүрэн дунд боловс­ролтой, 20 хувь нь бака­лаврын болон тех­никийн мэргэшилтэй “ажилгүйчүүд” юм байна.

Мөн үеэр иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвөлгөө мэдээллийг бүлгээр буюу ганцаарчлан үзүүлж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг хүргэх, газар дээр нь ажлын байранд зуучлах ажлыг зохион байгуулсан юм. АCEM-ын дээд хэмжээний уулзалтад зориулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бэлэг дурсгалын зүйлс, бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг ч дэлгэв. “Морьт хас” компанийн захирал Д.Бат-Эрдэнэ “Би арьс ширээр гар урлалын бүтээг­дэхүүн хийгээд 10 жил болж байна. “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрт хамрагдсанаар эргэлтийн хөрөнгө нэмэгдсэн. Мөн бидний бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдаанд оролцуулах зэргээр маш сайн дэмжиж өгдөг” гэлээ.

Үүнээс гадна ахмад нас­тан, хорих ангиас сул­лагдсан зэрэг ажил оло­ход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөр эрх­лэлтийг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэм­жих сангаас хэрэгжүүлсэн зо­рилтот хөтөлбөр, төс­лүү­дэд давхардсан тоо­гоор 264.6 мянган хүнийг хамруулан 24 мянган ажлын байрыг шинээр бий болгож, тэдгээрийн тогт­вортой хадгалагдах нөхцлийг бүрдүүлжээ. Мөн барилгын материалын 129 үйлдвэр ши­нээр ашиглалтад оруулж, түүний дотор жилдээ нэг сая тн цемент үйлдвэрлэх хүчин ча­далтай цементийн үйлд­вэрүүд ашиглалтад ор­сон байна. Ингэснээр барилга, замын ажилд шаардлагатай цементийн хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангаж, гадагш урсах валютын урсгалыг бууруулах нөхцөл бүрдүүлсэн гээд тооцоход “Ажилтай, орлоготой Монгол хүн” нь зөвхөн ажилгүйдлийг бууруулах зорилтот хөтөлбөр төдийхөн биш алсдаа эдийн засгийн эргэлтэд чухал нөлөөтэй гэдэг нь эргэлзээгүй. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12