Б.Наранхүүг унагаж болзошгүй 9, бас 17-гийн тоо

2016-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ОЧИР

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өнөө орой хуралдана. Аймаг, дүүргүүдийн Намын хороод нь хуралдаж, тодруулсан нэр дэвшигчдээ танилцуулан баталгаажуулах ёстой. АН-ын дүрэм ийм юм. Энэ дагуу тус намын нэр дэвшигчид тодорч дуусаад байгаа ажээ.

Тэгвэл Дундговь аймаг нэр дэвшигчгүй Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд орохоор болж байна. АН-ын дүрмээр Намын хороо тэр чигээрээ хуралдаж байж нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Үүгээр бол Дундговийн АН-ын 80 гишүүн хуралдж байж нэр дэвшигчээ тодруулах байв. Гэтэл энэ сарын 25-нд Зөвлөлдөх зөвлөл нэртэй Аймгийн намын хорооны удирдах байгууллагын 17 хүн хуралдаад л Б.Наранхүүг дэмжье гэж  бүгдээрээ гар өргөөд шийдчихжээ. Уг нь Аймгийн намын хорооны хуралд оролцож нэр дэвшихээр Улаанбаатараас БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн, Ж.Наранцацралт агсны хүү Соёмбо нар очоод байжээ. Тэд намын дүрмийн дагуу хурал зохион байгуулахыг шаардсан ч Аймгийн намын хорооны удирдлагууд нь хүлээж аваагүй байна. Тиймээс тэд дүрмийн бус хуралд оролцолгүй Улаанбаатар руу буцсан гэнэ.

Үүнээс гадна Дундговь аймгийн АН-ын Зөвлөлдөх зөвлөлийн 12 дугаар тогтоолыг гаргахдаа “...Батсүхийн Наранхүүг 2016 оны УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшүүлэх саналыг ҮЗХ-нд хүргүүлсүгэй” гээд Дарга С.Од-Эрдэнэ, ХЭГ-ын дарга Б.Цэрэнчунт гээд гарын үсэг зурсан байна. Хамгийн марзан нь Дундговь аймаг сонгуулийн 16 тойрог гэж дугаарлагдсан. Харин 9 гэдэг нь Баянхонгор аймгийн Галуут, Гурванбулаг, Заг, Жаргалант, Эрдэнэцогт, Баян-Овоо сум, Баянхонгор сумын 3 дугаар баг /Дуурсах/, 5 дугаар баг /Цагаанчулуут/, 6 дугаар баг /Гэгээншавь/  орсон тойрог ажээ.

Ийн 80 гишүүн хуралдаж шийдэх асуудлыг 17 хүн гар өргөөд шийдсэн. 16 дугаар тойрогт нэр дэвшүүлэх санал гаргалаа гэхийг Баянхонгорын 9 дүгээр тойрогт нэр дэвшүүлье гээд тогтоол гаргачихсан байдаг. Юутай ч энэ нь яагаад ч ҮЗХ руу оруулах боломжгүй гэж байна. Өөрөөр хэлбэл, яг одоогийн байдлаар Дундговь аймагт АН-аас нэр дэвшүүлэх хүн байхгүй гэсэн үг. Гэхдээ орой хуралдах ҮЗХ дээр ямар нэг гаргалгаагаар энэ тойрогт “эзэн” гаргаад өгчих биз ээ. Учир нь намын дүрэм байтугай төрийн хуулийг тохируулаад засчихдаг болсон цаг шүү дээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12