05 сарын 26-ны өдрийн зурхай

2016-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 5 сарын 26, Бархасвадь гараг. Билгийн тооллын 20, Элдэв тэнгэртэн одтой, шар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь

Пүрэв гараг. Хайр сэтгэлийн ачаар урам зориг дүүрэн байна. Дурлал, романтик байдал танд асар их баяр баясгаланг бэлэглэж, бодит байдал ба уран зөгнөлийн хооронд байна. Хүүхдүүдтэй бол тэдэндээ цаг гарга. Зарим Хонь адал явдлыг эрэлхийлж, огт мэддэггүй газруудаар зугаалахыг хүсэх байх. Энэ бүхэн сэтгэл санааг тань сэргээнэ. Түр азнаад өөр юм хийхийг хичээ.

Үхэр

Сониуч занг тань хөдөлгөх сонирхолтой хүмүүстэй уулзах бололтой. Удаан хугацааны төлөвлөгөө биелэлээ олно. Ажлаа дуусгахын тулд урд хэзээ ч байгаагүйгээрээ өөрийгөө дайчлах хэрэг гарах байх. Ганц бие хүмүүсийн хувьд өөртэйгөө ижил үзэл бодолтой нэгэнтэй учирч, шөнөжингөө улс төрийн талаар ярилцах бололтой. Бизнес эрхлэгчдийн хувьд чухал баримт бичигт гарын үсэг зурна. Мөн найз нөхдийн зүгээс мөнгөн тусламж хүсвэл урт хугацаагаар зээлүүл.

Ихэр

Та гэр бүл, найз нөхөд, хөршүүдгэж явсаар их завгүй байх бололтой. Ах эгч нартаа тусла, та тэдний амьдралд өөрчлөлт хийж алжаалаа тайл. Гадагшаа гарч, сонгодог орчинд хооллож, эмчилгээ хийлгэ. Өнөөдөр олон жил уулзаагүй найз нөхөдтэйгээ уулзах бөгөөд өмнө нь зүс танихаас цаашгүй явсан зарим нэг хүмүүстэй санамсаргүй тааралдах болно. Уулзалт таны сэтгэлийг маш их татах болно.

Мэлхий

Сар таны мөнгөний гэр арслангийн ордод багйаа тул санхүү, өмч хөрөнгө, үнэ цэнтэй зүйлсэд онцгой анхаарал хандуулах болно. Энэ бол таны хувьд хувийн нөөц бололцоогоо дүгнэн шинжлэх сайхан боломж. Мөн түүнчлэн таны орлого чинь зарлагаасаа давж байгаа эсэх, чадлынхаа хэрээр олж түүгээрээ амьдарч чадаж байгаа эсэхээ тооцож үзэх цаг. Өрнийхөө хагасыг төлөвлөж байснаас эрт төлөх боломж энэ өдрүүдэд олдоно. Бүү алдаарай. дотны хүнээ сонсоход цаг зарцуул.

Арслан

Пүрэв гараг. Сар таны чигт байгаа тул цоглог зан асан дүрэлзэнэ. Өөрт таалагддаг хүмүүстэйгээ сайхан орчинд өдрийн зоог барь. Дахин шинээр төрсөн мэт сэтгэгдэл төрж, урдаа юу ч тулгарсан туулаад гарах хүсэл зориг танд байна. Эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд тавигдаж эхлэх бололтой. Тиймээс эмчид ханд. дотоод сэтгэлийн зовнил шаналлын улмаас бие сэтгэл хямардаг тул цаг алдалгүй мэргэжлийн хүнд хандаарай.

Охин

Тайван байж чадвал та сэтгэл хангалуун байж чадна. Сэтгэл зүйн шинэ сургалтанд суух, эсвэл мэргэжлийн хүмүүстэй уулзаж зөвлөгөө авснаар таны амьдралд тэнцвэртэй байдал үүснэ. Таны эрч хүч урам зориг нэлээд доогуур түвшинд байгаа тул аливаад өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Өөрт таалагдахгүй байгаа зүйлээ илэрхийлэх хэрэгтэй. Хэрвээ хайр дурлалын харилцаагаа амжилттай байлгахыг хүсвэл хайртай хүндээ итгэ.

Жинлүүр

Энэ өдөр гялалзсан өдөр байх болно. Гайхалтай нь таныг орой болтол саатуулах, нэгэн сонирхолтой зан араншинтай хүнтэй тааралдах болно. Тийм амьд жүжиглэлт үзэхээс бүү татгалз, нүд чихээ баясга. Эрх мэдэлтэй хүмүүстэй тохиролцохдоо болгоомжтой байгаарай. Бизнесийн түнш тань найдвар төрүүлсэн ажлыг санал болговол татгалзах хэрэггүй.

Хилэнц

Хилэнцүүдийн зөн совин хүчтэй байдаг ч өнөөдөр түүнд тийм их найдсаны хэрэггүй. Та өнөөдөр их завгүй ажиллах бололтой. Ажиллаж байгаа эсвэл нийгмийн үйл ажиллагаанд оролцож байгаа таны хувьд төвийг сахисан нь дээр. Ингэсэнээр дарамтаа багасгах болно. Ажлын байрны сайжирсан орчин таны ашиг орлогыг нэмэгдүүлж, хүчирхэг хүмүүст таны тухай мэдээлэл өгнө.

Нум

Бүхнийг уучилж өршөөх, энэрэнгүй хандах, ивээлээ үзүүлэх, алдаагаа ойлгож ухамсарлах өдөр. Бусдын гуйлтыг биелүүлж, өөрт хэцүү санагдсан ч тэвчээртэй байж, уужуу, энэрэнгүй сэтгэл гарга. Найз нөхөд, хайртай хүн, түнштэйгээ зөрчилдөх боловч зөвхөн харилцан зөвшилцөл эсвэл илэн далангүй яриа л энэ бүхнийг нааштайгаар шийдэх аж. Найз нөхөд болон хамтран ажиллагсадтайгаа харилцах харилцаандаа анхаараарай.

Матар

 Ажил үүргийг тодорхой ойлгож хэрэгжүүлэх нь цаашдын хүндрэлийг багасгах боломж юм. Таны анхаарал мөнгийг бий болгох, хэрхэн зарцуулах тал дээр  төвлөрнө. Өв залгамжлалаас, даатгалаас эсвэл таны хамтрагчийн цалин хангамж нэмэгдсэнээр та хоёр нилээн мөнгө хуримтлуулна. Урьдынхаараа хямгатай байж, мөнгөө банкинд хий, битгий үр. Бэлгийн болон сэтгэхүйн дур хүсэл дээд цэгтээ хүрэх тул дотно хүнтэйгээ холбоо тогтоож хайр сэтгэлээ бэхжүүл.

Хумх

Пүрэв гараг. Тааварлашгүй өдөр. Гэрлэхээр төлөвлөсөн хосууд хайр сэтгэлээ шалгах цагийг бие биедээ гара. Гэрлэсэн хумх хайртай хүнээ халамжил, үгийг нь сонс. Ялангуяа сүүлийн үед харилцаа чинь суларч байгаа бол. Хамт байхдаа анхаарлаа хандуулж, байхгүй үед нь мессеж, цахим шуудангаар хайрааа илчил. Түүний үзэл бодлыг хүлээн зөвшөөрч бай. Хувийн асуудлууд санаа зовоосны улмаас ойр дотны хүмүүст уураа гаргах хэрэггүй.

Загас

Пүрэв гараг. Энэ ордонд  төрсөн та усанд их дуртай. Учир нь ус таны ордны гол элемент. Гэхдээ өнөөдөр устай холбоотой төлөвлөгөө зохиохгүй байсаннь ухаалаг хэрэг болно. Ямар нэгэн зүйлийг гаднах байдлаар нь дүгнэх гэсний хэрэггүй, нөхцөл байдал, асуудлыг сайн ойлгохгүй бол тайлбарлаж өгөхийг асуу. Шинэ улирлдаа галбиртай болохын тулд өдөр бүр фитнесийн дасгал хийн таргалуулж мэдэх хоолныг хоолны жагсаалтаасаа хас.

 Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12