
Өдрийн өнгө
Аргын тооллын 5 сарын 27, Сугар гараг. Билгийн тооллын 21, Булаагч одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Хонь
Баасан гараг: Томоохон үйл явдлыг хүлээн шөнө нойргүй хоноход хүрнэ. Өглөө сайн унтаж амарч тайвшир. Хэрвээ цаг байвал хөөстэй ваннд ор. Зарим Хонь нэмж үл хөдлөх хөрөнгө авах талаар бодож, хэд хэдэн газраар орж судлах байх. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн дамын худалдаачидтай холбогдохоос сэргийл. Овоорсон их ажлаа заавал дуусга.
Үхэр
Өнөөдөр дийлэнх асуудлаа ухаалгаар шийдэж чадна. Гэр бүлдээ цаг гарга. Хайртай хүндээ оройн хоол хийж өгөх юм уу зоогийн газарт урьж тааламжтай сэтгэгдэл төрүүл. Гэр орныхоо тав тухтай байдлыг хамгаалахын тулд бага зэрэг хөдөлмөрлөх шаардлагатай байна. Мөн тогтсон дадал зуршлаа үүрэг хариуцлага хэмээн ойлгож болохгүй. Энэ нь маш том эндүүрэл болохыг анхаар. Онцын шаардлагагүй зүйлийн төлөө худлаа ярих хэрэггүй. Сүүлд нь таныг эрсдэлд оруулж магадгүй
Ихэр
Нэгэн зэрэг олон зүйл хийх гэсний хэрэггүй. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцаж, осол гэмтлээс сэргийл. Оюутнууд ямар нэг зүйлд сатааралгүй хичээлээ үр дүнтэй хийхийг хичээ. Олон төрлийн сэдвээр ном уншиж, мэдлэгээ зузаатгаж чадвал та гарцаагүй онц сурах болно. Хайр дурлалын харилцаанд зарим нэг бэрхшээл тохиолдоно. Түр зуур тус тусдаа байвал илүү дээр байж мэднэ.
Мэлхий
Санхүүгийн бичиг баримт, тооцоогоо хянаж, илүү төлбөр хийгдсэн эсэхийг хяна. Зугаа цэнгэлд илүү мөнгө зарцуулахаас зайлсхийхгүй бол дараа нь та харамсах болно. Ухаалаг буд гараг этгээд тэнгэрийн вантай эв найртай байх энэ өдөр огцом түргэн зан, бодлогогүй үйлдэл энэ өдрийн илэрхийлэл байх болно. Шинийг санаачлах сэтгэлгээ хүчтэй байгаа ч худал хуурмаг хандлага гарч болох тул мэлхийн ордынхон бүх ажил хэрэгтээ үнэнч шударга, шулуун шууд байхыг сануулж байна.
Арслан
Гаднах төрхөндөө санаа зовох хэрэггүй. Та олон зүйлээр өөрийгөө хуурах гэж оролдож магадгүй юм. Хэн нэгийг дуурайх гэж оролдолгүй зөвхөн өөрийнхөөрөө байж чадвал бусдын дунд нэр хүндтэй байх болно. Аливааг байгаагаар нь хүлээн авч чадвал амьдрал саад бэрхшээлгүй аясаараа үргэлжилэх болно. Таны барьж байгаа дэглэм үр дүнтэй эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол өөрчил. Дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөе.
Охин
Таны эрч хүч сул, мөн санхүүгийн хувьд нэлээд асуудалтай байгаа тул уулзалтаа хойшлуулах хэрэгтэй. Өнөөдөр танд оюун ухааныг тань сорьсон олон үйл явдал тохиолдоно. Ямар нэг зүйлээ өөрчлөхийг шийдсэн бол яг одоо бүхнийг шинээр эхлэхэд таатай өдөр болно. Цаг үрж, сэтгэл зовоосон асуудлаас аль болох хол байж өөрийгөө чөлөөл. Хүүхэд насны дурсамжаа эргэн санах нь сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Таныг жаргалтай болгож чадах тийм л зүйлийг хий.
Жинлүүр
Баасан гараг. Бусадтай холбоо тогтооход хүнд байж болзошгүй. Бусдын хов живээс хол байх нь эрүүл ухаанаа хадгалахад туслана. Жинлүүрийн ордны оюутнууд хөдөлмөрийн дадлага туршлаганд суралцах нь цаашид хэрэгтэй байх болно. Тайван бус байдлаас болж таны төвлөрөх чадвар бага зэрэг сулрана. Гэхдээ өөрийн туршлага мэдлэгээ дутуу үнэлэх хэрэггүй.
Хилэнц
Өнөөдөр хилэнцүүд шаламгай, сэргэлэн цовоо байна. Буд гараг нар, тэнгэрийн ван хоёртой эерэгээр холбогдох тул таны оюун ухаан оргил цэгтээ ирнэ. Эдгээр гарагийн эерэг хандлагын ачаар асуудал шийдэх чавдар, зөн совин улам өснө. Мэдээлэл бүрийг гярхай дүгнэн цэгнэх чадвар өндөр түвшинд байна. Шинэ мэдлэгийн эрэлд гарсан зарим нь чухал зөвлөгөөн, семинарт очих байх.
Нум
Сэтгэл санаагаа тайвшруулж, бодлоо төвлөрүүлэн бясалгах , ганцаар байхыг хичээ. Ямар ч холбоо харилцаа таагүй үр дагавар авч ирэхийг од эрхэсийн байрлал харуулж байна. Хүлээцтэй, тэвчээртэй бай. Эс бөгөөс эрх чөлөөг хүсэн тэмүүлсэн дотоод эрч хүч тань бүхий л таатай уур амьсгалыг эвдэж, улмаар хайртай хүнтэйгээ харилцаагаа таслахад хүргэж мэднэ.
Матар
Баасан гараг. Матрынхан сэргэлэн гүйлгээ ухаантай учир ихэнх нь сэтгэл догдлон хөгжилдөнө. Шинэ арга замыг эрэлхийлж энгийн үед удаан шийдэгддэг асуудлуудаа илүү түргэн шийднэ. Шинэ худалдаа үйлчилгээ нээх, бизнес төлөвлөгөө хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг. Олон нийтийн үйл ажиллагаа, дуудлага худалдаа найдаж байснаас илүү болно.нэвтрүүлэч илтгэгч болон хөтлөгч нар үзэгчдээс талархлыг хүлээнэ
Хумх
Чөлөөтэй сэтгэх чадвар, хайрын гоёмсог үг хүртэл өдрийг хөгжилтэй болгоно. Хумхууд томоохон баяр ёслолд оролцох байх. Бүтээлч тасагт ажилд орон зарим хумх өмнөх ойлголтоо сорих шинэ үзэл баримтлал, инэ өнцөгт дасах хэрэг гарна. Ирээдүйд тохиолдох аливаа ажилд нээлттэй байж түүнээс их зүйлийг сур. Мэтгэлцээний багт нэгдэх нь сайхан бломж авч ирэх болно. Мэтгэлцэх нь ухаалынг сэргээж, сэтгэлгээг баяжууллдаг.
Загас
Баасан гараг. Ихэнхи Загаснуудын толгой, гэгээлэг, бүтээлч санаа төлөвлөгөөнүүдээр дүүрэн байна. Хэдий тийм боловч сэтгэлийн хөөрөл тань энэ өдрийг замбараагүйдэлд хүргэж, уян зөөлөн хандлагыг тань алга болгох талтай. Өдөр бүр хийдэг гэрийн ажлаа хойшлуулах гэсний хэрэггүй бөгөөд зэрэг зэрэг юм хйих гэвэл таагүй үр дүнд хүргэж мэднэ. Мөнгөтэй холбоотой асуудалд ахиц гарах ба хайрттайгаа эсвэл ажлынхаа хүнтэй урт хугацааны зорилго, амлалтаа хэлэлцсэнээр илүү амархан байх болно.