05 сарын 29-ны өдрийн зурхай

2016-05-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 5 сарын 29, Адъяа гараг. Билгийн тооллын 23, Чөдөр одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Хонь

Ням гараг. Хамт олонтойгоо хамтарч ажиллахад шийдэмгий бус байдал хүндрэл учруулах шинжтэй. Бие даан ажилла. Өөрөө өөртөө эзэн байснаар хэн хүнээс илүү хол явна. Одооноос биеийн дасгал тогтмол хийж эхэл. Хэрвээ сүүлийн үед хөдөлгөөн багатай байгаа бол спорт клубт элссэн нь дээр. Мөн хоолны дэглэмдээ ч эрүүл сонголт хий.

Үхэр

Найзуудын хооронд үл ойлголцол үүснэ. Таны дургүйцэл нийгмийн шинэ бүлэгт элсэх болон өөр шинэ орчныг эрж хайхад түлхэц өгнө. Холыг харах нь таныг алсыг зориход хүргэнэ. Хамт олонтойгоо спортоор хичээллэх, салхинд гарсанаар ойлголцож эхэлнэ. Эхэлсэн ажлаа заавал дуусга. Эрүүл мэнддээ анхаарч өдрийн турш хэдэндтээ амсхийхийг хичээ. Тослог ихтэй хоол хүнснээс татгалз.

Ихэр

Хэрвээ та гэртээ ямар нэг өөрчлөлт хийхээр шийдсэн бол хүнээр хийлгэх гэсний хэрэггүй. Ажил дээрээ ч гэсэн ажлаа хамтрагчдаа даатгах хэрэггүй. Ажилдаа гол анхаарлаа хандуулан, хариуцлагатай байж чадвал сэтгэл хангалуун байх болно. гэр бүдээ бага ч гэсэ цаг гаргахыг  оролд. Даргатайгаа ярилцаж, зарим нэг ажлаа гэртээ хийж болох эсэхийг асуу. Гэхдээ таны хувьд ажил чухал гэдгийг даргадаа ойлгуулахаа мартав.

Мэлхий

Ням гараг. Урьдын эрч хүч, тамир тэнхээ чинь өнөөдөр бага зэрэг сулрах болно. Нууц гэж бодож явсан зүйл чинь задарч, сэтгэл дундуур байх болно. Хэрэв бусад хүмүүс танд итгэж, нууцаа ярьсан бол тэдний итгэл найдварыг алдахгүй байх хэрэгтэй. Бусдын сэтгэлийн зовлон, асуудалд оролцохоос аль болох зайлсхий. Хэнд ч гэсэн өөрийгөө халамжилж, бусдаас аврал эрэх үе гардаг. Тийм үе таны хайртай хүн, найз эсвэл хамтрагчидд тохиолдож мэднэ.

Арслан

Та өнөөдөр хайрлаж халамжилдаг хүмүүсээ нэгт тавина. Бусдын эцэг эх танд санал тавьж, урьд өмнө нь уузлаж байгаагүй хүмүүстэй цагийг хамт өнгөрөөх болвол бүү гайхаарай. Та нээлттэй илэн далангүй байж, тэдэнд урам зориг хайрлаарай. Заримдаа кино бодит амьдралыг санагдуулам үнэнийг өчиж, үзэгчдэд их зүйлийг ойлгуулж ухааруулж чаддаг. Та өнөөдөр кино үзэх урилга авч, өөр нэгэн ертөнцөөр аялаарай.

Охин

Ажил төрөл болон гэр орондоо гарч буй өөрчлөлтийг эсэргүүцэлгүй хүлээж ав. Тодорхой бус байдал үүсгэхгүй байхыг хичээ. Өөртөө итгэх итгэлээ сэргээ. Ажилдаа бүх хүч чадлаа дайчилсанаар зорилго биелэх болно. Аливаа санаа зовоослн хяналтаас гарсан асуудлын мөн чанарыг илрүүлэхэд маш тохиромжтой үе байх болно. Хүнд асуудлууд таны тайван байдлыг алдагдуулах нь. Яг одоо өөрт хэрэггүй зүйлүүдээсээ салахад маш тохиромжтой үе.

