Хууль, шүүхийн байгууллагуудад хаягласан “нууц” материал

2016-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ахмад дайчин Сүрэнгийн Хорлоо

/Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе ТББ-ын гишүүн/

МАН, АН-ын  бүлэглэлүүд хамтарч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч МАХН-ын дарга Н.Энхбаярыг хавчин шахаж, түүний нам болон гишүүд дэмжигчдийг нь шахан дарамталж байгаагийн үндсэн гурван шалтгааныг энд бичиж Улсын дээд шүүх болон дээд шүүхийн эрх мэдэлтнүүд анхааралдаа авахыг хүсч байна.

Үүнд:

1. Оюутолгой болон Тавантолгойн асуудал юм. Оюутолгойн асуудлыг Н.Энхбаяр ерөнхий сайд УИХ-ын дарга байхдаа Үндсэн хуульд нийцүүлэн улсдаа ашигтай 51/49 гэх асуудлыг тавьж ард түмний өмч болсон баялгийг эх орон ард түмэндээ ашигтай шийдэх гэж эдгээр авлигачдын эсрэг ганцаараа зогсож байлаа. Учир нь Оюутолгойн баялгийг Орос Монголын хамтарсан экспидиц судалгаа хийж нөөцийн хэмжээг тогтоож ашиглахад бэлэн болсон юм. Гэтэл П.Очирбат Канадын хайгуулчдад заан, түүгээр ч барахгүй канадууд манай улсын мэдээгүй их хэмжээний баялгийг Оюутолгойгоос оллоо гэж цуурхал тараасан нь үнэн бөгөөд тэр үеийн сонин дээр цагаан дээр хараар бичсэн нь ард түмний тархийг угаасан явдал болох нь одоо ч гэсэн харагдаж байх юм. Ийм байдлаар Оюутолгойг гадаадынхантай хуйвалдан авах гэсэн тэдний сонирхлыг бүтэн 12 жил эсэргүүцсэн юм. Мөн Тавантолгойг энэ хоёр бүлэглэлийнхэн хуваагаад л авчихсан, хувьцаа нэрээр луйвардсаныг  Ерөнхийлөгч Н.Энхбаяр мэдээд дээр дурдсан хоёр бүлэглэлтэй олон дахин уулзан ярилцаж ухуулж ойлгуулсны хүчинд төр мэдэлдээ авч ашиглаж, ашгаас нь ард түмэнд “Эх орны хишиг” болон ашгийн 10 хувийг олгож байхаар тодорхой санал гаргаж байсан юм. Тодруулж хэлбэл, Н.Энхбаяр нь эх оронч сэтгэл, ард түмнээ гэх сэтгэлтэй, зүтгэл нь дээр дурдсан Оюутолгой, Тавантолгойгоос хувьдаа хүртдэг орлого нь хаагдаж байна. Үүний тод жишээ нь Н.Энхбаярыг хэвлэл мэдээллээр муулан бичиж, ард түмний тархийг угааж нэр хүндийг нь унагаах оролдлого хийж байгаа нь одоо нууц биш үргэлжилж байна.

2. Ц.Элбэгдорж нь 2004 онд ерөнхий сайдаас огцрохдоо би олуулаа болж ирээд МАХН-ыг газрын хөрснөөс арчина гэж УИХ-ын индэр дээрээс мэдэгдээд огцорч байсан юм. Энэ үгэндээ хүрэхийн тулд дээр дурдсан бүлэглэлтэй нэгдэн тохирч МАН болгох тохироогоо 2011 оны наймдугаар сарын 25-28-ны өдөр Тэрэлжид амарч ярилцсан байна. Энэ тухай тэнд ажилладаг хүмүүс надад ярьсан юм. У.Хүрэлсүх, С.Баяр нараар толгойлуулсан найман хүн АН-аас Ц.Элбэгдорж лав танай нам болохгүй болоод байна. Яагаад гэж асуувал дээр дурдсан хүмүүсийн нэрийг хэлээд нэг нууц юм ярьдаг юм гэх дээрээс Ц.Элбэгдорж даргад нэг тамга байгаа юмуу? Эсвэл тэр тамгыг Ц.Элбэгдорж дарга олж өгөх гэж байгаа юм уу? Бас нэг зүйл нь Тэрэлжийн тунхаг гэж нэг юм хэвлэлээр гарах юм шиг байна лээ гэж ярьж байсан. Энэ нь юу нь нууц юм бэ гэж намайг асуухад манай амралтанд амарч байгаа хүмүүс юм ярьж байхдаа биднийг орж гарахад таг дуугай байж, биднийг хялалзаж, байдаггүй юмаа ярьсан яриагаа үргэлжлүүлж яриад бие биенийгээ шоолцгоож байдаг юм. Тэгэхлээр тэр нэг нууц юм байгаа юм. Тэдний яриад байгаа тэр тунхаг нь хэвлэлд бичигдээч үү, үгүй ч үү. Тухайн үеийн МАХН-ын 2011 оны 11 сард 27-р Их хурлаа хийж, энэ хурлаараа намын нэрээ өөрчилж Монгол Ардын Нам болгосон юм.

