
Өдрийн өнгө
Аргын тооллын 5 сарын 28, Санчир гараг. Билгийн тооллын 22, Тооно одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Хонь
Бямба гараг. Хайртай хүн, сайн найз чинь сонсохыг хүсэхгүй байгаа зүйлийг танд хэлэх бололтой. Заримдаа амьдралдаа сонголт, шийдвэр гаргахад хэцүү байдаг ч хойшлуулах нь зөв зам биш. Санхүүгийн саад тотгор арилж, сая нэг санаа амарна. Гэр бүлийн гишүүд таны санал бодлыг таашаахгүй байх. Хэрвээ аав юмуу ээж тань бие даан амьдрах чадваргүй бол та шийдвэрээ гарга.
Үхэр
Зарим зүйлд маш тогтвортой хандана. Ямар нэгэн далд дарамт шахалтыг мэдэж байх хэрэгтэй. Энэ нь буруу цагт буруу зан аашийг өдөөхгүй. Ямар нэгэн зүйлийн талаар буруу дүгнэлт хийхээс болгоомжил. Аз жаргалтай байх хөтөлбөр гарга. Хэн нэгний уруу таталтанд бүү авт. Үнэнийг гуйвуулсан, бусдын нэмж хачирласан цуурхалд яаран дүгнэлт хийхийн хэрэггүй.
Ихэр
Анхаарал сул байгаагаас болж хамгийн чухал зүйлийг ч орхигдуулж мэднэ. Тиймээс нягт нямбай бай. Ажлын газар дээрх бүтцийн өөрчлөлт таныг тайван бус болгож санааг тань зовоох болно. Даргатайгаа ярьж, юу болоод байгааг олж мэд. Магадгүй мэдлэг чадвар өөрчлөлтийг хялбар хүлээж авахад туслах бөгөөд одоо байгаагаасаа хамаагүй дээр бай сууринд очиж болно.
Мэлхий
Бямба гараг. Бие махбодын энерги бага зэрэг нэмэгдэх боловч тогтворгүй зан нь мэлхийн ордныхныг тав тухтай байдлаа алдахад хүргэнэ. Гэвч идэвхтэй байдал эргэн сэргэнэ. Гарагуудын холимог нөлөө багасгах тул сэтгэн бодох цар хүрээ сайн байвал тэр хэрээр амжилтанд хүрэх болно. Гутрангуй үзэл, гуниглах хандлагыг няцааж зориг шулуудах хэрэгтэй. Удирдан зохион байгуулах үүрэг юм уу таны хийхийг үргэлжид хүсч байсан зүйлээ хийх боломж гарч болзошгүй.
Арслан
Хүн бүрийн мэдрэмжийг ойлгохыг хичээдэг тань биширмээр. Харин та үнэ цэнэтэй зүйлийн өмнө тэсрэлт хийхэд хэзээд бэлэн байгаарай. Танд атаархдаг хэн нэгэн хөндөлсөн гарч ирэх бололтой. Хэрэв та энэ хүнийг таньж чадахгүй байгаа бол зөн совиндоо итгэхэд болно. Томоохон хэмжээний баяр ёслолын үйл ажиллагаанд хамаг эрч хүчээ алдах бололтой. Гэхдээ цагийг сайхан өнгөрөөнө. Хийсэн алжыг тань үнэлж, сайшаан магтах тул олонд хандаж хэлэх үгээ бэлдээрэй.
Охин
Өнөөдөр од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөө сайн байх болно. Санаа зовоосон асуудлууд шийгдэгдэж, та тайвшралыг мэдэрнэ. Ашигтай харилцаа холбоо танд гайхалтай нөлөө үзүүлэх бөгөөд сайхан боломж танд гайхалтай нөлөө үзүүлэх бөгөөд сайхан боломж олдох болно. Ажил төрөлтэй холбоотой асуудал санхүүгийн хямралаас болж саатна. Сайхан хувцаслаж, гадаад дүр төрхөө өөрчилснөөр танд шинэ боломж нээгдэнэ. Хүмүүсээс ирэх талархалын үг танд урам зориг нэмнэ.