Жинлүүр

Ням гараг. Ажлынхаа үр шимийг хүртэхийн тулд өөрийгөө сатааруулалгүй байх хэрэгтэй. Найз тань итгэлийг тань хөсөрдүүлж магад. Гэхдээ түүнд битгий их уурлаарай. Учир нь та гол шалтгааныг нь мэдээд ойлгож, уучлах болно. Хайртай хүндээ сэтгэлээ илчлэх нь маш хэцүү гэдгийг өнөөдөр олж мэдэх болно. Гэвч та амархан шийдчих бололтой. Бодолтой бас ухаантай бай.

Хилэнц

Хилэнцийн ордныхон өнөөдөр амьдралын эрч хүч багасч байгааг мэдэрнэ. Гэхдээ энэ бол хэсэгхэн зуурын үзэгдэл гэдгийг та мэдэж байгаа, сарын төгсгөлд бүх юм хэвэндээ орно. Ямар нэгэн зүйлийг заавал өөрийн биеэр сонсч батлах гэсний хэрэггүй. Бусад хүний тухай бодлоо өөртөө хадгалж үлд. Гадагшаа гарч хуучны найзтайгаа холбоо барь. Хуучнаа дурсан гайхалтай, тав тухтайгаар үдшийг өнгөрөөх бололтой.

Нум

Тааламжтай өдөр. Эмэгтэй нумууд шинэ танилынхаа сэтгэл зүрхийг бүрэн үзүүлж, өөрийгөө сайн талаас нь харуулж чадна. Харин эрэгтэй нумуудыг тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна. Бутлах, хэрчих болон цахилгаан  хэрэгслүүдтэй болгоожмтой харьцахыг од эрхэс сануулж байна. Дотны найз, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлсэн хором бүр гайхалтай дурсамж болж үлдэх болно.

Матар

Урт удаан үргэлжлэх ажил бүү оролд. Таны эрч хүчийг барах залхмаар ажлыг хэзээ ч бүү эхлэ. Таны хувьд эрч хүч, амьдрах чадвар өнөөдөртөө сул байна. Та ажил дээрээ байсанч хол явах, хүмүүстэй уулзах мөрөөдөл таны ихэнх цагийг авна. Залуу матрынхан жолооны шалгалт өгөхдөө сайн төвлөрөх хэрэгтэй. Таны бэлдсэнээс илүү хүнд шалгалт ирж мэднэ. Хуулийн дагуу явуулах чухал ажлуудаа долоо хоногийн сүүл хүртэл хойшлуул:

Хумх

Буруу мэдээллээс болж бизнесийн гэрээ хэлцэл зогсох буюу бүр цуцлагдаж магадгүй. Тайлан гаргахдаа эдийн засгийн нөхцөл байдлаа дахин хяна. Бүрэн мэдээлэл аваагүй бол агуулга санаагаа өөрчилж болно.Баримталдаг зарчмаа өөрчилж, шинэ санааг тусгах шинжтэй. Хуучны танилтай уулзан дурсамжаа сэргээж, дотносох байх. Хайртдаа тавих анхаарлаа сулруулж болохгүйэ Хардалт, буруу ойлголтоос сэрэмжил.

Загас

Ням гараг. Өнөөдөр гэрээ засч янзлах, гэрийн зайлшгүй хэрэгцээнээс ундран гарах болон ажил хэрэг явуулахтай холбоотой гарах зарлагаа хянахын тулд санхүүгээ тооцоолох  өдөр. Гэр бүлийн гишүүдтэйгээ , эсвэл хамтрагчтайгаа хэр их мөнгө засварт явж, юунд зарцуулагдсан байна гэдгээ тооцоолон бодох хэрэгтэй. Ганц бие хүмүүс олон нийтийн үйл ажиллагаанд оролцвол ганцаардал арилах болно.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB лавлах 1617-оос авна уу.

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

11 цаг 50 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

16 цаг 24 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

19 цаг 43 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

23 цаг 49 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

23 цаг 49 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

23 цаг 49 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Уржигдар 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Уржигдар 06 цаг 00 мин