МАН-ын тамгыг Данзангийн хүрэн суман ширээний нэг хөлөөр Бодоо Сүхбаатарын ташуурыг хийхдээ тэр ташуураасаа тайрч хийсэн байдаг юм. Түүхийг мушгин гуйвуулагч этгээдүүд хуулийн өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй. Түүгээр ч барахгүй МАХН нэрийг өөрчлөх тухай ард түмнийхээ саналыг авахад хот хөдөөгүй 75-85 хувь  хүртэл МАХН-ын нэрийг өөрчлөхгүй хэвээр нь байлгана гэсэн санал байдаг. Хурал хийж байх үед цахим сайтаар санал авахад 9117 хүн МАХН нэрийг өөрчлөхгүй гэж санал өгч, 127 хүн МАН болгоё гэсэн санал өгч байлаа. Үүнээс үзэхэд хуйвалдаан гэдэг нь тодорхой харагдаж байна.

3. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр эх орондоо ирж, ард түмнийхээ сэтгэл санааг сонсож, санал хүсэлтийг аваад  улсаа хөгжүүлэх бодлого явуулахаар төлөвлөж байхад дээр дурдсан хоёр бүлэглэл мэдчихээд өнөө шөнийн дотор эх орноосоо гарахгүй бол баривчилна гэж айлган сүрдүүлэн дарамталж хөөж явуулсан юм. Гэхдээ Н.Энхбаярын эх орон, ард түмнээ гэсэн чин сэтгэлийг хаан боогдуулж чадаагүй юм. Улс орныхоо салбар бүрийн нийт 15 эрдэмтэдтэй хамтран ажиллаж эх орноо хөгжүүлэх хөгжлийн бодлогыг техник эдийн засгийн үзүүлэлттэй нь боловсруулсан байна. Үүний хүчинд ойрын 10 жилд Монгол Улсаа хөгжүүлэх хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд эрх баригч намуудыг хамтран ажиллахыг уриалсан юм. Гэтэл дээрх  хоёр бүлэглэл жадлан эсэргүүцэж, хэвлэл мэдээллээр гүтгэн доромжилж, намын зарим дарга нарыг хууль бусаар баривчлан хорьж, санхүүг нь хааж гүтгэлгийн ажлаа зохиосоор байна. Уг нь хөгжлийн хөтөлбөр нь эрүүл ухаантай хүнд айж сандраад байх зүйл биш юм. Манай улс одоогийн байдлаар нэг тн нүүрсийг 51 сая ам.доллараар зарж байгаа юм. Үүнээс 20 саяар нь хөгжлийн төрийн сан байгуулж хадгалах юм. 10 жилийн дотор 60 тэрбум доллар болох юм. Миний ойлгосноор бол намууд нэгдээд хэрэгжүүлэхээр ажиллавал 2017 оноос эхэлж оюутны төлбөр зохих хэмжээгээр буурч ахмадууд үнэ төлбөргүй байранд орж амьдрал нь сайжрах боломж байна. Уг нь энэ хоёр бүлэглэлийн эрүүгээ хугарч хэлээ тасартал ярьдаг ард түмний тархийг угаах технологи нь хүн бүгдийг ажилтай орлоготой болгоно гэдэг атлаа бэлэн хөтөлбөр гарчихаад байхад юунд ингэж сандраад байна вэ?

Ердөө л энэ бүлэглэлийн Оюутолгой, Тавантолгойгоос авах орлого ч юм уу, авилга ч юм уу, аль нэг нь хаагдчихаад байна. Бас нэг зүйл нь ард түмнийг ядуу байлгаж боолчлох сонирхолдоо хөтлөгдөөд байна. Үүний тод жишээ нь Хөгжлийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад оршино. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын Дээд шүүх, ТЕГ, АТГ-уудад хандаж бичсэн гэдгийг ойгох болов уу хэмээн найдаж байна. Монгол Улсад хараат бус шүүх, хараат бус хуульч дээр дурдсан байгууллагууд хараат бус байж чадаж байгаа эсэхийг асуумаар байна. Ц.Элбэгдоржийн хийсэн шалгагдахгүй байгаа хэргүүдийг тус тусад нь салгаж, Ц.Элбэгдоржийг авлигын сүлжээ бий болгосон хэргийг АТГ-т өгөх болно. Зохион байгуулалттайгаар 7-8 хүн хөнөөсөн хэргийг нь цагдаагийн онц ноцтой хэрэгтэй тэмцэх хэлтэст өгнө. Монгол Улсын нууцыг удаа дараа задруулж байгаа хэргийг нь ТЕГ-т өгнө.

Утас: 95685684

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12