Жинлүүр
Бямба гараг. Өнөөдөр таны бодолд өөрийн тань мөрөөдөл, хуучин дурсамжууд сэргэнэ. Эргэцүүлэл танд туслах болно. Мартагдсан дурсамжууд болох хуучин холбоогоо сэргээхийг хүсэхгүй байгаа бол зүгээр л ганцаараа байж, хүссэнээ хий. Хамтын зорилгын төлөө бүлэг хүмүүстэй хамтран ажиллахдаа амжилт олох төдийгүй зугаатай сайхан байж чадна.
Хилэнц
Энэ өдөр таны анхаарлыг татах гэж хүмүүс их хичээх болно. Хэтэрхий их эрч хүч заримдаа асуудал болдог билээ. Спортын арга хэмжээ эсвэл биеийн хүч шаардсан үйл ажиллагаа таны оюун санааг тайвшруулах болно. Мэргэжил нэгт, эсвэл нэг клубын гишүүд, найз нартайгаа хамт байж үзэл бодлоо солилцох таньд таалагдана. Ирэх хэдэн хоногт өөрчлөлт айсуй. Төсөөлж ч байгаагүй, гайхшируулж мэдэх том зүйл болно.
Нум
Хүнтэй танилцахаас зайлсхий. Учир нь энэ өдөр та бусдын таагүй нөлөөнд автах эсвэл буруу зөвлөгөөг дагах их хэмжээний мөнгө салхинд хийсгэхэд хүргэж болзошгүй. Түүнчлэн хувийн амьдралд тань таагүй нөлөө үзүүлж мэднэ. тиймээс сонор сэрэмжтэй бай. Хамт ажиллагсадаасаа тусламж хүсэх, олон нийттэй холбогдолтой санал санаачлага гаргахад нааштай өдөр.
Матар
Бямба гараг. Өнөөдөр гараг эрхэс үйл явдал, хөдөлгөөнийг дагуулна. Өглөөгүүр сэтгэл түгшээсэн үйл явдлууд гарч ирэх тул эрч хүчээ түлхүү ашигла. Энэ өглөө цайгаа уухаас өмнө бага зэрэг дасгал хий. Эрүүл хүнс ид. танд өнөөдрийн стресс, ачааллыг давж гарах эрч хүч, цэнэг дүүрэн байх ёстой. Өөртөө үл итгэх байдлаар биеэ авч явах нь түгшүүрийг бий болгоно. Амьдралдаа өөрчлөлт хийхэд юу юунаас илүү сайн цаг гэдгийг гараг эрхэс анхааруулж байна.
Хумх
Эргэн тойрны хүмүүстэй харьцахдаа хэт бүү эмзэглэ. Өөрийн хариуцаж авсан ажилдаа үнэнч, нягт нямбай бай. Бусад хүн тантай сөргөлдөх бололтой. Тиймээс үдээс хойш болох ширүүн өрсөлдөөнд өөрийгөө бэлд. Зовж олсон мөнгөөрөө дэнчин тавихаас зайлсхий. Та төөрөгдөлд орж, өөрийгөө аль хэдийн ялагч гэж хоосон хөөрөх хэрэггүй. Аливаа бүтээлч төсөлд мөнгөн хөрөнгө чухал, гэхдээ эргүүлэн төлж чадна гэдэгтээ итгэлгүй байгаа бол зээл бүү ав.
Загас
Бямба гараг. Бухимдал, уур уцаараасаа болж, ажилдаа төвлөрөх, тайвшрахад хэцүү байх болно. Энэ өдөр танд олон зүйл хэрэгтэй болохын зэрэгцээ нэг хэвийн ажлын өдрөө өөрчлөх боломж олдоно. Дарамттай нөхцөл байдал гэнэт гарч ирэн, уйтгарлахыг тань зогсооно. Хувийн болон ажлын тань ажил хэрэгт саад гарч магадгүй тул энэ үед бэлэн байж саадыг түүртэлгүй давахыг хичээх хэрэгтэй. Ашиг орлого таны зам дээр ирж, гэнэт гарч ирсэн гэрийн тань зарлагаас аврах болно.