Шинэ улс төрийн хүчинг улс төрд гаргах хүлээлт нийгэмд үүсчээ

2016-05-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР 

“Шинэ үе- шинэ дүр төрх, Монголын улс төрийн үнэт зүйлс”  сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг “ Шинэ үеийн дуудлага”  ТББ, Монголын улс төр судлаачдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулав. Улс төр судлаач Я.Гансүх, Л.Баярмагнай  нарын  “ Нийгэм дэх үе солигдох үйл явцад хийсэн судалгаа, Монголын улс төр дэх шинэ үеийн хэрэгцээ шаардлага сэдвээр илтгэл тавьсан нь  оролцогчдын сонирхолыг ихэд татсан юм.  Л.Баярмагнай “ сүүлийн жилүүдэд судалгааны  байгууллагуудын хийсэн судалгаанд  иргэдийн санал асуулгаар 60 хүртэлх хувь нь шинэ улс төрийн хүчин, шинэ хүнийг хүсч байна гэсэн хандлага ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл аль нэг нам улс төрийн хүчинг харгалзахгүйгээр шинэ хүн, шинэ дүр төрхийг  хүлээж авах хандлага нийгэмд  хүлээлт үүсгэсэн байна гэж үзэж байгаа. Урд өмнө хийж байсан судалгаагаар гол хоёр нам болох  АН, МАН-уудын  рейтинг  нэг нь унасан ч нөгөөх нь өндөр буюу дүүжин даажин шиг  байсан бол сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар хоёр намын рейтэнг эрс унасан үзүүлэлттэй байгаа юм. Тиймээс  улс төрийн цус сэлбэлтийг хийх  зайлшгүй нөхцөл байдал үүссэн” гэв. 2011 оноос хойш 5-6 судалгааны байгууллагуудын хийсэн судалгаан дээр үндэслэн ийм дүгнэлтийг улс төр судлаачид хийж байгаа юм байна. Тухайлбал, “Сант марал”,  “Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн”  тус бүр хоёр жилийн хугацаанд 5000 иргэнээс авсан санал асуулга үүнийг нотолж байна. Мөн “ МЕК” судалгааны байгууллага, улс төрийн намуудын захиалгаар хийсэн судалгаа, их дээд сургуулиудын нийгэм улс төр судлалын тэнхэмийн болон судалгааны бусад  институтын хийсэн дүн харуулжээ. Шинэ дүр төрх, шинэ улс төрийн өнгө аяс, шинэ хандлага, үнэт зүйлсийг иргэд хүсч байна. Одоогоор тэрхүү орон зайг эзэлсэн шинэ санаа хандлагыг бий болгосон  улс төрийн хүчин алга. Оролдлого байгаа хэдий ч ямар нэгэн шалтгаанаас болж бүтэмжгүй болж байна. Үүнд дээр өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй сонгуулийн тухай хууль шинэ хүн, шинэ улс төрийн нам хүчинг гарч ирэхэд халгаатай сонгогдох боломж хомс заалт ихтэй. Энэ алдааг шинээр бүрэлдэх  УИХ засах нь дамжиггүй юм гэдгийг судлаачид, эрдэмтэд, зарим улс төрчид хэлж байв. Хуралд УИХ-ын гишүүн Г.Уянга, МАХН,  МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Сүхбаатар, Б.Цогтгэрэл, нийтлэлч Баабар болон эрдэмтэн судлаачид оролцлоо. 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12