Ли Жонг Ёлын 20 сая долларын хохирол “Их майдар” төслийг хөлдөө чирэх үү?

2016-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Цагдаа нар “Мон­голын төмөр зам” ком­панийн Ухаа худаг-Гашуун­сухайт чиглэлийн 267 км төмөр зам барих төс­лөөс мөнгө угаасан хэр­гийн мөрдөн байцаалтыг зур­гаан сар явуулсны эцэст холбогдогчдыг яллаг­­даг­чаар татаж эхлэв. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг анх яллагдагчаар татаж байсан бол энэ удаа “Samsung CT” компанийн захирал Ли Жонг Ёл сэжигтнээс яллагдагч болов. Түүнийг өнгөрсөн даваа гаригт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлт­сээс дахин саатуулж, яллагдагчаар татсаныг танилцуулжээ.

Монголын төмөр зам­тай холбоотой хэрэг анх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэгдэж, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, “Samsung CT” компанийн захирал Ли Жонг Ёл нарыг анх баривчилсан билээ. Тэднийг төмөр замын төслийн гүйцэтгэгчийг шалгаруулахдаа хууль зөрчсөн, мөнгө угаасан хэрэгт буруутгасан юм.

Үүний дараа энэ хэрэгт холбогдуулан “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти парт­нерс” компанийн захирал Ч.Ганбат нарыг ч интерполоор эрэн сурвалжилж эхэл­сэн тухай мэдээлэл хэвлэлээр түгсээр байгаа. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Монголын төмөр зам болон “Samsung CT” компанийн хооронд хийсэн 483 сая ам.долларын гэрээнээс 134 сая ам.доллар дутагд­сан хэрэгт холбогдуулан шалгаж байгааг тухайн үед мэдээлж байв. Үүний дараа хэргийг цагдаагийн байгууллагатай хамтран АТГ-ынхан хамтран шалгах болсон. Харин сүү­лийн мэдээллээр Ли Жонг Ёл гэх солонгос эр энэ хэргийн гогцоо, болж 20 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад уч­руулсан нь мөрдөн бай­цаал­таар тогтоогдож буй аж.

Харин нөгөө талд төмөр замтай холбоотой хэрэгт гадны иргэнээр туг тахичихаад холбогдсон бусад албан тушаалтай хү­мүүс сугарч үлдэх вий гэ­сэн болгоомжлол олон ний­тэд байна. Албаны хү­мүү­сийн мэдээлж буй­гаар төрийн өндөр ал­бан тушаалтнуудын оролц­­сон уг хэргийн гол сэ­жигтэн нь Ли Жонг Ёл, түүний компаниар дээрх хөрөнгө угаагдсан. Уг хэ­рэгт оролцсон бусад ал­бан тушаалтан ч  хуу­лийн дагуу шалгагдаж бай­гаа гэж байна. Тэгээд зог­сохгүй уг хэрэг хүрээгээ тэлж, Сайншандын аж үйлд­вэрийн цогцолбортой хол­богд­сон шуугиан ч бас өн­гөрсөн сард дэгдсэн. Хуу­лийн­хан “Түмэн хи­шиг­тэн”, “Баялгийн хувь” ком­панийн байранд өн­гөр­сөн сард нэгжлэг хий­сэн юм. Учир нь дээрх хэрэг­­тэй холбогдсон нэр бү­­хий компани, ир­гэ­дийн дансанд эх үүсвэр нь тодорхойгүй их хэм­жээ­­­ний мөнгө орж ирсэн гэ­­сэн үндэслэлийг эх сур­­вал­жууд хэлж байсан. Тэгвэл энэ удаад төмөр за­мын мөнгө угаасан хэрэг зөв­­хөн цогцолбороор зог­­сохгүй “Их майдар” тө­сөл­­­тэй ч холбогдож бол­зош­­­гүйг эх сурвалж хэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12