Г.Билгүүн: Гадаадад амьдарч байгаа монголчууд сонгох эрхгүй боллоо

2016-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Гадаадад амьдарч байгаа 150 мянган иргэний сонгох эрх зөрчигдөж байгаа талаар Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн үүсгэн байгуулагч Г.Билгүүнээс тодрууллаа.

-Сонгуулийн хуульд өөрчлөлт орсноор гадаад амьдарч байгаа иргэдийн эрх зөрчигдөж байна гэлээ. Энэ асуудлаа тодруулахгүй юу?

-Энэ сарын 10-нд УИХ Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар гадаадад амьдарч байгаа монголчууд сонгох эрхээ хасууллаа. Гурван сая хүнтэй манай улсад сонгуулийн насны хоёр сая хүний бий. Тэгвэл түүний нэгээхэн хэсэг нь ийнхүү сонгууль өгөх эрх, эрхзүйн актгүй болж байна.  Энэ асуудалд бид үнэхээр харамсаж байна.  

-Асуудлаа холбогдох хүмүүст хүргүүлсэн үү. Ямар хариу өгч байна?

-Гадаадад амьдарч байгаа иргэдийн дуу хоолой болох ёстой Гадаад хэргийн яам ч энэ асуудалд анхаарал хандуулж чадахгүй байна. 2012 оны сонгуулиар бид сонгууль өгөх эрхтэй болж, нэг алхам урагшилж байсан бол энэ удаа нэг алхам ухарч байна.  Үүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн бахдалтайгаар зарлалаа. Бид түүнийг ажлаа хийж чадахгүй байгаа учраас огцрохыг шаардаж байна.  Мөн энэ асуудлаар СЕХ-нд шаардлага хүргүүллээ. 150 мянган иргэнээ хүний тооноос хассан энэ шийдвэрийг бид эсэргүүцэж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

38 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

38 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

12 цаг 39 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

17 цаг 13 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

20 цаг 33 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин