Чингэлтэйн эрүүл мэндийн төвийн эмч нар Засаг даргаас чиглэл өгөөгүй учир иргэдэд үзлэг хийхгүй гэжээ

2016-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

МАХН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид Эрх чөлөө тусгаар тогтнолын талбайд нойтон өлсгөлөн зарлаад 20 гаруй цаг болж байна. Тэгвэл өлсгөлөн зарлагчдын биеийн байдлыг Чингэлтэй дүүргийн эмнэлгээс ирж үзэх ёстой байсан ч өнөөг хүртэл үзлэгт хамруулаагүй байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын бие өчигдөр орой /2016.05.28/ 22:00 цагийн үед муудаж Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд дуудлага өгч, түргэн тусламжийн үйлчилгээ авчээ.

Хууль ёсоор бол өлсгөлөнг эхлэхийн өмнө заавал эмчийн үзлэгт албан ёсоор хамрагдаж цус болон сахар, шээсний  зэрэг таван төрлийн шинжилгээ өгч жингээ үзүүлэн эрүүл мэндийн хувьд зохих шаардлагыг хангасан тохиолдолд өлсгөлөн зарлахыг зөвшөөрдөг юм байна. МАХН-аас нойтон өлсгөлөн албан ёсоор зарлаж байгаагаа Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлийн удирдлагад  албан бичгээр мэдэгдэж зөвшөөрөл хүссэн ч зөвшөөрөл өгөлгүй байсаар өлсгөлөнг эхлүүлжээ. 

Өлсгөлөн эрүүл мэндийн,  эмчийн ямар нэгэн  үзлэг, хяналтгүйгээр шууд эхэлсэнээс болж өлсгөлөн зарлаж байгаа зарим хүмүүсийн цусны даралтын хэмжээ  ихсэх, буурах зэрэг биеийн байдалд өөрчлөлт орж эхэлсэн байна. Намынхан Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс тодруулахад “Одоогийн байдлаар Засаг даргаас өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийг албан ёсоор эмчийн үзлэгт оруулах чиглэл өгөөгүй байна. Тэгээд ч талбай дээр байгаа хүмүүсийн тухайд нойтон өлсгөлөн биш. Зүгээр улс төрийн суулт гэсэн ойлголттой байна” гэсэн байна. Тиймээс тус намын гишүүд, дэмжигчид тангараг өргөсөн эмч хүн аль нэг албан тушаалтны гарын үзүүрээр хөдлөхгүй л бол ард түмний амь нас хамаагүй болжээ хэмээн бухимдаж буйгаа илэрхийлэв.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12