Л.Мөнхбаясгалан: Би гэрээгээр ажилладаг сэтгүүлч

2016-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.ДАЯН

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг Эрүүгийн хэрэгт холбогдуулж, гадаад руу гарах эрхгүй болгосон талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн юм. Тэрээр оффшор дансны мөрөөр эрэн сурвалжилсны эхний нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатар, Нийслэлийн ардчилсан намын дарга С.Сэргэлэн холбогдсон хэргүүдийн зөвхөн эхний материалыг тавьсан. Баярцогт гишүүний хэвлэлд дэлгэгдэж байгаагүй нууцалсан гарын үсэгтэй гэрээнүүдийг ил тавьсан. Яагаад өнөөдөр энэ хүмүүсийн үнэн бодит, олон улсын хэмжээнд цацагдсан мэдээллүүдээр нэвтрүүлэг хийж болдоггүй юм бэ. Энэ хүмүүсийн дахин юуг хаанаа нуусан, яасан ийсэн баримтыг олж авахын төлөө явж байгаа хүнийг ингэж саатуулна гэдэг үнэхээр аймшигтай. Хэвлэлийн эрх чөлөө Монголд байхгүй болсон байна. Улс төрийн бүлэглэлүүд өөр хоорондоо өшөөгөө авахдаа хэвлэл мэдээллийнхнийг, сэтгүүлч нарыг мохоож, дарамталж нэвтрүүлгээ хийхгүй, үгээ бичихгүй байх дарамт ирж байна. Сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байна гэв. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-МИАТ-ын зар сурталчилгаа гэж байна. Хэчнээн төгрөгийн гэрээ байгуулсан юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юү?

-2013 онд гэрээ байгуулсан байна. Би гэрээгээ өчигдөр цагдаагийн байгууллагаас харлаа. Үүнд өдөр тутсын 14 сонин, 40 гаруй телевизтэй гэрээ байгуулж МИАТ-ын шинэ онгоцыг Монголд авчрах төрөөс Иргэний агаарын тээврийн бодлогын баримт бичгийг сурталчлах гэрээ байгуулсан. Энэ гүйцэтгэлээр явсан. Мөрдөн байцаалтын нууц гэж надад анхааруулсан учраас тэр болгоныг дэлгэх хориотой байх гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар залилаад, хэн нэгнээс онц их хэмжээгээр бүлэглээд мөнгө авчихсан гэмт хэрэг надад байхгүй. Энэ баримтуудыг та бүхэнд тарааж өгч чадахгүй.

Яагаад гэвэл мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлийн нууц гэж анхааруулсан. Надад Монголоос зугтах шалтгаан байхгүй. Яасан гэж хоёр нялх хүүхдээ үлдээчихээд зугтана гэж байхгүй. Намайг гүтгэсэн, ямар нэгэн мэдээлэл цацсан болгоныг шүүхэд өгнө. Би 17 жил гүтгүүлж, дарамтлуулсан. Одоо тэвчээр алдарч байна. МИАТ төрийн өмчит компани болсноос нь хойш гэрээ байгуулсан бүх хэвлэл мэдээллийг шалгавал хэдэн мянга болно. Өмнө нь надаас байцаалт аваагүй мөртлөө гэнэт энүүгээр шалтаглаж байгааг шалтаг гэж бодож байна. Бусад хэвлэл мэдээлэл дээр мэдээлэл гаргах гэрээ.

-Таныг бизнес ангиллаар явах хоёр хүний зардал хаанаас гарсан бэ?

-Би С1 телевизэд гэрээгээр сард хоёр нэвтрүүлэг өгдөг. Миний хоёр нэвтрүүлгийг С1 телевиз 15 сая төгрөгөөр худалдан авдаг. Би гэрээгээр ажилладаг сэтгүүлч. Өнөөдөр би энэ мөнгөөр амьдардаг, студиэ ажиллуулдаг, нэвтрүүлгийнхээ бүх зардлыг өөрөө олдог. Тэгэхээр надад Америк яваад ирэх зардал бий. Би аль ч намын гишүүн бус. АН, МАН-ын хүмүүсийн оффшорын баримтыг олж авахын тулд хэн намайг санхүүжүүлэх юм бэ. Нэр холбогдож байгаа 49 хүний бүх материалыг авчрах ёстой байсан. Мөн Монголын сэтгүүлчид дэлхийн сэтгүүлчидтэй хамтарч ажиллах боломжийг хаасанд маш их харамсч байна.

-Таныг дарамталж байсан хүмүүсийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулах боломжтой юу?

-Одоо хэрэв энэ хэрэг даамжраад намайг хорьж цагдах, ямар нэг асуудал үүсвэл энэ бүгдийг гаргаж өгнө. Найз нөхдөөр минь, таньдаг мэддэг, хамтран ажилладаг хүмүүсээр дамжуулж байнгын дарамттай, сүүлийн хагас жилд байнгын дарамттай ажиллаж ирсэн. Ялангуяа, биологич Т.Лхагвасүмбэрэлийн хэргийн араас орсон тэр мөчөөс эхлэн ил далд, хатуу зөөлөн янз бүрийн дарамт байнга ирж байгаа. Хэрэв оффшорын тухай ямар нэг баримт дэлгэх, энэ тухай ярьж байгаа хүмүүсийг ингэж шалгаж, саатуулах гэж байгаа бол УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөө шалгах хэрэгтэй.

Энэ хүмүүсийн эрх мэдлээс айгаад юу ч дуугарч чадахгүй мөртлөө жирийн, ямар ч хамгаалалтгүй, багаараа ажиллаж байгаа сэтгүүлчийг дарамтлах нь шударга ёсонд нийцэхгүй байна. Ялангуяа, Панамын баримтаас гарч ирсэн, нэр холбогдсон хүмүүсийн цоо шинэ баримт байгаа. Энэ зүйл ангийг өчигдөр орой 20 цаг буюу ажлын цаг дууссаны дараа үзүүлээд шууд тулгаад Эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарах эрхийг маань хаачихаж. Өнөөдөр, маргаашийн дотор өмгөөлөгч ав гээд хоёр хоногийн хугацаа өгсөн байгаа.  

Эх сурвалж www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12