С.Ламбаа: Хугацааг таван жил болгосноор тэнсэн харгалзах ял болгох боломжтой

2016-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛ

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өчигдөр “Сайдын цаг”-т оролцож, салбартаа хийж буй ажлууд болон шинээр батлуулахаар ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч нарт хариуцлага тооцох асуудлыг хуульчилсан нь эргээд эсэргүүцэлтэй тулгарсан. Таныг салбарын сайдад томилогдоход ч энэ тухай хуулийн төслийг боловсруулахыг анхааруулж байсан?

-Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулж хэлэлцүүлсэн. Төсөл дэмжигдсэн. Гэвч УИХ-ын чуулган завсарласан учир ирэх сарын 23-ныг хүртэл энэ хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 15.1-д өөрчлөлт оруулж байгаа. Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг буюу хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирогч нас барсан гэсэн хоёр заалтыг нэг санкцаар хуульчилсан байдаг. 20-80 сая төгрөгөөр торгож, 2-8 жил хорих ял оноохоор хуульчилсан заалтыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, хамт байгааг салгаж хүнд хохирол учруулсан гэдгийг тусгайлсан заалтгаар буюу торгох, эрх хасах, ял эдлэх хугацааг нь заасан. Үүнээс гадна хохирогч нас барсан тохиолдолд ялын хэмжээг 1-5 жил хорих ял ногдуулахаар хийсэн. Дээд талын хугацааг таван жилээр тогтооно гэдэг нь тэнсэн харгалзах ял авах боломжийг бүрдүүлж байгаа юм. 

-Мөн мэргэжлийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл байгаа. Энэ хууль батлагдвал эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлт орох вэ?

-Эмнэлгийн мэргэ­жилт­ний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Эмнэлэг, даатгагч байгууллага, даатгуулагч, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын хоорондын нөхөн төлбөрийн харилцааг зохицуулсан шинэ хуулийн төсөл юм. Хууль батлагдаад хэрэгжвэл эрүүл мэндийн салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалахад чухал үүрэгтэй байх юм.

-Улаанбурханы вакцинжуулалтад иргэд хэр идэвхтэй хамрагдаж байна. Вакцинжуулалтын үеэр илүү цагаар ажиллаж байгаа эмч нарын цалинд хэдэн төгрөг төсөвлөсөн бол?

-Улаанбурханы эсрэг вакцинжуулалтыг үргэлжлүүлэн хийж байна. Өнөөдрийн байдлаар улаанбурханы өвчлөл 30 хувиар буурсан. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо 100 руу орж ирсэн. Одоогоор 531 мянган хүн вакцинжуулалтад хамрагдсан буюу 83.2 хувьтай байна. Вакцинжуулалтыг 31-ныг хүртэл хийнэ. Хан-Уул, Налайх, Багахангай дүүргийн иргэд вакцинжуулалтад муу хамрагдаж байна. Сая вакцинжуулалтын арга хэмжээ, шатахууны зардал, илүү цагийн хөлс төлөхөд Засгийн газар тогтоол гараад 948 сая төгрөг шийдэж өгсөн. Энэ мөнгөөр илүү цаг олгогдчихсон. Одоо дахиад илүү цагийн мөнгө үүсч байгаа. Энэ мөнгийг шийднэ. Хэдийгээр улаанбурхан өвчний дэгдэлт буурсан ч хачигт халдвар дэгдэх төлөвтэй байна. Хачигт хазуулсан, халдвар авсан хүний тоо 300 гаруй бүртгэгджээ. Иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, нүүр, амны өвчин өсөх хандлагатай байгаа тул эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулах шаардлагатай байгаа.

-Үүнээс гадна Улсын II төв эмнэлгийн хашаанд барьж байгаа Оношлогооны төвийн барилгыг ямар компани барих вэ. Санхүүжилтийг хэрхэн шийдэж байна?

-Оношлогооны төвийн шавийг тавьсан. Солонгосын 55 сая ам.долларын зээл, манай Засгийн газрын 10 сая ам.долларын хэмжээний санхүүжилттэй, нийт 65 сая ам.доллар зар­цуулагдана. Солонгосын “Самсунг” групп барил­гыг барина. Цахим эрүүл мэндийн компани, барилга барих, тоног төхөө­рөмж нийлүүлэх ком­пани зэрэг нэг кор­пораци болж орж байгаа. Монголын талаас туслан гүйцэт­гэгчээр “Одкон” компани оролцоно. Оношлогооны төвийн давуу тал нь цөмийн хурдасгуурыг үйлдвэрлэх изотопын үйлдвэрийг дотор нь  байгуулна. Энэ бол Монголд анх удаа байгуулагдаж байгаа төв.

-“Самсунг” компанийг ямар шалгуураар сонгосон бэ?

-“Самсунг” гэдгийг өргөн хүрээнд ойлгох хэрэгтэй. Төмөр зам, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал барихаас гадна, эрүүл мэнд боловсрол гээд бүх салбарт хөгжсөн компани. Эрүүл мэндийн талын компани нь шалгарч орж ирсэн. “Самсунг” зөвхөн менежмент хийнэ. Консарциум болоод орчихсон учраас ямар нэгэн асуудал байхгүй. Солонгосын “Экзим” банк урьдчилгаа төлбөрөө хийсэн. Ажил саадгүй явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12